Нийтлэгдсэн 2018-06-28

Дүрмийн шаардлагаас чөлөөлөх

Дүрмийн шаардлагаас чөлөөлөх гэж ИНД-ийн тухайн шаардлагыг Даргын зөвшөөрсөн өөр хэлбэрээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг ойлгоно.
Дүрмийн шаардлагаас чөлөөлөх хүсэлт гэж Сайдын баталсан ИНД-ийн тодорхой шаардлагаас чөлөөлөгдөх зорилгоор Даргад гаргасан баримт бичиг юм. Дүрмийн шаардлагаас чөлөөлөх шийдвэр гаргахын өмнө, Дарга тухайн хүсэлт нь мөрдөгдөж байгаа ИНД-д шаардсантай дүйцэх аюулгүй байдлын түвшин, эсхүл эрсдэлийн удирдлагын шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийнэ.

Хүсэлт гаргагчийн үүрэг, хариуцлага 
Хүсэлтэд аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээг хавсаргасан байна. Тухайн хүсэлтэд бүрэн гүйцэд үнэлгээ хийх зорилгоор ИНЕГ аюулгүй байдлын зохих түвшнийг хангахаар санал болгож байгаа арга хэмжээ, эсхүл нөхцөлийг багтаасан, Дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгааныг дэмжихэд шаардлагатай нотлох баримт болон бичиг баримтыг шаардана.

Хуулийн үндэслэл 
Дүрмийн шаардлагаас чөлөөлөх шийдвэр гаргах бүх тохиолдолд Дарга Дүрмийн шаардлагаас чөлөөлөх тухайн шийдвэр нь аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй гэдэгт итгэлтэй байх ёстой. Дээрх шаардлагыг хангаж байгаа болохыг нотлох зорилгоор дараах үндэслэлүүдийг заавал хүргүүлсэн байх ёстой:

  1. цаашдын хэрэгжүүлэлт шаардлагагүй байх хэлбэрээр, ИНД-ийн тухайн шаардлагыг дийлэнхийг хангасан байх; эсхүл
  2. тухайн шаардлагад хамаарах асуудлын хувьд, авч хэрэгжүүлсэн тухайн арга хэмжээ, эсхүл зохицуулалт нь ИНД-ийн тухайн шаардлагыг хэрэгжүүлснээс үр дүнтэй, эсхүл илүү үр дүнтэй байх; эсхүл
  3. тухайн тохиолдолд, ИНД-д заасан шаардлага нь үндэслэлгүй, эсхүл тохиромжгүй байх; эсхүл
  4. тухайн тохиолдолд, ИНД-д заасан шаардлага нь үндэслэлгүй, эсхүл тохиромжгүй болохыг болсон хэрэг явдал харуулсан байх.

Дүрмийн шаардлагаас чөлөөлөх үйл ажиллагааг хариуцсан ажилтан 
ИНЕГ-ын Дүрмийн шаардлагаас чөлөөлөх үйл ажиллагааг хариуцсан ажилтан нь бусад мэргэжлийн хэлтсүүдтэй хамтран, баримт бичиг болон тухайн шийдвэр гаргахад дэмжих нотлох баримтад үнэлгээ хийх ба Даргын шийдвэр гаргахад үндэслэл болох бусад нотлох баримтаар хангах үүрэгтэй. Дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх хүсэлтийг Даргад танилцуулахын өмнө, ИНЕГ-аас Дүрмийн шаардлагаас чөлөөлөх тухайн үйл явцад үйл ажиллагааны, бодлогын болон хууль, эрх зүйн дүгнэлтийг хийсэн байх шаардлагатай.

Шийдвэр гаргах хугацаа 
Хүсэлт гаргагч нь 60-аас доошгүй хоногийн өмнө Дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх хүсэлтийг урьдчилан хүргүүлнэ. ИНЕГ нь 60 хоногийн дотор тухайн хүсэлтийг авч үзэх бөгөөд ялангуяа хэрэв хүсэлт гаргагч тухайн нөхцөл байдлыг хожимдож мэдсэнээс шалтгаалан тухайн хүсэлтийг богино хугацаанд яаралтай, эсхүл онцгой ач холбогдол өгч шийдвэрлэнэ гэж найдах хэрэггүй.

Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн хүчинтэй шийдвэр 
Энэ мэдээлэлтэй холбоотой залруулга байгаа бол rule@mcaa.gov.mn хаягаар Дүрмийн хэлтэст ирүүлнэ үү.

Дугаар Агуулга Чөлөөлсөн огноо Дуусах огноо
1
2
3
4
5
6

 

Түгээмэл асуултууд (FAQs)

Дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэрхэн гаргах вэ?
Дараах маягтыг бөглөж, rule@mcaa.gov.mn, эсхүл “Дүрмийн хэлтэс, ИНЕГ, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа, Улаанбаатар хот” шуудангийн хаягаар ирүүлнэ.
24011/02 (Eng.)
24011/02 (Мон.)

Хэн Дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болох вэ?
Дарга нисэхийн ажилтан, агаарын тээвэрлэгч, нисэхийн бүтээгдэхүүн болон нисэхийн үйлчилгээг 1999 оны Иргэний нисэхийн тухай хуульд нийцүүлэн гаргасан ИНД-ийн тодорхой шаардлагаас чөлөөлөгдөх хүсэлтийг тохирох нөхцөлтэйгээр зөвшөөрч болно. Дарга эцсийн шийдвэр гаргана.

Хүсэлтийн шийдвэрийг хэрхэн мэдээлдэг вэ?
ИНЕГ нь хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрийг бусдад шилжүүлж болох уу?
Үгүй, Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрийг бусдад шилжүүлж болохгүй. Энэ нь өмч хөрөнгө биш бөгөөд бусдад дамжуулж болохгүй. Дүрмийн шаардлагаас хувь хүн, эсхүл тодорхой хуулийн этгээдийг чөлөөлдөг бөгөөд бусад хуулийн этгээд Дүрмийн тухайн шаардлагаас чөлөөлсөн давуу байдлыг эдлэхийг зорьж байгаа бол энэ Дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргах үүрэгтэй. Хүсэлт бүрийг тухайн нөхцөлд тохирсон шалгуураар үнэлж, шийдвэрлэнэ.

Хэрэв Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрийн тодорхой нөхцөлийг дагаж мөрдөхгүй бол юу болох вэ?
Хэрэв Дүрмийн тухайн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрийн тодорхой нөхцөлийг дагаж мөрдөөгүй болохыг ИНЕГ олж, тогтоосон бол Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн тухайн шийдвэрийг хүчингүй болгоно.

Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэр хэзээ хүчингүй болох вэ?
Дарга Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрийг түүнийг эзэмшигчийн хүсэлтээр, эсхүл Дарга аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс хэдийд ч хүчингүй болгож болно. Энэ нь тухайн хүсэлт гаргагч Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрийн нөхцөлийг дагаж мөрдөхгүй байх, эсхүл Дарга Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрийг үргэлжлүүлэх нь нисэхийн аюулгүй байдалд аюултай болохыг мэдсэн онцгой нөхцөл байдлаас шалтгаалж болно.

Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болсныг хэрхэн мэдэх вэ?
Дарга Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосон бол, тухайн шийдвэрийг эзэмшигчид бичгээр мэдэгдэх ба хүчингүй болгосон шалтгаанаа заана. Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн нийтийг хамарсан шийдвэрийг хүчингүй болгосон бол, тухайн шийдвэрийг ИНЕГ-ын цахим хуудсаар нийтэд зарлан мэдээлнэ.

tube kitty