Хаврын тэргүүн шар бар сарын хөх нохой өдөр ИНЕГ-ын хамт
олны Модон могой жилийн сар шинийн золголт боллоо.
Золголтыг нээж ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр хамт олондоо 17
дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн сар шинийн мэнд
дэвшүүлж, урган гарч буй жилдээ амьдрал нь сайн сайхнаар бялхаж, ажил үйлс нь
амжилтаар арвин байхыг хүсэн ерөөлөө.
Золголтод ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан,
техникийн ухааны доктор, хурандаа Л.Лхагва болон М.Дагва, 2 удаа ИНЕГ-ын даргаар ажилласан С.Батмөнх нар,
мөн ИНЕГ-ын дэд дарга, “МИАТ” ХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Хүрэлбаатар, ахмад
инженер П.Эрдэнэ-Очир, Иргэний нисэхийн Ахмадын хорооны дарга З.Наранцэцэг оролцож, хамт олонтойгоо сар шинийн золголтоо хийлээ.
Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Нисэхийн сургалтын төвийн багш нарт шагнал гардууллаа.Тодруулбал, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, Аэродромын албаны дарга С.Булганцэрэн, Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн Б.Амарсайхан нарыг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, НБҮГ-ын Газрын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Уянгыг Боловсрол, Шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2023 оны ажлаа ИНЕГ-ын дарга, удирдлагад тайлагналаа. Тус алба 2023 онд 9 зорилтын хүрээнд нийт 30 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 99.6 хувийн биелэлттэй байгааг танилцууллаа. Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2023 оны зуны улиралд Олон улсын хөөрөлт буултын 16 агаарын тээвэрлэгчийн 8807 нислэг, орон нутгийн хөөрөлт буултын 3 агаарын тээвэрлэгчийн 9220 нислэг, өнгөрөлтийн 36 агаарын тээвэрлэгчийн 160.030 нислэг, 2023-2024 оны өвлийн улиралд Олон улсын хөөрөлт буултын 14 агаарын тээвэрлэгчийн 4871 нислэг, орон нутгийн хөөрөлт буултын 2 агаарын тээвэрлэгчийн 1873 нислэг, өнгөрөлтийн 35 агаарын тээвэрлэгчийн 113.169 нислэг төлөвлөн ажилласан байна. Энэ оны онцлох ажлуудаас дурдвал: - Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх “Easy flow” хөтөлбөрийг шинэчлэн батлуулсан; - “Нислэгийн хөдөлгөөний төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан; - Нисэхийн мэдээллийн эмхэтгэл ENR1.9 “НУТМ болон агаарын зайн менежмент”-ийн мэдээллийг шинэчилсэн; - Агаарын навигацийн үйлчилгээний гэрээг 5 агаарын тээвэрлэгчтэй шинэчлэн байгуулсан байна. Мөн тус алба 2023 онд Хүнгүй нисэх төхөөрөмж буюу дроны судалгаа, НУТМ-ийн үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа, Олон улсын нэгжийн системийн бус өндрийн фүүтийн нэгжийг НХУ-ын үйлчилгээнд ашиглахтай холбогдуулан агаарын тээвэрлэгчдээс судалгаа авах зэрэг судалгааны ажлууд болон Нислэгийн судалгааны ажлуудад үйл ажиллагааны дүн шинжилгээ хийсэн байна.