“Амьдралын төлөөх аавууд” аян, хөдөлгөөнөөс ИНЕГ-ын ажилтнуудад
аавын хүмүүжлийн арга барилын талаар мэдээлэл өглөө.
Сүүлийн үед нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан гэр
бүл салалт ихэссэн бөгөөд аавгүйдлийн улмаас үүсдэг нөлөөллийн талаар тус
байгууллагаас судалгаа хийсэн байна. Тухайлбал, Аавгүй өссөн хүүхдүүд сэтгэл
хөдлөл болон зан авирын асуудал ихээр гаргадаг ба хөвгүүдийн хувьд ажилгүйдэл,
гэмт хэрэгт холбогдох нь их байдаг байна. Судалгаагаар удаан хугацаагаар
хоригдох ял авсан өсвөр үеийнхний 70 хувь нь аавгүй өссөн байдаг байна. Мөн
аавгүй хүүхдүүдийн дунд сургуулиас завсардах байдал 2 дахин их байдаг, аавгүй
өссөн охидуудын хувьд 3 дахин их ганц бие ээж болдог судалгаа гарчээ.
“Хүүхэд дуугаа хураагаад, ярилцахаа болих нь олон хүчин
зүйл нөлөөлж болно. Харин энэ нь удаан хугацаагаар үргэлжлэх нь амьдралд нь
сөргөөр нөлөөлж болох юм. Тиймээс аав хүнийхээ хувьд тэдний хийх дуртай зүйлд
нь оролцож, бага багаар харилцах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Хамтдаа ярилцах
нь бүх асуудлын шийдэл болохгүй ч сэтгэлээ тайвшруулах боломжтой болдог гэдгийг
хүүхэд тань ойлгох юм. Амьдралын төлөөх аавууд та бол хүүхдийнхээ хамгийн сайн
харилцагч байх боломжтой юм” гэдгийг Амьдралын төлөөх аавууд аян, хөдөлгөөний
зохицуулагч, ICAN олон улсын аавуудын сургалтын мастер
багш Ч.Гансүх мэдээлэлдээ онцоллоо.
“Бидэнд байгаа үнэ цэнтэй цаг бол хайртай
хүмүүстэйгээ хэр их цаг гаргахаас шалтгаалдаг. Бидний ажиллаж, хөдөлмөрлөж
байгаа цагууд үнэндээ гэр бүлийнхээ хүмүүсийг аз жаргалтай болгохыг хичээж
байгаагаас үүдэлтэй. Гэвч заримдаа энэ их хичээл зүтгэлдээ хэт автаад хамтдаа
цагийг өнгөрөөхөө умартдаг. Аавтайгаа хамт байх хугацаа дэндүү бага байсан
гэдгээ бид яг аавынхаа насанд ирэх үедээ анзаардаг. Өнөөдөр хүүхэддээ цаг
гаргах хамгийн тохиромжтой цаг гэдгийг өнөөдөр л бид өөртөө сануулах хэрэгтэй.
Аавын гаргасан сайхан цаг, тэр хором мөч бүхэн
биднийг аз жаргалтай болгож байсныг бид ойлгодог. Тэгвэл бид хүүхдүүддээ хэзээ
хамгийн сүүлд дурсамж үлдээхээр гайхалтай цагийг гаргасан бэ? Өнөөдөр, одоо л
тэр цагийг бид гаргаж чадна. Хүүхдүүд маань бидэнд цаг гаргаасай гэж хэлээгүй ч
сэтгэлдээ цаг гаргаасай гэж хүлээж байгаа гэдгийг мөн тэрбээр аавуудад санууллаа.
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-ыг олон улсын хэмжээнд жил бүрийн 04 дүгээр сард зохион байгуулдаг. ОУХБ-аас гаргасан уриалгын дагуу энэ жил "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө" сэдвийн дор явагдаж байна. Энэхүү сарын аяны хүрээнд өнөөдөр ИНҮТ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлөөс санаачлан “ХАБЭА-н ажил олгогч, удирдах ажилтны сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтыг “Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв”-өөс нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулж, тус төвийн захирал С.Дуламсүрэн, сургалт хариуцсан мэргэжилтэн н.Энхчимэг нар ХАБЭА-н шаардлагыг хэрхэн хангах талаар цогц мэдээлэл, ойлголт өгсөн юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага, хэм хэмжээг мөрдөж хэрэгжүүлэх хүрээнд байгууллагад ХАБЭА-н тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, тогтолцоог бүрдүүлэгч талуудын эрх, үүрэг, хамтын ажиллагаа нь ажилтныг эрүүл аюулгүй орчинд ажиллуулах нөхцөлийг хангахад ямар чухал болохыг сургалтын үеэр онцоллоо. Аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах зорилготой тус сургалтаар нийтлэг тохиолддог аюул эрсдэл, тухайн эрсдэлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах, ажил олгогч, ХАБЭА-н зөвлөл, Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс хэрхэн ажиллах, ХАБ-тай холбоотой зардлыг хэрхэн төсөвлөх, зөв зарцуулах болон шугаман удирдлага, ажилтан, ХАБЭА хариуцсан ажилтан ямар чиг үүргээр ажиллах талаар мэдлэг ойлголт өгч, ажил амьдралд гарч буй үйлдвэрлэлийн ослын тохиолдлуудыг жишээ татаж өгснөөр сургалт өгөөжтэй байв. Сургалтад ИНЕГ-ын даргын зөвлөлийн болон ХАБЭА-н зөвлөлийн төлөөлөл, мөн газрын ХШҮДАА, ИНҮТ-ийн СЭЗТГ, ХАБЭАХ, МТХ, ГТҮШХА, НХҮА, ШХА, ОХЗЛ, НАБХА, НСТ, НМҮА, НХНАА, БУОУНБ, НСЦ, харьяа нэгжүүдийн удирдлага, хүний нөөцийн болон санхүүгийн ажилтнууд, онцгой байдлын харьяа Агаараас эрэн хайх аврах 111-р анги, МИАТ ТӨХК, “Хүннү эйр” ХХК, Онцгой байдлын албаны төлөөлөл нийт 73 хүн хамрагдлаа.
Арабын Нэгдсэн Эмират Улс руу визгүй зорчих асуудлаар Абу Даби хотноо 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурсан. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол Улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигч иргэд Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсон. Мөн “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр Дели хотноо байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол, Мальдив хоёр улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчид 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор боллоо.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБАНААС 2024 ОНД ЗАРЛАГДАХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНД ХӨНДЛӨНГИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА. ХОЛБОО БАРИХ УТАС: 71283018 bayanjargal.a@mcaa.gov.mn