“Хил хязгааргүй нисэх” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

2025/05/22

“Хил хязгааргүй нисэх” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025.05.22-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.

Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, Шинжлэх ухаан технологийн их сургууль оролцлоо.

Энэхүү хуралд Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, ICAO, CANSO, IATA, ACI, Presentation by the Civil Aviation Science & Technology Institute of the People’s Republic of China зэрэг байгууллагуудаас төлөөлөгч нар илтгэлээ танилцууллаа.

Мөн “Хил хязгааргүй нисэх” эрдэм шинжилгээний уралдааны шилдэг оролцогчид судалгааны бүтээлээ танилцууллаа.

Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Засгийн гарын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр болон төр, хувийн хэвшлийн зочид төлөөлөгчид оролцож байна.

Холбоотой мэдээ

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН “ICAN 2024” ХУРАЛД МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХАРИЛЦААГАА АМЖИЛТТАЙ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
2024/10/25

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-аас жил бүр зохион байгуулдаг Олон Улсын Иргэний нисэхийн агаарын харилцааны хэлэлцээрийн “ICAN2024” хурал Малайз улсын Куала Лумпур хотноо 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд боллоо.Улс орнуудын агаарын тээврийн харилцааг өргөжүүлж, шинэчлэх зорилгоор 2008 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдсаар ирсэн тус хурал нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шууд хэлэлцээр хийх боломжийг олгож, зах зээлийг нээлттэй болгох, агаарын тээврийн хүртээмжийг сайжруулах чухал платформ болдог юм. Монгол Улс энэхүү хуралд гурав дахь удаагаа oролцож, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид Австрали, Испани, Нидерланд, Итали, Руанда улсуудтай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, Саудын Арабын Хаант улстай тохиролцлын бичигт гарын үсэг зурав.Тухайлбал:1. Австрали Улстай: 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс Австрали Улстай агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн дагуу хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх нээгдэж байна.2.Испанийн Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, тохиролцлын бичигт гарын үсэг зурснаар 2018 онд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг шинэчилж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх нээгдсэн. Уулзалтын үеэр Испанийн Хаант Улс 2025 онд болох Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд Монгол Улсыг дэмжих санал өгөх хүсэлт илэрхийлэв.3.Нидерландын Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1995 оны 03 дугаар  09-ний өдөр байгуулсан  Агаарын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах зорилготой юм. Мөн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэх юм.4.Саудын Арабын Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохирч, тохиролцлын бичигт гарын үзэг зурлаа. Тус тохиролцлын бичигт aгаарын харилцааны хэлэлцээрийн төслийг иргэний нисэхийн эрх бүхий байгууллагууд тохирч, талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу дотоодын журмаа шуурхай гүйцээж ажиллахыг эрмэлзэв.5. Итали Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж, Италийн Ром, Милан (Мальпенза болон Бергамо), Венец болон хожим тодорхойлох 2 цэг тохиров.6. Руанда Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нислэгийн цэг, давтамж болон багтаамжийг хэлэлцээрийг байгуулах үед тусдаа тохиролцохоор болсон. Түүнчлэн хурлын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Канад, ОХУ-тай хоёр талын уулзалт зохион байгуулж Герман Улсын хувьд нислэгийн давтамж нэмэгдүүлэх талаар, Канад Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах чиглэлээр ажлыг эрчимжүүлэх санал тавьж Канадын тал 2025 оны эхээр дотоодын журмаа гүйцээж, хэлэцээрийг байгуулахаар тогтов. ОХУ-тай Улаанбаатар-Москва хотуудын хооронд шууд нислэг сэргээх талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцав. Мөн ОХУ-ын талаас 2025 онд болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн сонгуульд “Aгаарын тээвэрт чухал ач холбогдолтой улсууд”-ын хэсэгт сонгогдоход дэмжлэг үзүүлэх саналыг илэрхийлэв.Хурлын үеэр үзэглэгдсэн хэлэлцээрүүд болон санамж бичгүүд нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах,өрсөлдөөнийг дэмжих, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын урсгалыг дэмжих, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг чөлөөтэй, хүртээмжтэй болгон өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.“ICAN2024” хуралд нийт 83 улс болон хоёр олон улсын байгууллагыг төлөөлсөн 700 гаруй төлөөлөгчид оролцлоо.

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
2024/08/30

Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ЦАГ УУРЫН АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН 23-Р ХУРАЛ /APANPIRG 23/-Д ОРОЛЦСОН АЖЛЫН ТАЙЛАН
2023/11/30

Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн 23-р хурал /APANPIRG 23/-д ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуултын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн  байцаагч Д. Маасүрэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс  20-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.Энэ удаагийн хуралд Австрали, Бутан, Хятад, Хонг Конг Хятад, Макао Хятад,  Индонез, Япон, Лаос, Малайз, Бүгд Найрамдах Фижи Улс, Соломоны арлууд,  Монгол,  Шинэ Зеланд, Филиппин, Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, АНУ, Вьетнам зэрэг 19 улс, Олон улсын байгууллага  (IFALPA)  нийт 48 төлөөлөгч оролцлоо.  Хурлыг Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс хурлын дарга Mr. Jun Ryuzaki болон Mr. Peter C. Dunda нар нээж үг хэллээ. Тус хурлыг Mr. Jun Ryuzaki  даргалж Mr. Peter C. Dunda нарийн бичгийн даргаар тус тус удирдан явуулсан.Энэхүү хурлаар нийт 19 улс  нисэхийн цаг уурын үйлчилгээний 8 чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй төсөл, үүссэн хүндрэл бэрхшээл, харилцан мэдээлэл солилцоо, хэлэлцүүлэг зэрэг  50 гаруй асуудал ( 29 WP, 23 IP)  хэлэлцсэн бөгөөд Монгол улсын төлөөлөгчид нисэхийн цаг уурын  чиглэлээр хийгдсэн ажлын талаарх 2 мэдээлэх хуудсыг (IP) хуралд танилцуулж харилцан туршлага солилцож мэдээлэл авсан цаашдын хэтийн төлөвлөлтөд чухал нөлөөтэй хурал болсон.Хурлын үеэр  агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж буй  цаг уурын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай уялдаа, холбоотой үйл ажиллагаандаа нэн түрүүнд тусгавал зохих дараах асуудлууд яригдлаа. Үүнд:-Ази-Номхон далайн бүсэд нислэгийн замын дагуу ажиглагдах цаг агаарын аюултай үзэгдэлийн  мэдээ мэдээлэл, зөвлөмжөөр хэрхэн хангах, цаашид техник технологийн дэвшлийг Ази-Номхон далайн бүсэд болон хөрш зэргэлдээ орнуудтай хэрхэн зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, хамтын шийдвэр гаргалтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар;-ИКАО-гоос нисэхийн цаг уурын чиглэлээр дэлхийн болон бүсийн хэмжээнд баримталж буй бодлого, төлөвлөгөө нэн тэргүүний зорилго, зорилтуудыг эргэн нягтлаж, Аннех-3 т оруулж буй стандарт, зөвлөмжийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар;-Агаарын навигацийн үйлчилгээнд цаг уурын үйлчилгээтэй холбоотой гарч буй дутагдлууд, өмнөх хурлаас гарсан дутагдлуудыг хэрхэн арилгасан талаарх тайлан;-Нисэхийн цаг уурын үйлчилгээг сайжруулахад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрхэн  хөгжүүлэх талаарх судалгаа шинжилгээний ажил болон бусад саналуудыг  хэлэлцсэн. Үүнд:-Цаг уурын бодит болон урьдчилсан мэдээний хангалт, сэрэмжлүүлэг мэдээ, уур амьсгалын мэдээллийн талаар;-Цаг уурын мэдээ солилцооны талаар;-Цаг уур, нислэг хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, агаарын тээврийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар;-Цаг уурын байгууллагын үйлчилгээ, чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, нисэхийн цаг уурын үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнуудын мэргэжлийн ур чадвар;Бүсийн хэмжээнд нисэхийн цаг уурын үйлчилгээнд мөрдөгдөж буй баримт бичгүүд гарын авлага зөвлөмжийн талаар;ICAO-ын зүгээс  2019 оны 11 дүгээр сараас эхлэн нислэгийг сансрын цаг уурын мэдээ мэдээлэл зөвлөмжөөр хангаж ажиллах, Нисэхийн цаг уурын үйлчилгээ, мэдээлэл солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг  2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс Аннех-3-ийн стандарт шаардлагын дагуу METAR/SPECI, TAF, SIGMET, AIRMET, галт уулын үнс, тропикийн циклон зэрэг мэдээг IWXXM GML  форматаар дамжуулах талаар албан захидлыг улс орнуудад хүргүүлэхийг мэдэгдсэн. Мөн цаг уурын мэдээ солилцоонд IWXXM (ICAO Meteorological Information Exchange Model) загварыг туршиж эхэлсэн улс орнуудын туршлага  болон цаашид үүнтэй  холбоотой бэлтгэл ажлыг хэрхэн  хангуулах талаар  Workshop-ыг Тайландын Аэротай байгууллага амжилттай   зохион байгуулсан талаар танилцуулсан.2018 онд ИКАО-гоос зохион байгуулж буй бүсийн SIGMET мэдээний тестэнд  улс орнуудын оролцож буй оролцоог болон зарим улс өмнөх онуудаасаа идэвхтэй оролцож сайжирсан үзүүлэлттэй байгаа талаарх мэдээллийг хариуцан ажиллаж буй улс орнуудаас өгсөнд хурал даргалагчийн зүгээс талархсанаа илэрхийлсэн болно.Ази Номхон далайн бүсийн Агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг  уурын ажлын дэд хэсгийн  24-р хурал (MET SG/24) –ыг 2020 оны 7 сард  Тайландын Бангкок хотноо зохион байгуулахаар төлөөлөгчид санал нэгтэй шийдвэрлэлээ.Ажлын дэд хэсгийн хуралдааны үеэр БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж  хоёр улсын хооронд тулгамдаж байгаа асуудлууд хамтран ажиллах гэрээ байгуулах асуудлаар санал солилцлоо. БНХАУ-ын тал нь Монгол улсын цаг уурын талаар тулгамдаж буй хүндрэлтэй буй  асуудлыг  шийдэх зорилгоор тусламж дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, хоёр талт гэрээнд цаг уурын байгууллагын төлөөлөгчдийг урьж оролцуулж цаашид хамтран ажиллах талаар санал тависан болно. ОУИНБ-аас цаг агаарын мэдээ солилцох IWXXM форматыг 2020 оноос эхлэн хэрэглэх шаардлага тавигдаж байгаа ба өнөөгийн байдлаар Улаанбаатарын TAF, METAR мэдээнүүдийг Бээжингийн ROC-т OPMET-Flight Information System буюу нислэгийн мэдээлэл үйлчилгээний ажлын цогц программ хангамжаар хүлээн авч байгаа ба  ОУИНБ-аас стандарт шаардлагын хүрээнд IWXXM форматыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд Монгол улсын цаг уурын байгууллага энэ ажлыг хэрэгжүүлэх ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн. Манай талаас IWXXM-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, Монголын мэргэжилтнүүдийг Бээжингийн Нислэгийн цаг уурын төвтэй танилцуулж туршлага солилцох боломж олгохыг хүссэн болно. Уулзалтын үеэр ярилцсан асуудлуудыг цаашид хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөнд тусгах, ИНЕГ, ЦУОШГ-тай хэлэлцэж, цаашид тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгон ажиллахаар тогтов.Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл /аадар бороо, шороон шуурга гэх мэт/ ажиглагдах үед цаг агаарын мэдээлэл харилцан солилцоход хамтран ажиллах, Азийн агаарын навигацийн цаг агаарын аюултай үзэгдлийн    зөвлөх платформыг байгуулах талаар ярилцлаа.Эцэст нь дүгнэхэд, Ази номхон далайн бүсийн улс орнуудын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж буй  цаг уурын  чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаатай танилцаж Монгол улсын хувьд дээрх төсөл хөтөлбөрүүдэд оролцох, тухайн бүс нутгийн улс орнуудтай харьцуулах, туршлага судлах боломжийг бүрдүүлсэн, цаашдын бодлого, төлөвлөгөөг сайжруулахад маш том түлхэц өгсөн ач холбогдолтой хурал боллоо.