Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-ын Олон Улсын Иргэний нисэхийн aгаарын хэлэлцээрийн хурал “ICAN2024”-д оролцож буй Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 22-ны өдөр Нидерландын Хаант Улсын төлөөллүүдтэй уулзаж, агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс
Нидерландын Хаант Улстай 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан агаарын
харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах зорилготой юм. Мөн харилцан
ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг
үйлдэх эрх үүсэж байна.
Түүнчлэн Саудын
Арабын Хаант улстай агаарын
харилцааны хэлэлцээрийн төслийг тохирч тохиролцлын бичигт гарын үзэг
зурлаа. Тус
тохиролцлын бичигт aгаарын
харилцааны хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, талууд холбогдох хууль тогтоомж
дүрэм журмын дагуу хэлэлцээрийн төслийг үзэглэх, батлах болон дотоод эрх зүйн
ажиллагааг түргэн шуурхай гүйцэтгэхийг зорьж ажиллахыг эрмэлзэв.
Эдгээр
хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх нь олон
улсын нислэгийн сүлжээг өргөжүүлж, улс хоорондын агаарын харилцааг сайжруулах, шинэ зах зээлд нэвтрэх, хоёр улсын
худалдаа, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Олон
Улсын Иргэний нисэхийн aгаарын харилцааны
хэлэлцээрийн хурал нь 2008 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнуудын агаарын
тээврийн харилцааг өргөжүүлэх,
шинэчлэх зорилготой тус хурал
нь Олон улсын иргэний байгууллагын санаачилгаар хийгддэг агаарын тээврийн хэлэлцээрүүдийг төвлөрүүлэн
богино хугацаанд олон улс
хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, шууд хэлэлцээр хийх боломжийг олгодог.
Хуралд
оролцогч улсууд олон талын
хэлэлцүүлэг хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ зах
зээлийг нээлттэй болгож, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой
байдаг. Мөн ICAN нь цаг хугацаа болон зардлыг хэмнэх, олон улсын түншлэлийг
өргөжүүлэх, улс орнуудын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр
оруулдаг.
Тус хуралд Монгол
Улсаас 2013 болон 2018 онд оролцож байсан бөгөөд энэ жил 3 дахь удаагаа оролцож
байна. Энэ жилийн “ICAN2024” хурал нь 10 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Малайз улсын
Куала Лумпур хотноо зохион байгуулагдаж, нийт 83 улс, хоёр олон улсын
байгууллагыг төлөөлсөн 700 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар А/140 тушаалын дагуу Агаарын навигаци нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл, ИНҮТ-ийн Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Г.Баттөгс, тус албаны Ажиглалт автоматжуулалтын хэсгийн ахлах инженер Б.Зориг, С.Мөнгөнбагана, радиолокаторын инженер Б.Арсланбаатар, Ж.Санждорж, Д.Жавхлан, Ч.Сандагсүрэн гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй Бүгд Найрамдах Итали Улсад 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дүгээр сарын 19-ны өдрүүдэд Иргэний нисэхийн ерөнхий газар болон Tридум э-Секьюрити ХХК хооронд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Автомат хамааралтай ажиглалтын Full Dual ch ADS-B системийн 2 иж бүрдэл нийлүүлэх ИНЕГ/ХОӨ/ТББ/Б-11/20 33/20 дугаартай гэрээ”-ний дагуу нийлүүлэгдсэн автомат хамааралтай ажиглалтын системийн үйлдвэрийн сургалтад амжилттай хамрагдаж ирлээ.Тус үйлдвэрийн сургалтаар ажиглалтын ADSB газрын станцыг нислэгийн үйл ажиллагаанд оруулахад шаардлагатай мэдлэгийг суралцаж, цаашид системийн ашиглалт үйлчилгээг хариуцаж ажиллах дадлага туршлага, арга аргачлалыг “THALES” компанийн үйлдвэрийн сургалтын төвд хуваарийн дагуу амжилттай суралцаж ADSB систем дээр ажиллах эрхийн гэрчилгээг авсан. Сургалт доорх агуулгын дагуу зохион байгуулагдсан. Үүнд:1.Системийн бүтэц, зохион байгуулалт2.Системийг удирдах3.Тест хэмжилтийн аргачлал4.Холболтын интерфейсүүд5.Програм хангамж болон техник хангамжийн тохиргоо6.Системийн ажиллагааны горим7.Системийн техник үйлчилгээ хийх8.Сервер болон системийн иж бүрдлийн тохиргоо9.Системийн гэмтлийг оношлох засварлах 1.Системийн бүтэц, зохион байгуулалт:THALES-ын ADSB-ийн газрын станцын бүтэц зохион байгуулалт нь одоогийн ашиглагдаж буй INDRA-ын ADSB-ийн газрын станцтай харьцуулж үзэхэд хэд хэдэн давуу талууд байна. Thales-ын ADSB газрын станц нь хийсвэр шалгалтын плотын мэдээллийг антены monitor холболтоор нэвтрүүлж тухайн антены үндсэн оролтоор хүлээн аван антены болон хүлээн авагчийн ажиллагааг шалгадаг.Хэрэглэгчийн түвшинд удирдлага хяналтын төвд байрлах нэгдсэн CPMS серверээс “MAGS configuration manager” программ хангамж ашиглан бүх сайтын тохиргоог татаж авах, нөөцлөх, ачаалах, сэргээх, хадгалах зэрэг боломжтой.2.Системийг удирдахСистемийн хяналт удирдлагыг нь суурин болон алсын ажлын байр дээр байрлах RCMS болон LCMS гэх удирдлага хяналтын ажлын байруудаас гүйцэтгэнэ. Тус ажлын байр нь өөрийн тусгай програм хангамжийн тусламжтай станцын тоног төхөөрөмжүүдийг хянах, удирдах, тохиргоо хийх боломжтой бөгөөд сүлжээгээр мөн адил хандан хянах, удирдах боломжтой. Системийн программ хангамжийн үндсэн тохиргоонуудыг CPMS буюу НХУТ -д байрлах үндсэн серверийн тусламжтай “MAGS configuration manager” програм хангамжаар нөөцлөх, хянах, удирдах зэрэг боломжтой. LCMS болон RCMS ажлын байрууд дээр дараах программ хангамжууд ашигладаг болно.Агаарын хөлгийн дүрслэлийн систем (TSD)Газрын станцын төлвийн хяналт (GS)Бичлэгийн систем (Recorder)Газрын станцууд болон CPMS-ын хяналт (MTCS)MAGS configuration managerГазрын станцын төлвийн хяналт удирдлага (GS)3.Тест хэмжилтийн аргачлалThales –ын ADSB-ийн станц нь хүлээн авагчийн хэмжилт шалгалт хийх тусгай үүр байхгүй. Хэмжилт шалгалтын хувьд RF сигнал дамжуулж буй кабел дээр хэмжилт шалгалт хийж гүйцэтгэдэг. Ашиглагдаж буй RF кабелуудын унтралт болон VSWR хэмжилт шалгалтыг ANRITSU SITE MASTER332 загварын хэмжүүрийн багажаар хийж гүйцэтгэсэн. GPS –ийн кабелийг 1575,42MHZ давтамж дээр үндсэн антены кабелийг 1090 MHZ дээр хэмжилт шалгалт хийнэ. Хүлээн авагчын Asterix форматыг одоо ашиглагдаж байгаа Cat21 V0.23 дээр нэмэлтээр Asterix формат нэмж агаарын хөлгийн дохионы түвшинг илрүүлж мэдрэх чадварыг тогтоох боломжтой.4.Холболтын интерфейсүүд:5.Програм хангамж болон техник хангамжийн тохиргооThales ADS-B газрын хүлээн авагч станцууд болон CPMS серверийн үндсэн программ хангамж болон техник хангамжийн тохиргоог “LCMS болон RCMS гэх Linux үйлдлийн системтэй ажлын байрууд дээрх MAGS configuration manager” -с тохиргоо хийгдэнэ. Энэхүү программ хангамж нь сүлжээнд байгаа бүх хүлээн авагч болон сервер дахь тохиргоонуудыг нэгтгэсэн төв буюу тохиргоо өөрчлөх, нөөцлөх, хадгалах, сэргээх үйлдлийг хийх боломжтой програм хангамж юм. Мөн сүлжээний орчноор хүлээн авагч, сервер бүр рүү тохируулга хийгдэх боломжтой.6.Системийн ажиллагааны горимThales ADS-B газрын станцын хүлээн авагчуудын ажиллагааны горимд аль нэг нь үндсэн, нөөц горим гэж байхгүй бөгөөд тус бүр бие даасан хүлээн авагч болно. Хүлээн авагч тус бүр агаарын хөлгийн мэдээлэл хүлээн авч боловсруулалт хийгдэж өөрийн хаягчилалаар мэдээллээ түгээнэ. Индра ADS-B газрын станцтай харьцуулахад тус Thales ADS-B системийн хувьд төв талдаа өөрийн гэсэн CPMS сервертэй болно. Тус сервер нь ADS-B газрын станцуудын ажиглалтын мэдээллийг нэгтгэн гаргах, хяналтын мэдээллийг мөн адил нэгтгэх зэрэг давуу талуудтай сервер болно.7.Системийн техник үйлчилгээг хийхДоорх жагсаалтыг баримталж техник үйлчилгээг зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэнэ . Тодруулах шаардлагатай ажиллагаанууд дээр үйлдвэрлэгчийн мэргэжилтнээс тодрууллага авсан.8.Системийн гэмтлийг оношлох засварлахТухайн систем дээр гэмтэл гарахад алдааны төлвийн гэрэл болон алдааны мэдээллээс хамааран үйлдвэрлэгчийн гарын авлагаас хамаарал бүхий баримт бичгийг баримтлан гэмтлийг оношилно арга барил суралцсан.Сургалт онол, үйлдвэрлэлийн бодит тоног төхөөрөмж систем дээр суурилан явагдаж маш өргөн мэдлэгийг авч чадсан ба автомат хамааралтай ажиглалтын системийг суурилуулах, цаашид системийн ашиглалт үйл ажиллагааг хариуцан ажиллах, сургалтад хамрагдаж чадаагүй инженерүүддээ зааж зөвлөх ажлыг бүрэн хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хамрагдсан ИТА тус бүрийн сертификат хавсаргав. Танилцсан:Иргэний нисэхийн ерөнхий газрын агаарын тээврийнбодлого төлөвлөлтийн газрын дарга Г.БатбаярИргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан Боловсруулсан:Холбоо, навигаци, ажиглалтын албаныАжиглалт автоматжуулалтын хэсгийнРадиолокаторын тасгийн ахлах инженер Б.Зориг, С.Мөнгөнбагана Холбоо, навигаци, ажиглалтын албаныАжиглалт автоматжуулалтын хэсгийнРадиолокаторын инженер Ж.Санждорж, Б.Арсланбаатар, Д.Жавхлан, Ч.Сандагсүрэн Хавсралт.
Нисэхийн хэлний ур чадварын TEAC /TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION/ шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс манай улс дотооддоо авч эхэллээ. 2019 онд, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ хэлний ур чадварын шалгалттай холбоотой асуудлыг тухайн улс орон өөрсдөө боловсруулж үйл ажиллагаандаа ашиглах зөвлөмжийг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын ИНЕГ нь шалгалтад хамрагдах зорилтот бүлгийн хэлний ур чадварын түвшинг хүлээн зөвшөөрөгдсөн хоёрдох шалгалтаар тогтоолгох, Монгол Улсад байнгын хэлний үнэлгээний болон хяналтын систем тогтоох, хүлээн зөвшөөрөгдсөн ICAO-ийн стандарт шаардлагад нийцсэн шалгалтыг цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор боловсруулах ажлыг эхлүүлсэн юм. ИНЕГ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны А/154 тоот тушаалаар томилогдсон ICAO-ийн хэлний ур чадварын шалгалт боловсруулах ажлын хэсэг нь TEAC шалгалтыг ICAO-ийн Док. 9835 ийн дагуу үзүүлэлт, агуулга, материал, үйл ажиллагааны заавар зэргийг өөрийн улсын стандарт, үйл ажиллагааны шаардлагад нийцүүлэн боловсруулж, ИНЕГ-аас албан ёсны зөвшөөрөл авснаар хэлний шалгалт авах үйл ажиллагаанд ашиглаж эхэллээ. ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын ТЕАС шалгалттай холбогдох үйл ажиллагааг Иргэний нисэхийн үндэсний төв хариуцан, шалгалтыг Нисэхийн сургалтын төв зохион байгуулж, шалгалтын үйл ажиллагаанд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгосны дагуу шат дараалсан арга хэмжээг авсан байна. TEAC шалгалтыг тус салбарын нисэхийн англи хэлний мэргэжилтнүүд болон нисэхийн нарийн мэргэжлийн экспэртүүд МАБТА-тай хамтран боловсруулсан бөгөөд хэл шинжлэлийн ухааны мастер, докторын зэрэглэлтэй экспертүүдээр хянуулж, дүгнэлт гаргуулсан байна. “Энэхүү шалгалт нь харьцангуй бага зардлаар богино хугацаанд чанарын өндөр түвшинд боловсруулагдаж, бие даасан, тогтвортой, чанартай хэлний шалгалтын үйлчилгээг хямд өртгөөр өгөх боломжийг нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч нарт олгох чухал ач холбогдолтой” гэдгийг шалгалтын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж хэлсэн үгэндээ ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр онцоллоо. Нисэхийн хэлний ур чадварын шалгалтыг эх орондоо авч эхэлж буй түүхэн үйл ажиллагаанд ИНЕГ-ын НААХЗА-ны дарга П.Ганболд болон шалгалт авах мэргэжилтнүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.