Үе үеийн нислэгийн хөдөлгөөний удирдагчдадаа “Олон улсын нислэгийн удирдагчдын өдөр”-ийн баярын мэнд дэвшүүлж, тэнгэр нь цэлмэг, удирдлага нь мэргэн байхыг хүсэн ерөөе.
2021 оны 08 дугаар сарын 02 өдөрСургалтад хамрагдсан хугацаа:2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрүүдэд.Сургалтад хамрагдсан ажилтан:Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн даргa бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч А.Амарболд.Сургалт зохион байгуулагдсан газар:“Сингапурын Нисэхийн Академи (Singapore Aviation Academy)”-аас цахимаар зохион байгуулсан.Сургалтын хугацаанд танилцаж, судалсан сэдвүүд:Хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо сургалтын хүрээнд дараах сэдвүүдээр суралцсан. Үүнд:Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг, үйл ажиллагааг тодорхойлох;Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн зохицуулалтын тогтолцоог тодорхойлох, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн шаардлагыг тодорхойлно;Үнэмлэх, гэрчилгээний боловсруулалт, хэлний мэдлэгийн шаардлага, Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн шалгалтын зарчим, шаардлагыг тодорхойлох,Нислэгийн болон нислэгийн бусад багийн үнэмлэх олгох журам боловсруулах, хэрэгжүүлэх,Нислэгийн багийн зөвшөөрлийг баталгаажуулах, хөрвүүлэх журмыг боловсруулах, хэрэгжүүлэх,Эрүүл мэндийн шалгагчийг томилох, эрүүл мэндийн үнэлгээний явцыг тодорхойлох,Нисэхийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх үйл явцыг тодорхойлох,Дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд авах албадлагыг тодорхойлох.Дээрх сэдвүүдээр амжилттай суралцаж гэрчилгээ авсан болно.Гарсан үр дүн:Энэхүү сургалтад хамрагдсанаар Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн нэгж дээр хувь хүний тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог үр дүнтэй бий болгох үндсэн ойлголт, зарчмууд, хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог удирдахад чухал мэдлэг, хандлагыг эзэмшсэн, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын байнгын хяналтын аргачлал (USOAP CMA)-ынþХувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлт (PEL)-ийн асуулгуудад (PQs) хариулах туршлагыг олж авснаас гадна амжилттай суралцаж гэрчилгээжсэнээр АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-аас хийгдэх Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ (IASA)-нд хамрагдах ажлын хүрээнд байцаагчийн сургалт, дадлагын хөтөлбөрийн дагуу заавал хамрагдах сургалтын асуулгыг хаах боломжтой болсон.Хавсралт:ГэрчилгээТАЙЛАН БИЧСЭН: НААХЗА-НЫ ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГA БӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ А.АМАРБОЛД
АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Ази, номхон далайн бүсийн улсуудын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал болон Иргэний нисэхийн үндэсний төв хамтран “Хүмүүнлэгийн болон гамшгийн үед агаарын тээвэрлэлтийн чадавхыг дээшлүүлэх сургалт”-ыг 2025 оны 5 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус сургалтын төлөвлөлтийн талаар нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн бүсийн улсуудын агаарын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын төлөөлөл болон Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга, холбогдох албаны төлөөллүүд уулзаж, ярилцлаа. Учирч болох гамшиг, ослын үед агаарын зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ гэдэг маш чухал. Тиймээс тус сургалтаар улс орнуудын агаарын тээвэрлэлт болон хамтын ажиллагааны чадавхыг сайжруулах гол зорилготойг уулзалтын үеэр онцоллоо. Номхон далайн агаарын цэргийн командлалын А373 дивизийн номхон далайн элч сургуулийн төлөвлөгч Грэг Форнер “Бид сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт хээрийн сургалт, команд штабын сургалт гэсэн хэсэгтэй явагдана. 2025 оны 3 дугаар сард 6-7 улсын төлөөлөл Монгол Улсад ирж, анхны төлөвлөлтийн хурлыг хийхээр төлөвлөж байна” гэв. ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр “Сургалтын үеэр Ази, номхон далайн 20 улсын 6 том агаарын хөлгөөр гамшиг тохиолдсон үед агаарын зохион байгуулалт, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар явагдана. Маш үр дүнтэй, ач холбогдолтой сургалт болно гэж бид харж байна” гэсэн юм.
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны хамт олон 2023 оны ажлаа ИНЕГ-ын дарга, удирдлагад тайлагналаа. Тус алба нь өнөөдрийн байдлаар 6 хэсэг, 35 ажлын байр, 67 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 14 зорилтын хүрээнд нийт 40 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 99.5 хувийн биелэлттэй байна гэж тус албаны дарга Б.Төгсөө танилцууллаа. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь НМҮ-ний автомат систем (EAIS) – INDRA AVITECH, Түүхий өгөгдлийн программ, нислэг гүйцэтгэл бүртгэлийн программ, үйл тохирлын программ, цахим шалгалтын программ, AIS Mongolia ухаалаг утасны апп, НМҮ-ний автомат системийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. 2023 онд сургалт, хөгжлийн чиглэлээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний давтан сургалт, НМҮ-ний чиглэлээр болон Монголын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбооны сургалтуудад ажилтнуудаа хамруулсан байна. Тус албанаас шийдвэрлэх шаардлагатай дараах асуудал байгааг танилцууллаа. Тухайлбал, 1. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны зүгээс НМҮ-ний автомат систем (eAIS)-ийн шинэчилсэн тоног төхөөрөмж, программ хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх тухай ИНҮТ-ийн даргын тушаал гаргуулах; 2. Jeppesen, NAVblue, GroupEAD Data provider байгууллагуудын нислэгийн зургийн өгөгдөл, мэдээлэл бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж буй программ хангамжийн танилцах сургалтад 2-4 ажилтан хамруулах; 3. Digital NOTAM боловсруулах программ хангамжийн хөгжүүлэлтэд AIXM 5.1 advanced сургалтад 2 ажилтан хамруулах; 4. Тогтвортой хүний нөөцийн бодлого шаардлагатай гэв. Мөн APANPIRG/34: ХБЗ-ын гадаргуун нөхцөл байдлыг үнэлэх, мэдээлэх (SNOWTAM) журмыг Монгол Улсын AIP-д оруулах; AIS-AIM Implementation Task Force хурал болон AIM семинарт оролцож, хөгжүүлсэн программ хангамжуудаа сурталчлах саналыг гаргалаа. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба ирэх 2024 онд Монгол Улсын AIP-ын ENR хэсгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, Нислэгийн журам боловсруулахад ашиглах “Өгөгдлийн бүрдлийн автомат систем” хөгжүүлэх, Ил харааны нислэгт ашиглах 1:2 000 000 масштабтай нислэгийн зураг боловсруулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.