Улиран одож буй 2024 онд Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны хамт олны хувьд ажлын амжилтаар дүүрэн байж өмнө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн байна.
Шинэ оны босгон дээр тус албаны нэр бүхий ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнажээ. Тухайлбал эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Техник үйлчилгээ, засварын хэсгийн дарга Г.Сосорбарам, Захиргаа, хүний нөөцийн хэсгийн дарга Ц.Цэрмаа, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Ш.Энхбат нарыг Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-оор, Ерөнхий инженер Б.Гантулга, Технологи, газрын үйлчилгээний хэсгийн дарга С.Буяндэлгэрэх, Шатахуун хангалтын хэсгийн дарга Б.Цэрэнбат нарыг “Хөдөлмөрийн хүндэт медалиар, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Б.Алтангэрэлийг Зам, тээврийн яамны “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр, Техник үйлчилгээ, засварын хэсгийн техникийн тоо бүртгэлийн мэргэжилтэн Х.Саяхатыг ИНЕГ-ын Жуух бичгээр, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Н.Энхсайханыг ИНЕГ-ын Баярын бичгээр тус тус шагнагдлаа. Шагнал хүртсэн тус албаны нийт ажилтнуудад халуун баяр хүргэж, ажлын улам их амжилт хүсэн ерөөе.
ИНЕГ "Жаргалант сэргээн засах амралтын хоол үйлдвэрлэлд шаардлагатай хүнсний ногоо"-ны тендер зарлалаа.Тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр ирэх 7 хоногт болох “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум арга хэмжээнд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд маш сайн анхаарч ажиллахыг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа үүрэг болголоо. Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүсийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилгоор “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Мөн орон нутгийн зарим нисэх буудалд хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтэд анхаарч ажиллах, салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг түргэвчилж, улирал солигдохтой холбоотой нислэгийн саатал гаргахгүй байхад онцгой анхаарах, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах саналаа алба нэгжүүд 11 дүгээр сард багтаан боловсруулах зэргийг холбогдох алба, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.
Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанган болон албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Сайд С.Бямбацогт хэлэхдээ “Энэ оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалаар хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь түүхэн үйл явдал” хэмээн онцлоод, Монгол -Америкийн хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд санал солилцлоо. Дээрх хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болно гэдгийг талууд уулзалтын үеэр илэрхийлээд, 2024 оны тавдугаар сард энэхүү нислэгийг амжилттай эхлүүлэхэд талууд хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаар ярилцлаа. Ташрамд дурдахад, энэхүү санамж бичиг байгуулснаар хоёр тал томилогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан байнгын харилцаа холбоотой ажиллаж, тээврийн салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зэрэг олон ажлыг талууд хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан юм.Тухайлбал, аюулгүй, найдвартай, үр бүтээмжтэй, тогтвортой, тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн нөөц бололцоо, туршлагыг уялдуулж, бүх төрлийн тээврийн харилцан сонирхсон гол асуудлаар тээврийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Энэ хүрээнд авто зам, хурдны авто зам, төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлөөр АНУ-тай хамтарч ажиллах юм.