ИНЕГ "Агаарын хөлгийн шатахуун сумлагч тээврийн хэрэгслийн чиргүүл"-ийн тендер зарлалаа.
Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2024 онд 32 улсын 150 мянга гаруй нислэгийг төлөвлөн ажиллаж байна. Энэ нь 2023 оноос 10 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба өнөөдрийн байдлаар 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтмол хэвийн явуулах зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд худалдан авах ажиллагааг Чанартай, үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 81 тушаалын төслийг боловсруулж, Үнэлгээний хороо байгуулсан байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу Худалдан авах ажиллагааг tender.gov.mn цахим системээр дамжуулан давхардсан тоогоор 133 удаа зохион байгуулж, мөн тус хуулийн дагуу тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй нийт 51 гэрээ байгуулсан байна. Он дамжин хэрэгжиж байгаа 30 төсөл арга хэмжээг хүлээн авч, хэрэгжилтийг бүрэн хангуулжээ. Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал: 1. 1. “Арабын эдийн засгийн кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” Багц-2 аэродром ажил гүйцэтгэх 293 дугаартай гэрээ”-т ажлуудын техник технологийн хяналт хэрэгжүүлэх“Захиалагчийн зөвлөх үйлчилгээний техник технологийн хяналт хэрэгжүүлэх ажлын хэсэг”-ийг хангуулан хяналт тавин төсөл арга хэмжээг 2023 11 сарын 23-24-нд комисс ажиллаж 100% хүлээн авсан. 2. 2. Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.3-т заасан Баян-Өлгий аймгийн Өлгий суман дахь “Өлгий” нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлын тендерийг нээлттэй зарлаж 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗТХЯ/202301008 гэрээ байгуулан 2024 оны 12 сарын 30-нд дуусахаар гэрээг амжилттай байгуулсан. 3. 3. "Гурвансайхан" нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвас, явгалах замын ээлжит засвар /Өмнөговь, Даланзадгад төв сум/ гүйцэтгэх гэрээ байгуулан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Тус албанаас дараах саналуудыг гаргалаа. Тухайлбал, 1. Үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн тушаалаар баталсан цалингийн сүлжлээр олгож байгаа. Тиймээс хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын тушаалтай уялдуулж, журам боловсруулж, батлуулах. 2. Төлөвлөлт, төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, ажлын тоо хэмжээг нарийн тодорхой гаргаж, сургалт, суурилуулалт, хүлээн авах цаг хугацааны уялдаа холбоог тодорхой болгох нэн шаардлагатайг хэллээ.
ИНЕГ-аас ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн зохион байгуулсан “Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2024”-т оролцлоо. ШУТИС-ийн МехТС нь оюутнуудад зориулан ажил олгогч компаниудтай холбох, үйлдвэрлэлийн дадлага, нээлттэй ажлын байрны мэдээллээр хангах, ажлын ярилцлагад бэлтгэх, их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулдаг юм. Уламжлал ёсоор зохион байгуулдаг энэ жилийн өдөрлөгт МАК, MSM, MCS coca cola, MONNIS, Витафит, Энержи ресурс, Говь, ИНЕГ, Аэромонголиа зэрэг 30-аад байгууллага, аж ахуйн нэгж оролцсон байна.