МОНГОЛ, ИТАЛИЙН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2025/01/24

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Итали Улсын Засгийн газрыг төлөөлж, Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд Ерөнхийлөгч Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Тажани нар энэ сарын 23-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэ онд Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй бөгөөд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Монгол, Италийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ

ОРОН НУТГИЙН ЧИГЛЭЛД ТОГТМОЛ НИСЛЭГ ҮЙЛДЭХ “МАЗААЛАЙ” CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ АНХНЫ НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ҮЙЛДЛЭЭ
2024/04/28

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймгийн чиглэлд орон нутгийн нислэгийг сэргээсэн.Энэ хүрээнд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ өнөөдөр /2024.04.28/ Улаанбаатар-Ховд чиглэлд амжилттай үйлдлээ.2024 оныг Зам, тээврийн салбарт “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах зорилт дэвшүүлсэн нь ийнхүү биелэл болж байна.Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Агаарын тээврийн салбарт либералчлал, тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжсэний үр дүнд салбарын хөгжлийг хөдөлгөх хүч болж байна. Үүний үр дүнд 2023 онд зам, тээврийн салбарт 73 хувийн өсөлт гарсан. Тухайлбал, Иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3,5 дахин нэмэгдэж, олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурч, МИАТ ТӨХК орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээсэн зэргийг дурдаж болно. Орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээснээр тийзийн үнэ буурч, 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, тогтмол нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой. Цаашид иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих замаар орон нутгийн нислэгийн үнэ тарифыг тодорхой түвшинд бууруулах, хуваарьт нислэгийг тогтворжуулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно” хэмээн онцоллоо.70 хүний суудалтай CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу нислэг үйлдэнэ. CRJ-200 агаарын хөлөгтэй харьцуулахад илүү урт зайтай тул түлш цэнэглэх шаардлагагүйгээр хол зайд нисэх боломжтой байна. Мөн илүү өргөн бүхээгийн зохион байгуулалттай тул зорчигчид хөлийн зай, өргөн суудал, тээш хадгалах зайг сайжруулжээ. Дэвшилтэт аэродинамик шинж чанар, далавчтай тул түлш зарцуулалтыг бууруулж, хурдыг нэмэгдүүлсэн зэрэг технологийн дэвшилттэй агаарын хөлөг юм.

“НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ОЛГОХ ИРГЭНИЙ НИСЭХИЙН УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРӨЛ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЖЛЫН ТАЙЛАН
2023/11/30

2021 оны 07 дугаар сарын 05 өдөрСургалтад хамрагдсан хугацаа:2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд.Сургалтад хамрагдсан ажилтан:Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч А.Амарболд, Н.Заяа нар хамрагдсан.Сургалт зохион байгуулагдсан газар:“Зүүн Африкийн Нисэхийн Сургууль (East African School of Aviation)”-аас цахимаар зохион байгуулсан.Сургалтын хугацаанд танилцаж, судалсан сэдвүүд:Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрөл олгох болон зөвшөөрөгдсөн Нисэхийн сургалтын байгууллагын байнгын хяналтын хүрээнд дараах сэдвүүдээр суралцсан. Үүнд:Нисэхийн сургалтын    байгууллагын    гэрчилгээжүүлэлтэд    Иргэний Нисэхийн Удирдах байгууллагын хийж гүйцэтгэх ажил;Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрлийн хүрээнд хийх үйл ажиллагааг тодорхойлох;Нисэхийн сургалтын байгууллагын баримт бичгийг үнэлэх;Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрөл олгох үзлэг шалгалтыг хийх;Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрлийн зохих баримт бичгийг гаргах.Дээрх сэдвүүдээр амжилттай суралцаж гэрчилгээ авсан болно.Гарсан үр дүн:Энэхүү сургалтад хамрагдсанаар Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ИКАО)-ын зохих стандарт, аргачлалын хүрээнд Монгол улсын болон Олон улсын Нисэхийн сургалтын байгууллагын зөвшөөрөл олгох болон зөвшөөрөгдсөн Нисэхийн сургалтын байгууллагын байнгын хяналтад шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлага болон олон улсын туршлагыг олж авсан. Мөн АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-аас хийгдэх Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ (IASA)-нд хамрагдах ажлын хүрээнд байцаагчийн сургалт, дадлагын хөтөлбөрийн дагуу заавал хамрагдах сургалтын асуулгыг хаах боломжтой болсон.Хавсралт:ГэрчилгээТАЙЛАН БИЧСЭН: НААХЗА-НЫ ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙНХЭЛТСИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                   А.АМАРБОЛД