Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны Хоол үйлдвэрлэлийн мэргэжилтэн Балбарын Пүрэвтогтохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтангадас одонгоор шагнасныг өнөөдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга, удирдлагууд гардуулан өглөө. Б.Пүрэвтогтох нь улсад 30 жил, иргэний нисэхийн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байж, хамт олноо манлайлан, төрийн дээд одонгоор шагнагдсанд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.