Иргэний нисэхийн ерөнхий
газрын “Цагийн хуваарийн зөвлөл” хуралдаж, 2025 оны зуны улирлын олон улсын
болон орон нутгийн хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа.
Хурлаар гадаад болон дотоодын
агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, зуны улирлын
хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2025
оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд баталсан байна.
Зуны улирлын хугацаанд олон
улсын нислэгт нийт 17 агаарын тээвэрлэгчийн 10116 2025 нислэг төлөвлөсөн нь
2019 онтой харьцуулахад 100.9 хувиар, 2024 онтой харьцуулахад 8.9 хувиар өссөн
байна.
2025 оны зуны улиралд шинээр
Хо Ши Минь, Ордос болон Муан чиглэлүүдийн нислэг нэмэгджээ. Түүнчлэн орон
нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК 6 чиглэлд 764 нислэг үйлдэхээр төлөвлөсөн
байна.
ИНЕГ-аас ""Мандалговь" нисэх буудлын шатахууны сав ил болгох /Дундговь/" тендер зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалд ажиллаж байгаа албан тушаалтан Та энэ оны 02 дугаар сарын 09-ний дотор 2023 оны ХАСХОМ-оо гаргана уу.