Ирэх
онд тохиох Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Дорнод
аймаг дахь “Чойбалсан” олон улсын нисэх буудлын хамт олон хэт холын гүйлт зохион
байгуулахаар төлөвлөжээ.
Тус
нисэх буудлын хамгаалалтын ажилтан, талбайн зохицуулагч Мөнхбатын Хоролжав хамт
олноо төлөөлөн Дорнод-Улаанбаатар чиглэлд олон өдрийн хэт холын зайд гүйхээр болжээ.
Төлөвлөсөн ёсоор М.Хоролжав “Чойбалсан” олон улсын нисэх буудлаасаа гараад
Сүхбаатар аймгийн “Баруун-Урт” нисэх буудал - Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх
буудал - “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал гэсэн маршрутаар 813 км зайд гүйх
юм. Тэрбээр он гараад бэлтгэл сургуулилтаа эхлэх бөгөөд гүйлтээ 2025 оны
дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхэлж, нисэх хүчний ойн баярын өдөр буюу тавдугаар
сарын 25-ны өдөр барианд орохоор төлөвлөсөн байна.
“Иргэдэд
нийтийн биеийн тамир, спортын идэвхитэй хөдөлгөөний ач холбогдол, амьдралын зөв
дадал хэвшлийг биеэр үлгэрлэн, салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан
таниулахад энэхүү гүйлтийн эрхэм зорилго оршиж байгаа гэдгийг хэт холын зайн
гүйгч М.Хоролжав онцоллоо.
Гүйлтийн
үеэр тухайн нисэх буудлуудын алдар гавьяатай хүмүүсийг үе шаттайгаар цувралаар
оролцуулан контентууд бэлтгэн олон нийтэд хүргэнэ. Иймд орон нутгийн нисэх буудлууд тус арга хэмжээнд идэвхитэй
оролцож, дэмжиж ажиллахыг “Чойбалсан” нисэх буудлын дарга С.Батхүү уриаллаа.
Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-аас жил бүр зохион байгуулдаг Олон Улсын Иргэний нисэхийн агаарын харилцааны хэлэлцээрийн “ICAN2024” хурал Малайз улсын Куала Лумпур хотноо 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд боллоо.Улс орнуудын агаарын тээврийн харилцааг өргөжүүлж, шинэчлэх зорилгоор 2008 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдсаар ирсэн тус хурал нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шууд хэлэлцээр хийх боломжийг олгож, зах зээлийг нээлттэй болгох, агаарын тээврийн хүртээмжийг сайжруулах чухал платформ болдог юм. Монгол Улс энэхүү хуралд гурав дахь удаагаа oролцож, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид Австрали, Испани, Нидерланд, Итали, Руанда улсуудтай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, Саудын Арабын Хаант улстай тохиролцлын бичигт гарын үсэг зурав.Тухайлбал:1. Австрали Улстай: 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс Австрали Улстай агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн дагуу хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх нээгдэж байна.2.Испанийн Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, тохиролцлын бичигт гарын үсэг зурснаар 2018 онд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг шинэчилж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх нээгдсэн. Уулзалтын үеэр Испанийн Хаант Улс 2025 онд болох Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд Монгол Улсыг дэмжих санал өгөх хүсэлт илэрхийлэв.3.Нидерландын Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1995 оны 03 дугаар 09-ний өдөр байгуулсан Агаарын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах зорилготой юм. Мөн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэх юм.4.Саудын Арабын Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохирч, тохиролцлын бичигт гарын үзэг зурлаа. Тус тохиролцлын бичигт aгаарын харилцааны хэлэлцээрийн төслийг иргэний нисэхийн эрх бүхий байгууллагууд тохирч, талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу дотоодын журмаа шуурхай гүйцээж ажиллахыг эрмэлзэв.5. Итали Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж, Италийн Ром, Милан (Мальпенза болон Бергамо), Венец болон хожим тодорхойлох 2 цэг тохиров.6. Руанда Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нислэгийн цэг, давтамж болон багтаамжийг хэлэлцээрийг байгуулах үед тусдаа тохиролцохоор болсон. Түүнчлэн хурлын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Канад, ОХУ-тай хоёр талын уулзалт зохион байгуулж Герман Улсын хувьд нислэгийн давтамж нэмэгдүүлэх талаар, Канад Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах чиглэлээр ажлыг эрчимжүүлэх санал тавьж Канадын тал 2025 оны эхээр дотоодын журмаа гүйцээж, хэлэцээрийг байгуулахаар тогтов. ОХУ-тай Улаанбаатар-Москва хотуудын хооронд шууд нислэг сэргээх талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцав. Мөн ОХУ-ын талаас 2025 онд болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн сонгуульд “Aгаарын тээвэрт чухал ач холбогдолтой улсууд”-ын хэсэгт сонгогдоход дэмжлэг үзүүлэх саналыг илэрхийлэв.Хурлын үеэр үзэглэгдсэн хэлэлцээрүүд болон санамж бичгүүд нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах,өрсөлдөөнийг дэмжих, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын урсгалыг дэмжих, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг чөлөөтэй, хүртээмжтэй болгон өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.“ICAN2024” хуралд нийт 83 улс болон хоёр олон улсын байгууллагыг төлөөлсөн 700 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- Монгол-Солонгосын агаарын харилцааг өргөжүүллээ- ИНЕГ-ын цагийн хуваарийн зөвлөл 2024 оны зуны улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг хэлэлцлээ- “AVIATION PHOTO NEWS” XXVII- БУОУНБ-д өнгөрсөн долоо хоногт 19 нислэг үйлдэгджээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
2021 оны 07 дүгээр сарын 20-ны өдөрОлон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Trainair Plus хөтөлбөрийн хүрээнд Нисэхийн сургалтын төв нь “COVID-19 AVIATION SAFETY RISK MANAGEMENT FOR CAAS (ASRM EN)” сургалтыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа.Сургалтын бэлтгэл ажил:Сургалтыг зохион байгуулахтай холбогдон дараах бэлтгэл ажлыг Нисэхийн сургалтын төв ханган ажиллав. Үүнд:“COVID-19 AVIATION SAFETY RISK MANAGEMENT FOR CAAS (ASRM EN)” сургалтад хамрагдах ажилтнуудын нэрсийн жагсаалтыг холбогдох алба салбар, нэгжин удирдлагуудаас хүлээн авч, нэгтгэв.ИНЕГ-ын даргын 2021 оны 07-р сарын 09-ний өдрийн Б/60 дугаар “Цахим сургалтанд хамруулах тухай”, ИНҮТ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/253 дугаар “Виртуал сургалтад хамруулах тухай” тушаалуудаар сургалт зохион байгуулах хугацаа, сургалтад хамрагдах ажилтнуудын нэрс, сургалтын зардал, сургалтад хамрагдах ажилтнуудын суралцах хугацааны ажил үүрэгт нь зохицуулалт хийх албан тушаалтнуудыг тус тус батлуулав. Тус сургалтанд ИНЕГ-ын НААХЗА-ны дарга, байцаагч нарын 5 хүн, ИНҮТ-ийн алба салбар, нэгжээс 10 хүн, нийт 15 хүн тус сургалтанд хамрагдав.Сургалт эхлэхийн өмнө бүх суралцагчдыг хамруулсан вайбер групп үүсгэж, сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга болон сургалтын өмнө уншиж судлах материалаар хангаж, ИКАО-ийн Трэйнэйр плас хөтөлбөрийн TPeMS электрон системд бүртгүүлэх зааварчилгаа өгөв.Сургалтын явц, үнэлгээ:Сургалтын зорилго: Ажлын 1 өдөр үргэлжилсэн уг сургалтын зорилго нь дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын дараа Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг хэрхэн сэргээх, энэ чиглэлээр тооцоо судалгаа гаргах, урьдчилсан болон эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулах, улс орнуудын барьж буй бодлого, ашиглаж буй дэвшилтэт арга техниктэй танилцах, өөрийн нөхцөлд тохируулан ашиглах, авч хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц сургалт юм.Сургалтыг заах багшлах бүрэлдэхүүн: ICAO-ийн мэргэшсэн багш Саймон Робертс энэхүү удаагийн сургалтыг хөтлөн явуулав.Сургалтад хамрагдагчид: ИНЕГ-ын даргын Б/60 дугаар тушаалаар ИНЕГ-ын НААХЗА-ны 5, ИНҮТ-ийн даргын А/253 тоот тушаалаар АНҮГ, ХЭЗХАГ, НБҮГ, НМҮА, НХҮА, НЖБА, БУОУНБ-ын 10 ажилтан, нийт 15 ажилтан хамрагдав.Үүнд:№Суралцагчдын нэрсСалбар, нэгж/байгууллага/Албан тушаал1.Ё.Эрдэнэбат Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба Дарга2.А.АмарболдҮнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга3.Ю.ЗолзаяаАННББЗГ Аюулгүй байдлын мэргэжилтэн4.Г.МөнхболдАэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн дарга5.Ч.ДарьсүрэнНислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч6.С.БатхуягИргэний нисэхийн үндэсний төвХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга7.Х.ГанбаатарХНАА Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэсгийн дарга8.Д.ЭрдэнэбаатарНМҮА Аюулгүй ажиллагаа, чанар хангалтын хэсгийн дарга9.Р.ЭрдэнэчулуунАНҮГ мэргэжилтэн10.С.БатзулНБҮГ Аюулгүй байдлын мэргэжилтэн11.Б.БулганНХҮА Аюулгүй ажиллагааны чанарын хэсгийн мэргэжилтэн12.Б.ДөлгөөнХЭЗХАГ менежер13.Д.ЗолжаргалБУОУНБ Үйлдвэрлэлийн төлөвлөлт, зохицуулалтын хэсгийн ахлах мэргэжилтэн14.Л.Энхтуяа“Дэглий цагаан” нисэх буудлын дарга15.Д.СүхбаатарХНАА Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн ахлах технологич инженерСургалт орчин үеийн дэвшилтэт цахим технологи ашиглан виртуал хэлбэрээр зохион байгуулагдсан нь тус сургалтыг уламжлалт буюу танхимын хэлбэрээр явуулах аргаас өртөг хэд дахин илүү хямд зардлаар зохион байгуулав.Дэлхийн иргэний нисэхийн салбарын 220 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Трэйнэйр плас хөтөлбөр нь цаашид виртуал болон хосолсон хэлбэрийн сургалтын арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.Доорх сургалтын бүртгэлийн програмаас суралцагчдын ирц, оролцоо, багшийн тэмдэглэл, гэрчилгээ, сургалтын өмнөх болон дараах уншиж судлах материалууд зэрэг чухал шаардлагатай зүйлсийг агуулсан цогц систем юм.Санал асуулгын дүгнэлт: Сургалтын явцад санал асуулга авагдсан бөгөөд дараах байдлаар дүгнэгдсэн байна. Дүгнэлт:Энэхүү олон улсын түвшний сургалтыг зохион байгуулсанаар дараах ач холбогдол, давуу талуудыг бид бий болголоо. Үүнд:Сургалтад хамрагдсан суралцагчид нь Ковид-19 Нисэхийн аюулгүй ажиллагааны эрсдэлийн удирдлагын тогтолцооны хүрээнд дараах зүйлсийн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн бөгөөд үүнд:Аюулыг системтэйгээр байнга илрүүлэх;Илэрсэн аюулд тохирох аюулын эрсдэл бууруулах арга хэмжээг тодорхойлж, ашиглах;Байгууллагын бүтцийн, дүрмийн гэх зэрэг өөрчлөлтийг аюулгүй ажиллагааны хүрээнд нэвтрүүлэх;Аюулгүй ажиллагааны эрсдэлийн үзлэг шалгалт, дотоод хяналтын аргаар аюулгүй ажиллагааны тайлан гаргах, үнэлгээ хийх;Эрсдэлийн гүйцэтгэлийн хяналтын схем боловсруулах зэрэг болно.Монгол Улсын иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, дадлагажуулах, эрх зэрэг олгох сургалтуудад гадаадын улс орнуудад хамрагдуулдаг байдлыг тодорхой хувиар буруулж, эх орондоо, өөрсдийн нөөц боломж дээр тулгуурлан хямд зардлаар, олон хүнийг сургалтад хамрагдуулах боломжийг нэмэгдүүлж байна.Энэхүү тайланд дараах материалуудыг хавсаргав. Үүнд:Сургалт зохион байгуулах зардлын төсөв, ICAO-аас ирүүлсэн нэхэмжлэлийн хуулбар;Сургалт зохион байгуулах тушаалын хуулбар;Суралцагчидын гэрчилгээний хуулбар Хянасан:TRAINAIR PLUS ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР Б.ЗОЛБОО Боловсруулсан:TRAINAIR PLUS ХӨТӨЛБӨР, СУРГАЛТ, ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Д.АНАРЗУЛ