“Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад санал авах

2025/04/15

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн С/08 дугаар тогтоолоор батлагдаж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлуулах ажлын хүрээнд тус стандартын нэр томьёо, тодорхойлолтын нэршил, орчуулгад зөрүүтэй байдал байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж зөрүүтэй байдлыг гарган стандартад тусгах саналын хамт 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Цахим хуудсанд байршуулсан “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартыг дараах холбоосоор орж үзнэ үү. javascript:nicTemp();

Саналаа rule@mcaa.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.

Холбоотой мэдээ

ОЛОН УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАГДЛАА
2024/09/12

2024-2025 оны өвлийн улирлын олон улс болон орон нутгийн хуваарьт нислэгийн цагийн хуваарь батлах Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн 2 дугаар хурал 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Хурлаар гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, өвлийн улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд баталлаа. Өвлийн улирлын хугацаанд олон улсын нислэгт нийт 13 агаарын тээвэрлэгчийн 4866 нислэг төлөвлөсөн нь 2019 онтой харьцуулахад 49.8 хувиар, 2023 онтой харьцуулахад 7.1 хувиар өссөн байна. 2024-2025 оны өвлийн улиралд шинээр Хо Ши Минь, Ордос, Санья, Хайнан болон Прага чиглэлүүдийн нислэг нэмэгджээ. Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК 8 чиглэлд 660 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГААР Э.ТӨРБАЯР ТОМИЛОГДЛОО
2023/12/05

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/227 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/230 дугаар тушаалаар Э.Төрбаярыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар томилж, өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа хүлээн авлаа. ИНҮТ-ийн дарга асан Н.Батсайхан ажил хүлээлцэх үедээ “Та бүхэнтэйгээ 1,8 сар ажиллаж, аюулгүй ажиллагааны KPI, бүтээмжийн тогтолцоог хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажилласан. Энэ үйл ажиллагаагаа цаашид хэрэгжүүлээд, үргэлжлүүлээд явна гэдэгт итгэж байна. Одоогийн байдлаар Иргэний нисэхийн үндэсний төвийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 96,6 хувьтай байна. Энэ биелэлтээ он дуустал шинэ даргатайгаа 100% болгох хэрэгтэй. Бүгдээрээ эв найртай, хүлээцтэй ажлаа хийж, нэгнээ хүндэтгэж ажиллана гэж итгэж байна. Залуу, өндөр ур чадвартай, харилцааны өндөр соёлтой, шинэ сэтгэлгээтэй хүнд ажлаа өгч байгаадаа баяртай байна. Төрбаяр даргадаа ажилд нь амжилт бүтээл, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ. Харин шинээр томилогдсон Э.Төрбаяр дарга ажлаа хүлээж авахдаа “Миний бие анх 2006 онд иргэний нисэхийн салбарт ажилд ороод инженер, Холбоо навигацийн үйлчилгээний албаны хэсгийн дарга, тус албаны даргаар 2019 онд ажиллаж байгаад 2020 онд Иргэний нисэхийн үндэсний төв байгуулагдахад АНҮГ-ын даргаар томилогдон өнөөдрийг хүртэл 3 жил ажиллаж ирлээ. Та бүхний итгэлийг хугалахгүйн төлөө ажиллах болно. ИНҮТ байгуулагдсан цагаас хойш гурван жилийн хугацаанд амаргүй давааг туулсан. 2020 онд цар тахал гарч, энэ хүнд цаг үеийг даван туулахын тулд багаараа маш сайн ажилласан. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил, дутагдал, асуудал гараагүй. Одоо миний хамгийн эхний төлөвлөх ажил бол хүний нөөцийн асуудлыг маш сайн төлөвлөж, хүний нөөцийг чадавхжуулах, хүний нөөцийн бодлогын бичгийг батлуулж авах юм. ОХУ, Украйны асуудалтай холбоотойгоор орлого ойрын жилдээ хуучин 2019 оны үетэйгээ ижил болох асуудал хүндрэлтэй байгаа учир бид бүхэн аэродромоо хөгжүүлж, аэродром дагасан уул уурхай,  аялал жуулчлал, БНХАУ, ОХУ болон бусад улсын аялал жуулчлалыг орон нутгийн нисэх буудлууд руугаа татах ажлыг мөн бусад салбарын уялдаа холбоог сайжруулж, хөгжүүлэх гарц гаргалгаа руу шилжих зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана. Батсайхан даргаасаа маш их зүйл сурч авсан. Таны ирээдүйн ажил амьдрал, гэр бүлд эрүүл энх, сайхан бүхнийг хүсье. Цаашдаа багаараа хамтдаа энэ ачааллыг давж, ИНҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах болно” гэж хэллээ.