Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зохион байгуулсан “Эв нэгдэл” шилжин явах цомын төлөөх спортын 4 төрөлт тэмцээнд иргэний нисэхийн баг тэргүүн байр эзэлж, “Шилжин явах цом”-ын эзэн боллоо. Тус тэмцээний шатрын төрөлд НХНАА-ны холбооны инженер У.Гэрэлт мөнгөн медаль хүртсэн бол ширээний теннисний төрөлд МТХ-ийн инженер Д.Ган-Өлзий мөнгөн медаль, НХНАА-ний холбооны инженер Т.Оюунтуул алтан медаль хүртлээ. Дартсын төрөлд ЗХАГ-ын ажилтан М.Цэндсүрэн, МТХ-ийн сүлжээний ахлах инженер Э.Батболд, инженер Т.Гантулга, мэдээллийн технологийн инженер Б.Буянхүү, НУТА-ны нислэгийн бүртгэл гүйцэтгэлийн оператор С.Энхзул нар багаараа алтан медаль хүртжээ. Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс НХНАА-ны холбооны инженер Ш.Энх-Оргил, ГТҮШХА-ны жолооч Д.Давааням, НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн, биеийн тамирын арга зүйч мэргэжилтэн О.Жамуха, Т.Наранбат, НАБХА-ны ажилтан С.Батболд, Г.Өлзийбаяр, АГСА-ны ажилтан Б.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг мөнгөн медаль, “Буянт-Ухаа” ОУНБ-ын мэргэжилтэн Д.Ариунзаяа, ИНЕГ-ын Улсын байцаагч Я.Нансалмаа, НАБХА-ны үзлэгийн шалгагч Г.Сайнзаяа, ГТҮШХА-ны мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, тээвэр зохицуулагч С.Булган, ИНҮТ-ийн мэргэжилтэн О.Болортуяа, Дулаан сангийн инженер С.Ившин, Г.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг алтан медаль хүртсэн байна. Ингээд нийлбэр дүнгээр НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн ахлагчтай иргэний нисэхийн баг 1-р байр эзлэн “Шилжин явах цом”-ын эзэн боллоо. Мөн эмэгтэй сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор ГТҮШХА-ны тээвэр зохицуулагч С.Булган шалгарсан бол ГТҮШХА-ны ҮЭХ-ны дарга Н.Даариймаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.
Бүгд Найрамдах Сингапур Улсын “FOKKER SERVICES ASIA Pte Ltd” компанид 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс 10 сарын 5-ны өдрийн хооронд томилолтоор ажиллах хугацаанд ИНД-145-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан (MCAA/SSC-AW-3 MCAR part 145 Maintenance Organization Requirements) шалгах хуудсын дагуу дараах чиглэлээр үзлэг шалгалтын ажлуудыг гүйцэтгэсэн болно. Үүнд:Ажилтан албан тушаалтнуудад тавигдах шаардлагууд, /Personal requirements ИНД-145.51/Техник үйлчилгээний ажилтны ажлын цагийн хязгаарлалт, /Maintenance personnel duty time limitations ИНД-145.52/Техник үйлчилгээний барилга байгууламжид тавигдах шаардлагууд, /Facility requirements ИНД-145.53/Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон сэлбэг материал, /Equipment, tools and material ИНД-145.55/Техник үйлчилгээний хяналтын журмууд, /Maintenance control procedures ИНД-145.59/Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо, /Safety management system ИНД-145.64/Чанарын дотоод баталгаажуулалт, /Internal quality assurance ИНД-145.65/Техник үйлчилгээний байгууллагын ерөнхий заавар, /Maintenance organisation exposition ИНД-145.67/Үйл ажиллагааны шаардлагууд, /Operating requirements /ИНД-145 бүлэг Б/Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны бүрдэл хэсгүүд,/ Components of safety management system /ИНД-145 хавсралт А/Тус байгууллагад “C” хэлбэрийн техник үйлчилгээ хийлгэж байгаа Хүннү Эйр ХХК-ийн JU-8801 бүртгэлийн дугаартай ATR72-212A маягийн агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын хадгалалтын үзлэг шалгалтыг гүйцэтгэв.“FOKKER SERVICES ASIA Pte Ltd” компани нь ИНД-145-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг тус тус хангаж байгаа тул тус компанид агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээг 2020 оны 10 сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар олгосон болно.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний нисэхийн байгууллагууд хооронд агаарын навигацийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын хооронд үйлдэгдэж буй нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, технологийн шийдлийг хэлэлцэх, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг сайжруулах, нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсүүд хоорондын зохицуулалтын гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зорилгоор Улаанбаатар хотноо “Монгол - Хятадын Холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал”-ыг зохион байгуулж байна. Тус хуралд оролцохоор БНХАУ-ын иргэний нисэхийн удирдах газрын харьяа нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчид 2024 оны 10-р сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд манай улсад айлчилж байгаа юм. Энэхүү хурал нь 5 жилийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төв нь Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчоо хооронд цаг уурын үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажилд дэмжлэг үзүүлнэ. Хурлыг нээж ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл үг хэлэхдээ “Эрхэм ноён Ван Бинээр ахлуулсан БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчдийг Монгол Улсад тухлан саатаж, бидний цаашдын хамтын ажиллагаанд энэ удаагийн хурал өндөр ач холбогдолтой байж, хоёр улсын харилцаа өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна” гэдгийг онцоллоо. Харин ноён Ван Бин хэлсэн үгэндээ “биднийг халуун дулаанаар угтан авсан та бүхэнд талархаж байна. Хурлын үеэр бид хүссэн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Ийнхүү зохицуулах хурал “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн гэрээг шинэчлэх, шийдвэрлэх” хэлэлцүүлгээр эхэллээ.