АВЛИГЫН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС - 110

2024/10/30


Холбоотой мэдээ

“НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-Д УРЬЖ БАЙНА
2024/03/01

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ажилтны анхан шатны сургалт” зохион байгуулах гэж байна. Та бүхэн доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД АНЭУ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ МАЛЬДИВ УЛС РУУ ТУС ТУС 30 ХҮРТЭЛХ ХОНОГ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛЛОО
2024/01/03

Арабын Нэгдсэн Эмират Улс руу визгүй зорчих асуудлаар Абу Даби хотноо 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурсан. Энэхүү  харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол Улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигч иргэд Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсон. Мөн “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр Дели хотноо байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол, Мальдив хоёр улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчид 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор боллоо.

БАЯР НААДМЫН БОСГОН ДЭЭР ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2024/07/09

  Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан зарим албан хаагчдыг “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдэг болон Зам, тээврийн хөгжлийн яамны “Жуух бичиг”-ээр шагнасныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд гардуулан өглөө.  Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн эдийн засагч Ц.Мөнхсаран, Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны дарга Т.Батбаяр, Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Хамгаалалтын хэсгийн хамгаалалтын ажилтан Б.Галбадрах, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын ахлах технологич мэргэжилтэн Ч.Чулуунхүү, ИНҮТ-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний газрын Агаарын навигацийн техникийн үйлчилгээ хариуцсан ахлах технологич мэргэжилтэн Б.Наранмандах, "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн нярав С.Эрдэнэчимэг, ИНҮТ-ийн Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын ахлах эдийн засагч Д.Цэцэгмаа нарыг шагналаа.  ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр ИНҮТ-ийн Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Б.Отгонтуул, Нисэхийн спорт цогцолборын Спорт сургалтын тасгийн ахлах мэргэжилтэн, биеийн тамирын арга зүйч Э.Тэмүүлэн, Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны Шуурхай ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер Р.Цагаанхүү, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагч Н.Одхүү нарыг шагнаж урамшууллаа.