ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025/01/24

Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ  мэдүүлэхтэй холбоотой анхаарах асуудлаар сургалт зохион байгууллаа.

Тус газрын хуулийн мэргэжилтэн, ажилтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан Ө.Маралмаа энэхүү сургалтыг зохион байгуулж, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ХАСХОМ гаргах эрх бүхий албан тушаалтнуудад цахимаар болон танхимаар мэдээлэл өглөө. 

Холбоотой мэдээ

НИСЭХИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН ШАТ БОЛОН СЭРГЭЭХ СУРГАЛТЫН ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2023/12/05

Иргэний нисэхийн залуучуудын холбоо, AUA Language center хамтран Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулж буй нисэхийн салбарын залуучуудад зориулсан англи хэлний анхан шат болон сэргээх сургалтын хоёрдугаар ээлжийн бүртгэл явагдаж байна. Жич: ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнууд сургалтанд хамрагдах тохиолдолд 100% цалинтай чөлөө, үр дүнгийн 40%-ийн урамшуулал олгогдоно. Хугацаа: 2023.12.02-2023.12.28 Анги: -Beginners group (анхан суралцагчдад зориулсан анги) - Refresh training group (дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй суралцагчдад зориулсан анги) Дэлгэрэнгүй мэдээллийг 88025092, 80031614 дугааруудаас авна уу.

ИТАЛИ УЛСТАЙ АГААРЫН БОЛОН АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/10

        Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пикаарретатай уулзлаа. Монгол Улс өнөөдөр дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх эрхзүйн боломжтой болсон. Цаашид Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж, хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд харилцан тохиролцох саналтай байгаагаа хэлж, санал солилцлоо.