ИНЕГ "Карбомид" -ийн тендер зарлалаа.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн 2023 оны отгон дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсад 16 мэргэжилтэн бэлтгэнэ- Зам, Тээврийн Хөгжлийн Сайдын нэрэмжит тэтгэлгийг 97 оюутанд гардууллаа- ИНЕГ “Төв Азийн орнуудын ҮЭ-ийн шилдэг хамтын гэрээ”-ний алтан цом хүртлээ- ИНЕГ-ын дэргэдэх Эцэг Эхийн Зөвлөл Хан-Уул Дүүргийн шилдэг эцэг эхийн зөвлөлөөр шалгарчээ- Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга ажилтнууддаа шинэчилсэн бүтэц, орон тоогоо танилцууллаа- “Нислэгийн Яриа-2023” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа- ИНҮТ-ийн алба нэгжүүд 2023 оны ажлаа тайлагнаж байна- Ээлжит мэдээллийн цаг “Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр зохион байгуулагдлаа зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- Монгол-Солонгосын агаарын харилцааг өргөжүүллээ- ИНЕГ-ын цагийн хуваарийн зөвлөл 2024 оны зуны улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг хэлэлцлээ- “AVIATION PHOTO NEWS” XXVII- БУОУНБ-д өнгөрсөн долоо хоногт 19 нислэг үйлдэгджээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Монгол Улсын иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал Английн SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээ авлаа. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод төвтэй Скайтракс олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-5 оноогоор үнэлгээ хийдэг байна. Энэхүү "4 од" зэрэглэлийг хангаснаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал Франкфурт, Сидней, Хитроу зэрэг нисэх буудлуудын эгнээнд нэгдлээ. Тус нисэх буудлын хамт олон Монгол Улсын Засгийн газар, агаарын тээвэрлэгч компаниуд, төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаагаа улам бататгаж, зорчигч, үйлчлүүлэгчдэд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.