ИНЕГ-аас "Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.
Нисэхийн сургалтын төв нь 2023 онд 2 зорилтын хүрээнд 17 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний хэрэгжилт жилийн эцсээр 100 хувийн биелэлттэй байгааг Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Урантөгс танилцууллаа. Тус төв 2023 онд агаарын навигацийн үйлчилгээ, нисэх буудлуудын үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад гэсэн 32 сургалтад нийт 3721 суралцагчийг хамруулсан байна. Харин ИНЕГ-ын даргын баталсан “ИНЕГ-ын 2023 оны төлбөртэй дотоод сургалтын төлөвлөгөө”-ний дагуу 2023 онд тус төв нийт 45 сургалтад 238 ажилтан хамруулжээ. Нисэхийн сургалтын төвийн 2023 оны онцлох ажлуудаас дурдвал: - Нисэхийн хэлний ур чадварын TEAC /TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION/ шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс Монгол Улсдаа авч эхэллээ. TEAC шалгалтыг тус салбарын нисэхийн англи хэлний мэргэжилтнүүд болон нисэхийн нарийн мэргэжлийн экспертүүд МАБТА-тай хамтран боловсруулсан бөгөөд хэл шинжлэлийн ухааны мастер, докторын зэрэглэлтэй экспертүүдээр хянуулж, дүгнэлт гаргуулсан байна. - ИНЕГ болон Инчеоны олон улсын нисэх буудлын корпорац хооронд 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд “Аэродромын үзлэг, хяналтын сургалт”-ыг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Нисэхийн сургалтын төвд амжилттай зохион байгууллаа. - ICAO болон Катар Улсын Засгийн газраас хамтран зарласан нисгэгч, нислэгийн удирдагч, агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер, нислэгийн мэдээллийн ажилтан, агаарын тээврийн менежментийн зэрэг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Монгол улсаас нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. - Иргэний нисэхийн салбарт нислэгийн хөдөлгөөний удирдагч дутагдалтай байгаа энэ цаг үед иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, ур чадавхжуулах зорилтын хүрээнд Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран “Нислэгийн хөдөлгөөний удирдагч” бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг сургалтад Монгол улсаас 19 суралцагч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хамрагдаж байна. - Trainer plus хөтөлбөрийн хүрээнд “Trainer Instructors Course part 1”, “Trainer Instructors Course part 2” гэсэн 2 сургалт зохион байгуулсан байна. - 2023 онд Дадлагажуурын Simfox программын 180 шинэ тестийг боловсруулан дадлага болон шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж байна. - Олон улсын иргэний нисэхийн байгууллагын нисэхийн аюулгүй байдлын аудитын хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлалын хүрээнд Монгол Улсад хийх аудит шалгалтад 2023 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд нийт 210 протокол асуулгаас сургалтын чиглэлээр 40 асуулгад хариулж, амжилттай хамрагдсан байна. - ИНЕГ нь иргэний нисэхийн салбарын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор 2005 оноос 2020 оны хооронд сургалтын зардалд 24,309,726 ам.доллар төсөвлөж, 368 суралцагчдад 11,403,278 ам.доллар зарцуулсан байна. Үүнээс 9,227,993 ам.доллараар хүний нөөцийн хэрэгцээг хангасан буюу нийт суралцагчдаас иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа 249 хүн, ажиллаж байгаад гарсан, тэтгэвэрт гарсан 32 хүн, хүсэлт өгсөн, нөөцөд байгаа 9 хүн, суралцаж байгаа 13 хүн байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй 62 хүний 2,175,285 ам.долларын сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох байгууллагад шилжүүлээд байна. Тайлангийн төгсгөлд ИНЕГ-ын дарга, удирдлагуудад хандан шийдвэрлүүлэх шаардлагатай 2 асуудлыг дараах байдлаар танилцууллаа. Үүнд: 1. Simfox рентген дадлагажуурын дасгалын компьютерын эрхийг 4-өөр нэмэгдүүлэх, түүнчлэн хосолсон харагдацтай /dual view/ программаар шинэчлэх, сургалт, шалгалт, цахим номын сангийн /TELS/ болон хэлний ур чадварын TEAC шалгалтын нэгдсэн мэдээллийн сангийн системийн сервер компьютертой болох; 2. НСТ-ийн ажилтнууд түгээмэл албан тушаалын цалин хөлсний сүлжээ, шатлалд хамаарагддаг. Нисэхийн мэргэжлийн албан тушаалын цалин хөлсний сүлжээ, шатлалд оруулах шаардлагатай гэлээ.