ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

2024/12/06

ИНЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Олон улсын байгууллага хариуцсан мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулалтад урьж байна. 

Холбоотой мэдээ

ИНЕГ СПОРТЫН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
2024/04/22

Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан 5 төрөлт спортын арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ИНЕГ болон Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 8 багийн нийт 109 ажилтан авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсон байна. Тэмцээний нийт дүнгээр 1-р байрыг ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа ахлагчтай “НОГООН БАГ” эзэлсэн бол 2 дугаар байранд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр ахлагчтай “БОР БАГ” орж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ахлагчтай “ЦАГААН БАГ” 3 дугаар байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцжээ.  Нийт 8 багаас хамгийн сайн зохион байгуулалттай багаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар ахлагчтай “Ягаан Баг” тодорсон байна. Нийт оролцсон тамирчдадаа баяр хүргэж, ажлын болон спортын өндөр амжилтыг хүсье.

AVIATION WEEKLY XLVIII
2023/11/16

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн үйл явдлын болон бусад мэдээ мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараас та: - Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт "Тээврийн долоо хоног - 2023" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан "Чөлөөт агаарын зай" Олон улсын форумын эргэн тойронд - ICAO, ИНЕГ хооронд менежментийн үйлчилгээний гэрээ байгууллаа - IATA, ИНЕГ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа - Агаарын харилцааны тухай Монгол, Лаосын Засгийн Газар хоорондын хэлэлцээр байгуулав зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.