ХАРАНДААНЫ АДАЛ ЯВДАЛ: ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (2019 ОН)

2023/10/24


Холбоотой мэдээ

ИНЕГ-ЫН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС 2023 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2023/12/26

Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа, удирдлагын хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн байдлаар 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд  Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллаар хангах чиглэлээр 24 арга хэмжээ, Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 12 арга хэмжээ, Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр 6 арга хэмжээ, Өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд барагдуулах чиглэлээр 2 арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг нийтэд нээлттэй болгох чиглэлээр 2 арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах чиглэлээр 2 арга хэмжээ, агаарын тээврийн эдийн засгийн эрх зүйн орчныг  сайжруулах чиглэлээр 2 арга хэмжээ, нийт 50 арга хэмжээ төлөвлөсөн нь жилийн эцсээр 87.8 хувийн биелэлттэй байгааг Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мишээл танилцууллаа. Захиргаа, удирдлагын хэлтэс нь Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг хангахад  үйл ажиллагаагаа чиглүүлэх, байгууллагын дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, тухайн  жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тушаалын хэрэгжилтийг хангах, биелэлтийг нэгтгэх Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох байгууллагуудад тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлэх, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хийх,  гадаад орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам зааврыг дагаж мөрдүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, ажлын байрны өрөө тасалгааны хуваарилалт,  тохижилт, цэвэрлэгээ, харуул хамгаалалтад хяналт тавих, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль, стандарт, журмын дагуу тасралтгүй хөтлөн явуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

AVIATION WEEKLY LXXIII
2024/05/22

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг анх удаа 5 жилээр сунгалаа- Агаарын тээврийн салбарт транзит тээврийг хөгжүүлэх боломжийн талаар нээлттэй хэлэлцлээ- Үлгэр жишээ хос гэр бүлийн үнэ цэнийн талаар сургамж хайрлалаа- Нисэхийн түүхийн музейд “мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг боллоо- “Чонжү-Улаанбаатар-Чонжү” чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ- Шинэ нисэх буудлын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ- Иргэний нисэхийн салбарынхан “тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

БНХАУ-ЫН “ROC AVIATION” КОМПАНИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД НИСЭХ БУУДЛУУДЫГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХӨӨР МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
2024/09/09

ИНҮТ-ийн даргын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүдийн Монгол Улсад хийх ажлын айлчлал өнөөдөр эхэллээ. Нисэх буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд 2024 оны 09 дүгээр сарын 8-наас 15-ны өдрүүдэд манай улсад ажиллаж, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын барилга байгууламж, ашиглалтыг цогцоор нь дахин төлөвлөлт хийж, ТЭЗҮ-г боловсруулахад дэмжлэг үзүүлэх, “Буянт-Ухаа” ОУНБ болон Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын цаашдын ашиглалтыг сайжруулах, БУОУНБ-ын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, нисэх буудлын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөнд дүн шинжилгээ хийх, жишиг ногоон нисэх буудал болгох судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулах зэрэгт зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллах юм. ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр болон даргын зөвлөлийн гишүүд “ROC Aviation” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр тус компанийн мэргэжилтнүүдэд хандан урилга хүлээн авч, нисэх буудлуудыг хөгжүүлэх тал дээр зөвлөгөө мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд ИНҮТ-ийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас нисэхийн салбарт тулгуурлан бүс нутгийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгохоор зарласан. Үүн дээр болон БУОУНБ-ыг хэрхэн хөгжүүлэх тал дээр үнэтэй зөвлөгөө өгнө гэж найдаж байна. ИНҮТ-ийн зүгээс шаардлагатай мэдээллүүдийг өгч, бүх талаар дэмжин, хамтарч ажиллана” гэлээ. “ROC Aviation” компанийн Гүйцэтгэх захирал ноён Ли Вей хэлэхдээ “Манай компани БНХАУ-д “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд нисэх буудлыг шинэчлэх, дахин төлөвлөх, барих зэргээр цогцоор нь хөгжүүлэхэд зөвлөн туслах цогц үйлчилгээ үзүүлдэг цорын ганц компани. Тэр дундаа Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /ICAO/ шаардлагад нийцсэн хүлэмжийн хийн ялгаралгүй ногоон нисэх буудал бий болгох чиглэлээр зөвлөгөө өгөн ажиллаж байна. Бид БУОУНБ болон “Гурвансайхан” нисэх буудлын талаар суурь судалгаа хийсэн. Айлчлалын өдрүүдэд илүү нарийн судалгаа хийж, газар дээр нь ажиллан, цаашид хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх болно. Ногоон нисэх буудал бий болгоход цаашид илүү урт хугацаанд үр өгөөжтэй хамтран ажиллана гэж найдаж байна” гэсэн юм. Үүний дараа “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд БУОУНБ-д ажиллалаа.Тус уулзалтад ИНҮТ-ийн холбогдох бичг үүргийн нэгжийн удирдлагууд оролцов. “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд үдээс хойш ИНҮТ-ийн Аэродром, гэрэл суултын албаны үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.