АНУ-ЫН TSA-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НИСЭХИЙН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2025/04/04

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захирганаас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдийн хооронд нисэхийн аюулгүйн хамгаалалтыг хангах үйл ажиллагаанд үнэлгээ хийлээ. Энэхүү үнэлгээг АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны тээврийн аюулгүйн хамгаалалтын ажилтан хатагтай Nyxica Blackshear, хатагтай Orla Walsh нар гүйцэтгэж, Тээврийн аюулгүй байдлыг хангах газрын БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгч, атташе хатагтай Sherrie Soto оролцлоо.

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаанаас хийсэн үнэлгээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, “ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба, “ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төв болон “Чингис хаан” олон улсын нисэх буудал амжилттай хамрагдсан ба дараах чилэлээр үнэлгээ хийгдсэн. Үүнд:

-               Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үндэсний баримт бичгийн хэрэгжилт;

-               Чанарын хяналтын үйл ажиллагаа;

-               “Чингин хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа;

-               Аюулгүйн үзлэгийн ажилтнуудын сургалт болон аюулгүйн хамгаалалтын соёл.

-               Зорчигч, тэдгээрийн гар тээш болон тээшинд хийх аюулгүйн үзлэг, шалгалт;

-               Ачаа, шуудангийн аюулгүйн үзлэг, шалгалт;

-               Агаарын хөлгийн аюулгүйн хамгаалалт;

-               Иргэний нисэхийн эсрэг хөндлөгийн хууль бус үйлдлээс хамгаалах хариу арга хэмжээ;

-               Нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүйн хамгаалалт байдал;

-               Кибер аюулгүй байдал.

Дээрх байгууллагаас АНУ-ын Юнайтэд Эйрлайнс компани Монгол Улс руу буюу Чингис хаан олон улсын нисэх буудал /UBN/ болон Нарита олон улсын нисэх буудал /NRT/-ын хооронд нислэг үйлдэх болсонтой холбогдуулан 2025 оны 05 дугаар эхээр тус нислэгийн аюулгүйн хамгаалалтыг хангах үйл ажиллагаанд хийхээр төлөвлөгдөөд байна.

Холбоотой мэдээ

ИНЕГ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
2023/12/07

Иргэний нисэхийн салбарын үе үеийн нийт ажилтан, албан хаагчиддаа Олон улсын иргэний нисэхийн өдрийн баярын мэнд дэвшүүлье!