Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагаас
зохион байгуулж буй ICAN 2024 - Агаарын
хэлэлцээрийн арга хэмжээ 10 дугаар сарын
21-нээс 25-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо болж
байна. Тус арга хэмжээнд Иргэний
нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Бүгд Найрамдах Итали Улс болон Бүгд
Найрамдах Руанда Улсын төлөөлөлтэй уулзан,
агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж,
харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Агаарын харилцааны энэхүү хэлэлцээрүүд нь Монгол Улсын агаарын
тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Бүгд
Найрамдах Итали болон Бүгд
Найрамдах Руанда улстай
агаарын тээврийн харилцааг шинэ шатанд гаргах чухал үйл явдал болж байна. Мөн олон улсын нисэхийн салбарт Монгол Улсын оролцоог
нэмэгдүүлэх, агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэх мөн тус улсуудтай
худалдаа арилжаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд
дэмжлэг болох юм.
Тухайлбал, Бүгд Найрамдах Итали улсын санамж
бичгийг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж, Италийн Ром, Милан (Мальпенза болон
Бергамо), Венец болон хожим 2 цэг тодорхойлохоор тохирсон. Бүгд Найрамдах Руанда
улсын хувьд цэг, давтамж болон багтаамжийг хэлэлцээрийг байгуулах үед тохирно.
Талууд
хоёр улсын хооронд агаарын харилцааг хөгжүүлж, цаашид бүс нутгийн болон олон
улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран
ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
ICAN
2024 арга хэмжээнд нийт 83 улс, хоёр
олон улсын байгууллагыг төлөөлсөн 700 гаруй төлөөлөгч оролцож, нийт 564 уулзалт төлөвлөгдсөнөөс 20 орчим
хувь нь арга хэмжээний эхний өдөр буюу 10 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Салбарын аварга шалгаруулах Е-спортын тэмцээн” 2024 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Дота-2, Counter Strike-2 гэсэн төрлүүдээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас идэвхтэй оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэе. Тэмцээний шилдгүүдээр дараах багууд шалгарлаа. ДОТА 2 ТӨРЛӨӨР: 1-р байр Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн холбоо навигаци ажиглалтын албаны "CNS" баг 2-р байр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийн "111" баг 3-р байр МИАТ ТӨХК “Team Unity” баг COUNTER STRIKE 2 ТӨРЛӨӨР: 1-р байр МИАТ ТӨХК “Team Unity” баг 2-р байр МИАТ ТӨХК “Team Winglet” баг 3-р байр МИАТ ТӨХК “Team ACE” баг тус тус шалгарлаа. Иргэний нисэхийн салбарын хэмжээнд Е-спортын тэмцээнийг 2012 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд Ковид-19 цар тахлын үед онлайн орчинд зохион байгуулж байсан юм. 99 жилийн ойг тохиолдуулан тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “Нисэхийн Е-спортын клуб”-ын хамт олонд талархал илэрхийлье.