АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 40 өргөдөл, гомдол хүлээн авав

2024/10/16

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 40 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52.5 хувь нь ашиг сонирхлын зөрчлийн талаар байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 156 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Хүүхдийн шударга байдлын 2024 оны судалгаа”-ны ажилд одоогийн байдлаар аймаг, нийслэл, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1905 сурагч, 326 эцэг, эх, 250 багшийг хамруулаад байна.

Эх сурвалж. Авлигатай тэмцэх газар

Холбоотой мэдээ

ИНЕГ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
2023/12/07

Иргэний нисэхийн салбарын үе үеийн нийт ажилтан, албан хаагчиддаа Олон улсын иргэний нисэхийн өдрийн баярын мэнд дэвшүүлье!

АНУ-ЫН “THE WICKS GROUP CONSULTING” КОМПАНИ ИНЕГ-Т АЖИЛЛАЖ БАЙНА
2024/06/03

АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компанийн төлөөлөл ИНЕГ-т ажиллаж байна.Тус компаниас нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад ирсэн бөгөөд өнөөдөр ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, цаашид 14 хоногийн хугацаанд IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах юм.

“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” ОЛОН УЛСЫН ФОРУМЫН ЭХНИЙ ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2023/11/15

“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” Олон улсын форумын эхний өдрийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Үйл ажиллагааг хааж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа үг хэллээ. Тэрбээр “Зам тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” олон улсын форумд идэвх санаачилгатай оролцсон нийт зочид, төлөөлөгчид та бүхэндээ талархал илэрхийлье. Форумын эхний хэсэгт Монгол улсын Иргэний нисэхийн салбарт хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, агаарын тээврийн либералчлалын талаар ярилцлаа. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, Агаарын тээврийн либерачлалын бодлого, ЗТХЯ-наас зохион байгуулж байгаа Бүс нутгийн тээвэр логистикийг хөгжүүлэх нь сэдэвт Тээврийн 7 хоногийн хүрээнд дээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх бодлогын болон зохион байгуулалтын талаар тодорхой мэдээлэл өгсөн гэж үзэж байна. Орон нутгийн 4 нисэх буудлын концессын төсөлд оролцохоор саналаа илэрхийлсэн болон оролцохоор төлөвлөж буй гадаад дотоодын хөрөнгө оруулагч та бүхнийг эргэлзэлгүй энэхүү төсөлд идэвхтэй оролцохыг уриалж байна. Форумын хоёрдугаар хэсэгт өнөөдрийн гол сэдэв болох Чөлөөт агаарын зайн талаарх ерөнхий ойлголт, Монгол улсын агаарын навигацийн өнөөгийн байдал, чөлөөт агаарын зайн хэрэгжилтийг хэрхэн хангах төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд дотооддоо улсын нисэх, агаарын тээвэрлэгчид болон нисэх буудлын үйл ажиллагаа эрхлэгчид оролцоно. Үүнээс гадна Монгол Улсын иргэний нисэхийн ерөнхий газраас санаачлан Чөлөөт агаарын зайн концепцид хөрш улсууд болох ОХУ, БНХАУ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна. Форумын гурав болон дөрөв дэх хэсэгт Чөлөөт агаарын зайг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцад юун дээр анхаарах, гарах үр нөлөө, ЕВРОКОНТРОЛ болон Индонези улсын жишээний талаар сонссон бол сүүлийн хэлэлцүүлгээр чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх техник технологийн шийдлийн талаар дэлгэрэнгүй ойлголттой боллоо. ИКАО, ИАТА, Евроконтрол, Индра, Талис компаниудын төлөөлөгч та бүхний туршлагаас судлахаар ИНҮТ-ийн Агаарын навигацийн газрын ажилтнууд маргааш та бүхнийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд хүлээж байна. Бидэнд та бүхнээс суралцах, туршлага судлах сонирхол их байгааг үүгээр илэрхийлж байна. ИКАО-тай байгуулсан Чадавхыг хөгжүүлэх, хэрэгжүүлэх хөтөлбөрийн менежментийн үйлчилгээний гэрээг хэрэгжүүлэх, ИАТА-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь өндөр ач холбогдолтой юм. Эдгээр гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар ИНЕГ-аас тус тусын чиглэлээр хариуцсан мэргэжилтнүүдийг томилж хамтран ажиллах болно. Иргэний нисэхийн ерөнхий газар байгальд орчинд ээлтэй байх, тогтвортой хөгжлийг хангах олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд, агаарын тээвэрлэгчдэд аюулгүй, үр ашигтай, түргэн шуурхай агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх зорилгын хүрээнд Чөлөөт агаарын зайг Монгол улсын агаарын зайд хэрэгжүүлэхийг бүрэн дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна. Чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллахыг хөрш ОХУ, БНХАУ-ын Иргэний нисэхийн байгууллагуудад дахин уриалж байна. Өнөөдөр бидэнтэй өөрсдийн мэдлэг ур чадвараа харамгүй хуваалцсан илтгэгчид, үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн модератор, панелистууддаа баярлалаа. Өнөөдрийн форумыг зохион байгуулахад хамтран ажилласан спонсор байгууллагууд болох МИАТ ТӨХК, НУБИЭ, МАК, Изинис эйрвэйс, Аэромонголиа, Хүннү эйр, MNG airlines, Korean air, АЧ сервис, Геосан компаниудын хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлж байна. Энэхүү форумд онлайнаар болон биечлэн оролцож буй нийт оролцогчид та бүхэндээ дахин талархаж буйгаа илэрхийлье. Чөлөөт агаарын зайн хэрэгжилтийг хангах ажилд хамтран ажиллана гэж найдаж байна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье” гэв.