АТГ-ЫН МЭДЭЭЛЭЛ: АВЛИГЫГ МЭДЭЭЛЭХ МЕХАНИЗМЫГ САЙЖРУУЛАХ НЬ...
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр /2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали улс руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг байна. БОИНГ 787-9 Dreamliner нь аэродинамикийн технологийн дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй агаарын хөлөг. Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт нь В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан. Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай. Зорчигчийн тав тухын хувьд В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай зэрэг олон давуу талтай юм.
Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийг Хан-Уул дүүргийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулсан байна. Өнөөдөр “Батламж”-ийг ИНЕГ ын дарга Ч.Мөнхтуяа, зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Замбуулин нарт Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд гардуулан өглөө. Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэгдэн байгуулагдаж, олон талт ажил арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, 2023 онд ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс гаргасан санаачилгын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар 0-16 хүртэл насны хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн, тухайн насны хүүхэд өвчилсөн тохиолдолд 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлүүлсэн, ажилтнуудын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан уралдаан тэмцээн болон ОУ-ын олимпиадад оролцсон хүүхдүүдэд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар ИНҮТ Байгалийн түүхийн музейтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, 2023 оныг дуустал тус музейг гэр бүлээрээ үнэ төлбөргүй үзэх боломжийг салбарын ажилтнууддаа олгосон, ИНЕГ БНСУ-ын ХАНСЕО их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудын ахлах ангийн 8 сурагчийг тус улсад зохион байгуулагдсан “МОНГОЛ-СОЛОНГОС СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-т хамруулсан гэх мэт оновчтой томоохон ажил арга хэмжээнүүд нь гол шалгуур үзүүлэлт болсныг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд онцоллоо. Иргэний нисэхийн ерөнхий газар дэргэдээ Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийг байгуулан ажиллуулж, ажилтнуудын хүүхдүүд болон ойр орчмын төрийн байгууллага, оршин суугчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгааг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хэллээ.