Албан тушаалтнуудын ХАСХОМ бүртгүүлэх явц 61 хувьтай байна

2025/02/04

Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын 2024 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

2025 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын 61 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Ёс зүйн хороо, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Зам, тээврийн яам, Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цэргийн тагнуулын газар, Ойн газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улсын Ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 80 ба түүнээс дээш хувьтай байна.

Харин дараах байгууллагад мэдүүлэг гаргах явц 40 ба түүнээс бага хувьтай байна. Тухайлбал,

  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
  • Эдийн засаг, хөгжлийн яам
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
  • “Эрдэнэс Монгол” ХХК
  • Монгол банк
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Усны газар
  • Соёл урлагийн газар
  • Төв аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
  • Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар

Албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn  цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул энэ хугацаанд ХАСХОМ-ээ гаргахыг уриалж байна.

Холбоотой мэдээ

АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ДУЛААН САНТЕХНИКИЙН АЛБА АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн 2023 оны тайлангийн хурал үргэлжилж байна. Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн алба үндсэн 64, гэрээт 38 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус алба нь цэвэрлэгээ үйлчилгээ, гадна тохижилт, барилга захиалагчийн хяналт, барилга засвар, аюулгүй байдлын хамгаалалт, ариутгал, халдваргүйтгэл, мэрэгчгүйтгэл чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ИНЕГ, ИНҮТ болон тэдгээрийн харьяа нийт 27 барилга байгууламжийн дулаан сантехник, агааржуулалт салхивч, хөргөлтийн систем, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангаж, ашиглалт үйлчилгээг 24 цагаар хариуцан ажилладаг. 2023 оны жилийн эцсийн байдлаар IMCAA- гаар 99, утсаар 115 нийт 214 дуудлагыг барагдуулжээ. Тус алба нь 2023 онд нийт 26 ажил төлөвлөж одоогийн байдлаар гүйцэтгэлийн хэрэгжилт нь 98,4%-тай байна. Цаашид тус албанаас хариуцан ажиллах ажлын цар хүрээ, обьектын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор орон тоо нэмэгдүүлэх, агааржуулалтын болон хөргөлтийн системийн тоног төхөөрөмжүүдийг хэсэгчлэн шинэчлэх, ажлын хэрэгцээнд жижиг оврын эксковатор худалдан авах, ААБЗХ-т зориулалтын суурин тоног төхөөрөмжийг суурилуулж захиалгат болон төлбөртэй засвар үйлчилгээг хийх, ДСАХ-ийн үндсэн чиг үүргийн хүрээнд төлбөртэй ажил үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа талаараа тайлангийнхаа төгсгөлд хэллээ.

2024-2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2024/07/02

Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн Газрын тогтоол, Нийгмийн түншлэлийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг 2024 оны зургаадугаар сарын 27-ны өдөр байгууллаа.Энэхүү хамтын гэрээгээр ҮЭ-ийн гишүүд, ажилтнуудын цалин хөлс түүнтэй адилтгах орлого, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, нийгмийн хамгаалал, мэдлэг мэргэшил дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлуудыг тусган хэрэгжүүлэхээр баталгаажууллаа.Хамтын гэрээнд:-Хамтын гэрээний үйлчлэх хүрээг тодотгосон-Орон нутгийн нэмэгдэл-Ажилтны үр дүнгийн нэмэгдэл-Нийгмийн хамгаалал болон Эх, хүүхэд хамгааллын бодлого-Хоолны мөнгөний нэмэгдэл-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлого-Ээлжийн ажилтнуудын шөнийн нэг цагийн нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлэх зэрэг онцлог заалтуудыг тусгасан байна.