“МОНГОЛ-ХЯТАДЫН ХОЛБОО, НАВИГАЦИ, АЖИГЛАЛТ, НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХУРАЛ” ЭХЭЛЛЭЭ

2024/10/15

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний нисэхийн байгууллагууд хооронд агаарын навигацийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын хооронд үйлдэгдэж буй нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, технологийн шийдлийг хэлэлцэх, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг сайжруулах, нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсүүд хоорондын зохицуулалтын гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зорилгоор Улаанбаатар хотноо “Монгол - Хятадын Холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал”-ыг зохион байгуулж байна. Тус хуралд оролцохоор БНХАУ-ын иргэний нисэхийн удирдах газрын харьяа нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчид 2024 оны 10-р сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд манай улсад айлчилж байгаа юм. 

Энэхүү хурал нь 5 жилийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төв нь Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчоо хооронд цаг уурын үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажилд дэмжлэг үзүүлнэ. 

Хурлыг нээж ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл үг хэлэхдээ “Эрхэм ноён Ван Бинээр ахлуулсан БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчдийг Монгол Улсад тухлан саатаж, бидний цаашдын хамтын ажиллагаанд энэ удаагийн хурал өндөр ач холбогдолтой байж, хоёр улсын харилцаа өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна” гэдгийг онцоллоо. Харин ноён Ван Бин хэлсэн үгэндээ “биднийг халуун дулаанаар угтан авсан та бүхэнд талархаж байна. Хурлын үеэр бид хүссэн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг цохон тэмдэглэсэн юм. 

Ийнхүү зохицуулах хурал “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн гэрээг шинэчлэх, шийдвэрлэх” хэлэлцүүлгээр эхэллээ.








Холбоотой мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛС РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛОХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/10

     Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өчигдөр /2024.04.09/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа. Уулзалтын үеэр дэд сайд Л.Халтар Одоогоор монголын хувийн агаарын тээврийн компаниуд 10 гаруй удаагийн захиалгат нислэг хоёр улсын хооронд үйлдсэн. Монгол, Энэтхэгийн хооронд аялж байгаа зорчигчид Энэтхэгийн талаас газрын тос, мэдээлэл технологи зэрэг салбарт ажиллах мэргэжилтнүүд олноор ирж байгаа бол Монголоос Энэтхэг улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авах, шашны зан үйлийн арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор аялдаг. Тиймээс цаашид шууд нислэг эхлүүлэх тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ХАСХОМ гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн баталлаа
2024/05/13

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05-р тогтоолоор журам, маягт, жагсаалтыг шинэчлэн баталлаа.Уг тогтоолоор Авлигын эсрэг хууль, тогтоомжийн дагуу албан тушаалтнаас гаргах мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах үйл ажиллагаа, мөн мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын маягт, мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн баталсан.    Тогтоол нь 10 хавсралттай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг АТГ-ын вэбсайтаар нэвтэрч үзнэ үү.https://iaac.mn/post/155570 

ИНЕГ, ИНҮТ БОЛОН ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН САНХҮҮГИЙН АЖИЛТНУУДАД МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024/04/24

ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба салбарууд болон орон нутгийн нисэх буудлуудын санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудад мэдлэг олгох сургалт 2024 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хурлын танхимд болж өндөрлөлөө. Тус сургалтаар байгууллагын төсөв, төлөвлөлт, орон нутгийн нисэх буудлуудын батлагдсан төсвийн талаар танилцуулга хийж, VERITECH программ, татварын тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор онлайн программд орсон өөрчлөлт зэрэг сэдвүүдээр мэргэжлийн багш болон нийгмийн даатгалын ажилтнууд мэдээлэл өглөө. Сургалтад орон нутгийн 16 нисэх буудлын санхүүгийн ажилтнуудаас гадна ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа салбар нэгжүүдийн санхүүгийн ажилтнууд нийт 60 гаруй хүн хамрагдсан байна.