БНХАУ-ын Шанхай хотноо 2024 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд “Олон улсын агаарын тээврийн холболтыг нэмэгдүүлэх, “ногоон” нисэхийг хэрэгжүүлэх” уриан дор, улс хооронд иргэний нисэхийн зохицуулалт, стандартуудын нийцэл уялдаа холбоог дэмжих, иргэний нисэхийн тогтвортой хөгжлийн өмнө тулгарч буй сорилтуудад хариулт олох зорилготой Олон улсын иргэний нисэхийн форум “International Civil Aviation Forum ICAF” форум анх зохион байгуулагдаж, ИНЕГ-аас томилогдсон төлөөлөл оролцлоо.
Тус арга хэмжээг БНХАУ-ын агаарын хөлөг үйлдвэрлэгч “Commercial Aircraft Corporation of China Ltd. - СОМАС” компани, Олон Улсын Иргэний Нисэхийн Институт “Institute of International Civil Aviation-IICA” болон Шанхай хотын “SHANGHAI JIA TONG UNIVERSITY” Их Сургууль хамтран зохион байгуулж, форумыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга асан доктор Фан Лиу удирдсан байна.
Нисэхийн ногоон хөгжлийн төлөөх зорилгод Засгийн газрууд, Олон улсын байгууллагууд, компани болон шинжлэх ухаан судалгааны байгууллагуудын хамтын хүчин зүтгэлээр хүрэх тул энэхүү форумд дээрх чиглэлийн төлөөлөл бүр оролцож зохион байгуулагдсан нь онцлог байлаа.
Агаарын тээврийн товчооны дарга ноён Мохамед Халифа Рахма, Shanghai Jia Tong Их сургуулийн Нүүрс төрөгчийн саармаг хөгжлийн институтийн декан, БНХАУ-ын Инженерчлэлийн Академийн академич ноён Huang Zhen “Safe sky and sustainable future”, “Green fuel technology and Carbon Neutrality” сэдвээр тус тус илтгэл тавьсан бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын тоон мэдээгээр дэлхий нийтийн агаарын тээвэр цаашид жилд 4,3% хувиар өсч, агаарын тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаагийн зэрэгцээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030-г хангаж агаарын тээврийн салбарын нүүрс хүчлийн ялгарлыг бууруулах, ногоон өөрчлөлтийг хэрэгжүүлэх томоохон зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн, дэлхийн улс орнуудын эдийн засгийн болон иргэний нисэхийн дэд бүтцийн хөгжлийн эрс тэс ялгаатай байдал, улс орнуудын олон улсын иргэний нисэхийн стандартын ойлголт, түүний хэрэгжилтийн зөрүүтэй байдлыг арилгаж агаарын тээврийн холболтыг нэмэгдүүлэх чиглэлд форумд оролцогч олон улсын байгууллага, Засгийн газрууд, иргэний нисэх, агаарын тээврийн байгууллагууд болон шинжлэх ухаан эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцож, одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга зам, чиглэлийн талаар хэлэлцсэн.
Форумд, Монгол Улс агаарын тээврийг хөгжүүлэх талаар, агаарын тээвэрлэгчдэд эдийн засгийн хэмнэлттэй үйл ажиллагаа явуулахад үзүүлж байгаа дэмжлэг, цаашид “ногоон” хөгжлийг дэмжиж хэрэгжүүлэх салбарын нүүрс хүчлийн ялгарлыг тоолох, ОУИНБ-ын CORSIA хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл танилцуулж оролцлоо.
Хугацаа 2022.08.04-12 Зорилго:Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компаниас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанийг ИНД-145-ын дагуу Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагаар гэрчилгээжүүлэх, “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны болон Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-47, ИНД-21-ийн дагуу тус тус гүйцэтгэх.Бүрэлдэхүүн:Б.Хүдэрчулуун / Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч /П.Ганзориг /НТЧХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/Байршил:Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот.Гүйцэтгэл:2022 оны 08 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компанийг ИНД-145-ын дагуу гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтын ажлыг Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасны дагуу “MCAA/SSC-AW-Org-3. MCAR Part 145 Maintenance Organization Requirements” шалгах хуудсаар дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:Ажилтанд тавигдах шаардлага /Personnel requirements /ИНД-145.51/,Company Structure,Техник үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэх цагийн хязгаарлалт /Maintenance personnel duty time limitations /ИНД-145.52/,Байгууламжийн шаардлага /Facility requirements /ИНД-145.53/,Ангар болон цехүүдийн барилга байгууламжийн байршил, дэлэгрэнгүй мэдээлэл, багтаамж, гэрэлтүүлэг, чийгшил,Төхөөрөмж, багаж хэрэгсэл болон материал /Equipment, tools and material /ИНД-145.55/,Facilities and Manpower Status,Техник үйлчилгээний хяналтын журам /Maintenance control procedures /ИНД-145.59/,Эрх олгох журам /Authorization procedures /ИНД-145.60/,Technical Training Record,Personnel Record,C rating capability list,Нислэгт тэнцэх чадварын хадгалалт /Continued airworthiness /ИНД-145.61/,Бүртгэл хөтлөх /Requirements of records /ИНД-145.63/,Аюулгүй байдлын удирдлага /Safety management system /ИНД-145.65,Safety Management Manual Rev:01, 01 Dec 2021,“MCAA/SSC-AW-14. Approval of Safety Management System Checklist” шалгах хуудсын дагуу шалгасан,Техник үйлчилгээний байгууллагын ерөнхий заавар / Maintenance Organisation Exposition Issue:09, Rev:12, 27 May 2022/ заавар нь ИНД-145.67-д заасан шаардлагуудыг хангаж байна.2022 оны 08 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн шинээр үйл ажиллагаандаа ашиглах гэж буй А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны болон Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-21, ИНД-47-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.11, 3.25-д заасны дагуу “MCAA/SSC-AW-15. Checklist for the Certificate of Aircraft Registration”, “MCAA/SSC-AW-4. Checklist for the Issue, Renewal of Certificate of Airworthiness” шалгах хуудсуудаар дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:Өргөдөл гаргагч нь тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн эсэх – ИНД-47.53.а,ИНЕГ-047/01 маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн эсэх – ИНД-47.53.б,Агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн дугаарыг нотлох баримт – ИНД-47.53.в,Таних тэмдэг, будган зураглалд тавигдах шаардлага – ИНД-47,Үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг – ИНД-47.103,Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, түүний өгөгдөхүүн – НТЧХ-ийн заавар 3.2.3,Агаарын хөлгийн осол зөрчлийн мэдээлэл /Aircraft accident, incident statement/ – НТЧХ-ийн заавар 3.2.3,Өмнөх бүртгэгч улсын бүртгэлийн гэрчилгээ – НТЧХ-ийн заавар 3.2.3,Өмнөх бүртгэгч улсын НТЧ-ын гэрчилгээ – ИНД-21,Сүүлийн их засвар “ C check”,Загварын өөрчлөлт,Хатуу цагтай эд анги,Бүх хэсгийг хамарсан цахилгааны монтажийн дүн шинжилгээ,Будган зураглал,Жин балансын тайлан,Нислэгт тэнцэх чадварын удирдамжуудын гүйцэтгэл (AD), SB,Зүүн болон баруун хөдөлгүүрийн үзлэг,Агаарын хөлгийн биет үзлэг шалгалт,Дүгнэлт:Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компани нь ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлстийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг хангаж байгаа тул Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ олгох боломжтой тухай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 950/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.“Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны, Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд ИНД-21, ИНД-47, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.11, 3.25-д заасан шаардлагуудыг хангаж байна. Хянасан ……………………………… Б.Хүдэрчулуун / Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч /Тайлан бичсэн ……………………. П.Ганзориг /НТЧХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/ 2022.08.15
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Салбарын аварга шалгаруулах Е-спортын тэмцээн” 2024 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Дота-2, Counter Strike-2 гэсэн төрлүүдээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас идэвхтэй оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэе. Тэмцээний шилдгүүдээр дараах багууд шалгарлаа. ДОТА 2 ТӨРЛӨӨР: 1-р байр Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн холбоо навигаци ажиглалтын албаны "CNS" баг 2-р байр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийн "111" баг 3-р байр МИАТ ТӨХК “Team Unity” баг COUNTER STRIKE 2 ТӨРЛӨӨР: 1-р байр МИАТ ТӨХК “Team Unity” баг 2-р байр МИАТ ТӨХК “Team Winglet” баг 3-р байр МИАТ ТӨХК “Team ACE” баг тус тус шалгарлаа. Иргэний нисэхийн салбарын хэмжээнд Е-спортын тэмцээнийг 2012 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд Ковид-19 цар тахлын үед онлайн орчинд зохион байгуулж байсан юм. 99 жилийн ойг тохиолдуулан тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “Нисэхийн Е-спортын клуб”-ын хамт олонд талархал илэрхийлье.
Катар Улсад ажилласан тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/42 тушаалын дагуу Катар Улсын Доха хотноо 2023 оны 03 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулах “Монгол, Катарын бизнес форум” арга хэмжээнд оролцох Зам, тээврийн хөгжлийн сайдын ажлын айлчлалын бүрэлдэхүүнд орж ажиллав.Айлчлалын бүрэлдэхүүнийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ахалж, Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол-Катарын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор, Монгол Улсаас Кувэйт Улсад суугаа элчин сайд П.Сэргэлэн, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх С.Жавхланбаатар, Э.Түмэнжаргал, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, ”МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир нар хуралд оролцсон болно.Катар Улсын тээврийн сайд Джасим Сайф Ахмед аль-Сулайтат оролцсон.Зам, тээврийн хөгжлийн сайдаар ахлуулсан төлөөлөгчид Катар Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулагдсан “Монгол, Катарын бизнес форум”, “Welcome to Mongolia” арга хэмжээнүүдэд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус оролцсон.2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Катар Улсын тээврийн сайд Джасим Сайф Ахмед аль-Сулайтат нар уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцож, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон тул Катар Эйрвэйз компанийн удирдлагууд уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааны талаар санал солилцсон.Уулзалтын үр дүнд Монгол Улс, Катар Улсын Иргэний нисэхийн байгууллагууд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэж байна. Уулзалтын онцлох нэг Катар Улсын талаас Иргэний нисэхийн салбарын ажилтан, инженер техникийн ажилтнуудыг сургах , мэргэшүүлэх болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.Танилцсан:Сайд: /С.Бямбацогт/Дэд сайд: /Л.Халтар/Төрийн нарийн бичгийн дарга: /Ж.Гантөмөр/БТГ-ын дарга /Р.Мэргэн/ТЗУГ-ын дарга /Ц.Одхүү/Илтгэх хуудас бичсэн:ИНЕГ-ын АТБЗГ-ын дарга /Г.Батбаяр/