Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улсын иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчино- Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийжээ- Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба шинэчилсэн бүтэц, орон тоогоо танилцууллаа- Цэвэр ус нийлүүлэгч байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа- “Эрүүл биед саруул ухаан оршино” өдөрлөгийн баг бүрэлдэхүүн өргөжлөө- Japan Airlines компанийг нисэх онгоцны үйлчлэгч асан эмэгтэй удирдахаар боллоо зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” гэж заасан байдаг. Энэ дагуу өнөөдөр Авлигатай тэмцэх газраас Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн ХАСХОМ гаргадаг албан тушаалтнуудад сургалт орлоо. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Р.Төрбулаг, н.Баярцэцэг, Д.Золжаргал нар хүрэлцэн ирж, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, АТГ-ын үйл ажиллагааны талаар болон авлигын эсрэг хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Сургалтад ИНЕГ, ИНҮТ-ийн дарга удирдлагууд, ХАСХОМ гаргах үүрэг бүхийн албан тушаалтнууд болон ажилтнууд хамрагдлаа. Сургалтын төгсгөлд албан хаагчдын сонирхсон асуултад АТГ-ын ажилтнууд хариулт мэдээлэл өглөө.
Нийтлэгдсэн 2023-03-21ДэлгэрэнгүйНийтлэгдсэн 2021-12-07ДэлгэрэнгүйИНЕГ-ЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ…Нийтлэгдсэн 2021-12-03ДэлгэрэнгүйНИСЭХИЙН ЖААЛУУД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛООНийтлэгдсэн 2021-05-25ДэлгэрэнгүйШИНЭ НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ШАТАХУУНЫ БАЙГУУЛАМЖИЙГ НАРИЙВЧЛАН…Нийтлэгдсэн 2021-05-20Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын…Нийтлэгдсэн 2019-07-08Нисэхийн сургалтын төвөөс “BEST IN ENGLISH” тэмцээнийг…Нийтлэгдсэн 2019-05-20“Нисэх миний ирээдүй” өдөрлөгНийтлэгдсэн 2019-05-20ДэлгэрэнгүйХолбоо, навигаци ажиглалтын албаны нээлттэй хаалганы өдөрлөгНийтлэгдсэн 2019-05-10ДэлгэрэнгүйБаярын Мэндчилгээ – Үйлдвэрлэлийн АлбадуудНийтлэгдсэн 2018-04-03