AVAITION PHOTO NEWS XXXIV

2024/10/15

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Барилга байгууламжийн ашиглалтын албаны хамт олон оролцлоо.

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН АЛБА

 



ИНҮТ-ийн Барилга байгууламж, ашиглалтын алба ямар чиг үүргээр ажилладаг вэ? Албаны хамт олноо товч танилцуулна уу.

 

Ц.Болдсүрэн

/Барилга байгууламжийн ашиглалтын албаны дарга/

     Манай албаны ерөнхий чиг үүрэг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжүүдийн ажилтнуудыг ая тухтай орчин нөхцөлд ажиллах боломжоор хангах юм. Барилга байгууламжийн засвар, ус, дулаан сантехник, агааржуулалтын шугам сүлжээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа болон цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг. Манай албанд иргэний нисэхийн салбарт олон жилийн турш хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан ажилтнууд олон байдаг. Мөн цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтын гэрээт ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын хэмжээнд нийт хэчнээн барилга байгууламж бүртгэлтэй байдаг вэ? Ашиглалтын байдлаар нь сонирхуулбал?

Иргэний нисэхийн ерөнхий газрын барилга байгууламжийн нэгдсэн бүртгэлд нийт 796 объект бүртгэлтэй байдаг. Оффисын барилга, нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга, нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, хол, ойрын чиглүүлэх станцын барилга, авто машины гарааш, агуулахын байр, харуулын байр, орон сууц зэрэг 340 барилгатай. Барилгын гадна инженерийн шугам сүлжээ, дулааны шугам, цэвэр, бохир усны шугам, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, шилэн кабель, бүх төрлийн хашаа, шатахууны агуулах, далан, гүүр хоолой, үерийн усны далан, суваг, шуудуу, гүний худаг, ачиж буулгах хатуу хучилттай тавцан гэх мэт 321 байгууламж бүртгэлтэй байдаг.

Нийтийн эзэмшлийн байгууламж 135 бий. Энэ нь авто машины зам, авто зогсоол, явган хүний зам талбай, сүүдрэвч, гадна гэрэлтүүлэг, хайс, хашлага, зүлэгжүүлсэн ногоон талбай, орчны тохижилт, мод, бут сөөг юм. Нийт барилга, байгууламжийн 273 нь Улаанбаатар хотод байдаг бөгөөд 523 нь хөдөө орон нутагт байна. Улаанбаатар хотод 273 барилга байгууламж байгаагаас барилга 115, байгууламж 114, нийтийн эзэмшлийн байгууламж 44, хөдөө орон нутагт 523 барилга байгууламж байгаагаас барилга 225, байгууламж 207, нийтийн эзэмшлийн байгууламж 91 байна.

Танай хамт олон ажилтнуудын тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж байдаг. 2024 он гарсаар өнөөдрийн байдлаар хэчнээн объектод засвар, үйлчилгээ хийсэн бэ?

     Манай алба тохижилт, засвар үйлчилгээний 8 ажилтан, 3 инженертэй. Харьяа нэгж салбаруудын өгсөн хүсэлт, захиалгын дагуу засвар үйлчилгээний материал хэрэгслийн тооцоог гарган батлуулж, засвар үйлчилгээний ажлаа эхэлдэг. Энэ онд  29 засвар тохижилтын ажил хийгдсэн. Дотоод мэдээллийн IMCAA системийн цахим дуудлага 80-ыг хүлээн авч, цаг тухай бүрд нь шуурхай биелүүлэн, засвар үйлчилгээ хийн ажилласан. Томоохон ажлууд гэвэл Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хүндэт зочны танхимыг шинэчлэн засварласан. ИНЕГ-ын хойд талын хэсэгчилсэн фасад, ИНЕГ-ын дээврийн хэсэгчилсэн засварын ажлуудыг хийлээ.

Та бүхэн өөрсдийн үйл ажиллагаанаас гадна төсвийн болон урсгал зардлаар гаднын байгууллагаар хийлгэж буй ажлуудад ажлын тоо хэмжээ, төсвийг  боловсруулан, захиалагчийн хяналт тавин ажилладаг юм байна. Тухайлбал, энэ онд гаднын хэчнээн ажилд хяналт тавьж ажилласан бол?

     Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал нисэх буудлын барилгын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Манай инженерүүд эдгээр нисэх буудлуудад томилолтоор очиж ажилласан. Мөн 250-р цэцэрлэгийн дээвэр болон дотоод засварын ажилд хяналт тавин ажилласан.

Албаны ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл ямар вэ? Хөндлөнгөөс харахад ачаалал өндөр, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа харагддаг?

Манай албаны гагнуурчин, слессарууд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг тул хуулийн дагуу хэвийн бус нөхцөлийн хөнгөлөлт үйлчилгээнд хамрагддаг. 2024 онд тохижилт, засвар үйлчилгээний ажилтнууд, механик, тоног төхөөрөмжийн инженер зэрэг 13 хүн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс хийсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр “Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл”-д ажиллаж байгаа нь тогтоогдсон. Хамтын гэрээний заалтын дагуу цалин хөлсний нэмэгдэлд хамрагдаж байгаа. Цаашид хөдөлмөрийн хэвийн  бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор ажиллаж байна.

Иргэний нисэхийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Салбараараа бахархах зүйл цөөнгүй байдаг байх?

 

М.Батсайхан

/Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн дарга/

Иргэний нисэхийн салбарт 36 дахь жилдээ ажиллаж байна. Ирэх онд манай иргэний нисэхийн салбарын 100 жилийн ой тохионо. Зуун жилийн бараг талд нь шахуу би мөнх хөх тэнгэрээ дээдэлдэг Монгол хүний хувьд энэ салбартаа ажиллажээ. Хамгийн их бахархдаг зүйл маань маш өндөр хариуцлагатай салбарт сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг ажилтан албан хаагчид маань юм даа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа ажил нэлээд байгаа байх?

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ИНЕГ болон ИНҮТ, БУОНБ-ын харьяа барилга байгууламжуудын дулаан сантехник, хөргөлт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжүүдэд урсгал болон их бага засваруудыг хийлээ. 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь ханган ажиллалаа.  ЦТП-1-ийн гадна талын авто зам доогуурх дулааны шугам сүлжээг хэсэгчлэн солих ажлыг хийв. Аэродромын гадна талын дулааны болон цэвэр усны шугамыг хэсэгчлэн сольсон. А кемпийн гадна болон дотор шугам сүлжээг хэсэгчлэн засварлах ба бохир усны гадна шугам сүлжээг угаах ажлыг хийлээ. Жаргалант амралт болон БУОУНБ, ИНЕГ, ИНҮТ-ийн бохир усны сүлжээг угааж лайдах ажлыг мөн хийлээ. Үүнээс гадна дулаалгын ажлууд хийгдсэн.

Та бүхний ажлын ачаалал хэр байдаг вэ? Өөрийгөө хөгжүүлэхэд болон гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?

Манай хэсэг нь ИНЕГ-ын харьяа нийт 183410 м3  эзлэхүүнтэй 20 гаруй барилга объект, үндсэн 2 дулааны төв, 20 дулааны төв узель, дулаан, сантехникийн систем тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг ханган, засвар үйлчилгээг хариуцан ажил үүргээ гүйцэтгэж байна. Мөн барилга байгууламжуудын хөргөлт, агаар сэлгэлтийн төхөөрөмжүүдийг хариуцдаг. Өмнө нь манайх 50 ажилтантай алба байсан бол одоо 34 орон тоотой ажиллаж байна. Гэтэл  барилга байгууламжийн тоо нэмэгдсээр байгаа шүү дээ.

Олон жилийн ажлын туршлага, ажлын зохион байгуулалтаасаа хамаараад өөрийгөө хөгжүүлэхэд зохих хэмжээгээр цаг гаргадаг. Байгууллагаас спортоор хичээллэх бүх боломжоор хангаж өгсөн учир эрүүл мэнддээ анхаарч, усан бассейнд хичээллэдэг.

Энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд нь хэдэн хувьтай явж байна вэ? Онцлох ажлуудаасаа дурдвал?

Манай албаны хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд 95 хувийн хэрэгжилттэй байна. БОУНБ-ын хэрэгцээний халуун усны бойлерыг ялтсан бойлероор солих ажил зэрэг томоохон ажлууд хийгдсэн. Дашрамд дурдахад Дулаан сантехникийн бие даасан нэгж байгуулагдаад энэ онд 30 жилийн ой тохиож байна.  Мөн манай дулаан сантехник, агааржуулалтын хэсэг нь 10.500 дахь өдрөө үйлдвэрлэлийн осолгүй ажиллаж байгаа хамт олон. 10.000 дахь өдөр нь 2023 оны 4 дүгээр сард тохиож, осолгүй манлай үзүүлэлтээрээ бахархан тэмдэглэн өнгөрөөсөн. 

 

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

 А.Цэрэндулам

/Гэрээт үйлчлэгч/

     Цэмцийтэл цэвэрлэсэн шал шат, хана хаалга, хөшиг цонх, ширээ сандал, шил толь гээд л албан байгууллагын хаалгаар ороход гял цал байх сайхан шүү дээ. Бидний ажил бол байгууллагаа өглөө ч, орой ч цэвэр цэмцгэр, сайхан байлгахын төлөө байдаг. Би нисэхийн хүн болоод 18 жил болжээ. Хэдийгээр гэрээт үйлчлэгчээр ажилладаг ч гэсэн өөрийгөө “Нисэхийн хүн гэж бахархаж явдаг. Энд ажилладаг хүмүүсийг тухтай сайхан ажиллах боломжоор хангаж байдаг энэ ажилдаа дуртай. Хариуцаж цэвэрлэдэг газрынхан маань намайг үнэлж, урам өгч байдагт баярладаг.

Б.Жавзмаа

/Жижүүр/

С.Раашхорлоо

/Жижүүр/

     Бид байгууллагадаа 20-30 жил ажиллаж байна. Байгууллагынхаа аюулгүй байдлыг хамгаалан ажилладаг. Нисэхийн хэдэн барилга байшингийн хаана нь юу байгааг хамгийн сайн мэддэг хүмүүс бол бид юм. Хаана ямар эрсдэл үүсэх боломжтойг мэдэх хүмүүсийн хувьд ус алдах аюул, галын аюул, байгалийн эрсдэлт хүчин зүйлийн аюулаас өдөр бүр урьдчилан сэргийлж ажилладаг. Шинээр ажилд орж буй хүмүүстээ мэддэг бүхнээ зааж сургадаг. Олон жил ажилласан учраас нисэхийнхээ үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчдын бүгдийн танил хүмүүс шүү бид.

Таны мэргэжлийн онцлог юу вэ? Олон жил цэвэр, бохир усны шугам хоолойн бүх асуудлыг зохицуулдаг хүний хувьд хэлэх үг?

 

Т.Лхагвадорж

/Сантехникийн слесарь/

     Хүн бүрийн тэр болгон хүрч зүрхэлдэггүй засварын ажил бол сантехникийн ажил юм. Бидний мэргэжил хэрэглээний ус, гар угаах, усанд орох, бие засах, дулаан орчинд байх зэрэг хүний наад захын хэрэглээг хангахад хамгийн ойр байдаг. Эмч, цагдаа нар маань ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө байнгын бэлэн байдалд ажиллаж байдагтай адил сантехникч хүн ч иргэдийнхээ ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мөн л 24 цагийн турш бэлэн байдалд ажиллаж байдаг. Миний мэргэжил одоо хамгийн эрэлттэй мэргэжил болсон. Дашрамд хэлэхэд хүн бүр цэвэр усаа хэмнэж, эвдэрсэн, ус алдаж байгаа сантехникийн хэрэгслүүдээ засаж, өөрийн ашиглаж байгаа ариун цэврийн хэрэгслээ байгальд ээлтэй болгоосой гэж гэж боддог доо.

Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон Барилга байгууламжийн ашиглалтын албаны хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Мэдээлэл хариуцагч болон захиалагч байгууллагын хүсэлтээр холбогдох этгээдийг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаагаар хангасан тухай мэдээлэл
2024/05/06

ддАлба нэгжАлбан тушаалОвогНэрСургалтад хамрагдсаногнооА3 дуусах хугацааИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР1Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газарДаргаЧагнаадоржОдгэрэл2022.04.142025.04.142Санхүү, хөрөнгө оруулалтын газарДаргаДорлигХатанбаатар2021.06.292024.06.293Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газарМенежерБалжиннямГанхуяг2022.04.142025.04.144Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газарМэргэжилтэнЭнхбатМөнх-Эрдэнэ2021.05.112024.05.115Хууль эрхзүй, дүрмийнболовсруулалтын газарХуулийнмэргэжилтэнПүрэвсүрэнБатбаяр2022.05.062025.05.06ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ХЭЛТЭС6Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэсДаргаСумъяаБатхуяг2022.05.242025.05.247Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэсМэргэжилтэнЧулуунбатДаваажав2022.01.312025.01.318Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэсМэргэжилтэнЭрдэнэбилэгМөнхзул2022.05.062025.05.069Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэсМэргэжилтэнДоржсүрэнҮүрийнтуяа2022.05.062025.05.06ХАМТЫНАЖИЛЛАГААНЫ ГАЗАР10Хамтын ажиллагааны газарДаргаРинчиндоржАмарбаясгалан2021.04.132024.04.1311Хамтын ажиллагааны газарМенежерБатаахүүНэргүй2021.01.132025.01.1312Хамтын ажиллагааны газарХамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэнНаянбууӨлзийжаргал2021.08.242024.08.24ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР13Захиргаа, хүний нөөцийн газарМенежерЗинамидарТуяа2020.08.202023.08.2014Захиргаа, хүний нөөцийн газарАхлахмэргэжилтэнДагваАриунтуяа2022.06.072025.06.0715Захиргаа, хүний нөөцийн газарХуулийнмэргэжилтэнБэхбатМолор-Эрдэнэ2022.03.172025.03.1716Захиргаа, хүний нөөцийн газарХуулийнмэргэжилтэнСарантуяаУрангоо2021.04.132024.04.1317Захиргаа, хүний нөөцийн газарДаргын туслах бөгөөд өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэнПүрэвсүрэнМөнхчимэг2022.05.062025.05.06АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ДУЛААН, САНТЕХНИКИЙН АЛБА18Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн албаЕрөнхий инженерЖаргалбаатарГанбаатар2020.08.202023.08.2019Аж ахуй, барилга засварын хэсэгДаргаЦэвэгбатБолдсүрэн2020.08.202023.08.2020Аж ахуй, барилга засварын хэсэгАхлахмэргэжилтэнСайхандавааЧинзориг2022.01.312025.01.3121Дулаан, сантехник, агааржуулалтын хэсэгАхлах инженерЧулуунбатЧинбат2022.05.062025.05.0622Дулаан, сантехник, агааржуулалтын хэсэгДаргаМайдаржавБатсайхан2022.032025.03НИСЭХИЙН ЭРҮҮЛ МЭНД, СЭРГЭЭН ЗАСАХ АЛБАНЫ ОРОН ТООНЫ МЭДЭЭ23Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаДаргаДамдиндоржГантулга2022.05.062025.05.0624Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаМенежерНамширЭнх-Амгалан2022.03.312025.03.3125Амралт, сувилал, үйлчилгээний тасагХоол үйлдвэрлэлийн мэргэжилтэнБалбарПүрэвтогтох2021.04.222024.04.2226Амралт, сувилал, үйлчилгээний тасагИх эмчБум-ЭрдэнэБатмагнай2022.01.312025.01.31МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТЕХНОЛОГИЙН АЛБА27Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаДаргаГаасүрэнЦэвээнгэрэл2021202428Программ хангамж хөгжүүлэлтийнхэсэгДаргаЦогтооГан-Эрдэнэ2022.05.062025.05.06САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР29Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газарЕрөнхий нягтлан бодогчНамжилдоржБаярмаа2022.03.172025.03.17НИСЭХ БУУДЛУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР30Нисэх буудлуудын үйлчилгээнийгазарДаргаСундуйжавНацагдорж2021.04.202024.04.2031Нисэх буудлуудын үйлчилгээнийгазарМенежерДашзэвэгЦогням2022.05.242025.05.2432Нисэх буудлуудын үйлчилгээний газарШувуу, хүрээлэн буй орчны мэргэжилтэнМягмарБаясгаланцэлмэг2021.05.112024.05.1133Нисэх буудлуудын үйлчилгээнийгазарМэргэжилтэнГанбаатарБат-Алдар2020.08.202023.08.2034Нисэх буудлуудын үйлчилгээнийгазарЭдийн засагчЛодойсамбууЦэнгэлбаяр2022.05.062025.05.06АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛТЫН АЛБА35Захиргаа, санхүүгийн хэсэгДаргаЭрдэнэбатУуганбаяр2022.02.252025.02.2536Төлөвлөлт, сургалтын хэсэгДаргаОктябрьУуганбаатар2022.05.242025.05.2437Хамгаалалтын хэсэгДаргаХалзанМөнхтулга2022.04.152025.04.1538Дотоод хяналтын хэсэгДаргаСайнцогГанбат2022.06.292025.06.29“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ39Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалДаргаЛхагваОтгонжаргал2022.06.032025.06.0340Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалДэд даргаБаттөрГанбаатар2022.10.052025.10.0541Захиргаа, хууль, эрх зүйн хэлтэсДаргаБаатарсүрэнБатчулуун2022.06.292025.06.2942Аэродромын хэсэгДаргаСодномцэрэнБулганцэрэн2021.04.202024.04.2043Санхүү, төлөвлөлтийн хэлтэсМаркетингийн ахлах мэргэжилтэнНямсүрэнЭрдэнэбат2021.04.202024.04.2044Санхүү, төлөвлөлтийн хэлтэсМаркетингийнахлах мэргэжилтэнСанжааНаранбаатар2020.08.202023.08.2045Санхүү, төлөвлөлтийн хэлтэсАхлах нягтланбодогчЦэрэнтогтохЦацрал2022.05.242025.05.24ГАЗРЫН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА46Газрын тусгай үйлчилгээ, шатахуунхангалтын албаДаргаНацагБаттөр2021.03.052024.03.0547Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаЕрөнхий инженерБатчулуунГантулга2022.05.242025.05.2448Техник үйлчилгээ, засварын хэсэгДаргаЦэндсүрэнЦэдэв2021.08.022024.08.0249Технологи, газрын үйлчилгээний хэсэгХяналт, зохицуулалтынинженерЦогбадрахТөрмөнх2022.02.152025.02.1550Тээвэр ашиглалтын хэсэгАшиглалтынмэргэжилтэнБатбуянОтгонбат2022.05.062025.05.0651Техник үйлчилгээ, засварын хэсэгТехникийнүйлчилгээ, засварын инженерЖаргалсайханЭнхбадрах2022.05.242025.05.2452Шатахуун хангалтын хэсэгШатахууны сав тоноглолынинженерОтгонбайгальБолд-Эрдэнэ2022.05.242025.05.2453Техник үйлчилгээ, засварын хэсэгТехникийнүйлчилгээ, засварын инженерДаваагомбоСандагдорж2022.04.152025.04.15ОНОШИЛГОО, ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ54Оношилгоо хэмжил  зүйнлабораториАхлах инженерГүлхүүОдбаяр2020.08.202023.08.2055Оношилгоо хэмжил  зүйн лабораториСорилт,шинжилгээний ахлах инженерЖаргалсайханСайнбаяр2021.06.222024.06.22ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА56Шатахуун хангалтын албаЕрөнхий инженерГанболдБаттулга2022.05.062025.05.0657Шатахуун хангалтын албаЭэлжийнинженер химичПүрэвдоржЗолжаргал2022.02.252025.02.25НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВ58Нисэхийн сургалтын төвЗахиралБадамбазарУрантөгс2022.04.142025.04.1459Нисэхийн сургалтын төвОйдовНамбат2022.06.302025.06.3060Нисэхийн сургалтын төвМенежерБаярсайханЗолбоо2021.04.222024.04.22АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР61Агаарын навигацийн үйлчилгээний газарДаргаЭрдэнэ-ОчирТөрбаяр2022.06.302025.06.3062Агаарын навигацийн үйлчилгээнийгазарМенежерПүрэвсүрэнГантөгс2022.04.142025.04.1463Агаарын навигацийн үйлчилгээнийгазарМэргэжилтэнЖүгдэрнамжилБаттунгалаг2022.02.162025.02.16НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА64Нислэгийн хөдөлгөөнийүйлчилгээний албаДаргаГомбоБатбулган2022.04.142025.04.1465Нислэгийн хөдөлгөөнийүйлчилгээний албаДэд даргаБатсайханБадрал2022.04.152025.04.1566Санхүү, хангамжийн хэсэгАхлах нягтланбодогчСэржгочооОтгонбаяр2021.04.132024.04.1367Бүсийн удирдлагын үйлчилгээнийхэсэгДаргаГомбоЧингисбаяр2022.04.152025.04.1568Аэродромын удирдлагын үйлчилгээний хэсэгЭэлжийн ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагчГанхүүМөнгөнхуяг2020.08.202023.08.2069Аэродромын удирдлагын үйлчилгээний хэсэгАэродромын нислэгийн хөдөлгөөний удирдагчДашдоржЛхагважав2022.02.012025.02.0170Бүсийн удирдлагын үйлчилгээнийхэсэгЭэлжийн ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагчСесерЕрханат2021.04.202024.04.2071Санхүү хангамжийн хэсэгХангамжийнмэргэжилтэнБидрүүшДоржсүрэн2021.12.142024.12.14НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА72Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаДэд даргаДавааҮлэмж2022.06.292025.06.2973Захиргаа, санхүүгийн хэсэгХэсгийн дарга бөгөөд ахлахнягтлан бодогчЦэрэнбатОлонтүмэнбаясг алан2022.04.152025.04.15ХОЛБОО, НАВИГАЦИ, АЖИГЛАЛТЫН АЛБА74Холбоо,навигаци,ажиглалтын албаДаргаГончигБаттөгс2021.04.202024.04.2075Холбоо,навигаци,ажиглалтын албаЛхагвасүрэнБолд-Эрдэнэ2022.12.052025.12.0576Аюулгүй ажиллагаа, чанарынудирдлагын хэсэгДаргаЧулуунбатЧулуунхүү2022.04.142025.04.1477Холбоо,навигаци,ажиглалтын албаЕрөнхийинженерБадамдоржЦогоо2022.05.062025.05.0678Захиргаа хүний нөөцийн хэсэгДаргаЛүндэнбазарТайванжаргал2022.04.142025.04.1479Санхүү хангамжийн хэсэгХангамжийнмэргэжилтэнТөмөрБатцэцэг2022.10.122025.10.1280Санхүү хангамжийн хэсэгХангамжийнмэргэжилтэнБаатарХонгорзул2022.03.172025.03.1781Холбооны хэсэгДаргаЭрдэнэБулган2021.04.202024.04.2082Радио холбооны тасагРадио холбооны ахлах инженерБат-ОчирТөмөрбаатар2021.04.202024.04.2083Холбооны хэсэг Өгөгдлийн холбооны инженерЧулуунбаатарБат-Оргил2021.04.202024.04.2084Навигацийн хэсэгДаргаБолдбаатарГантулга2022.05.062025.05.0685Техникийн төлөвлөлт, инженерингийн хэсэгДаргаМагсаржавЭрдэнэсүх2022.04.142025.04.1486Техникийн төлөвлөлт, инженерингийн хэсэгТехнологичинженерДаваахүүАтарсайхан2022.05.062025.05.0687Техникийн төлөвлөлт, инженерингийн хэсэгТехнологичинженерСандаг-ОчирУгтахбаяр2022.03.172025.03.1788Техникийн төлөвлөлт, инженерингийн хэсэгАхлахтехнологич инженерНамжилМягмарсүрэн2022.04.152025.04.1589Техникийн төлөвлөлт, инженерингийн хэсэгТехнологичинженерБямбааБолдаа2022.05.242025.05.2490Ажиглалт, автоматжуулалтын хэсгийн Радиолокаторын тасагАхлах инженерОдгийвЭрхэмбаяр2022.03.172025.03.1791Ажиглалт, автоматжуулалтын хэсгийн Автоматжуулалтын тасагАхлагч инженерДэмбэрэлДоржмягмар2022.03.172025.03.1792Шуурхай ажиллагааны хэсэгДаргаСэржгочооМөнхбаяр2023.12.062025.12.0693Шуурхай ажиллагааны хэсэгАхлагч инженерЯдамсүрэнГантулга2021.04.202024.04.2094Шуурхай ажиллагааны хэсэгАхлагч инженерЦэрэнноровСосорбарам2022.04.152025.04.1595Шуурхай ажиллагааны хэсэгЭэлжийн ахлагч инженерЧантууАлтанзүрх2022.04.152025.04.1596Шуурхай ажиллагааны хэсэгЭэлжийн ахлагч инженерБямбааНямдорж2022.05.242025.05.2497Холбооны хэсийн Радио холбооны тасгийнАхлагч инженерДолоонтөмөрОюунболд2022.05.062025.05.0698Холбооны хэсийн Өгөглдийн холбооны тасгийнАхлагч инженерГомбосүрэнНандин-Эрдэнэ2022.05.062025.05.0699Холбооны хэсийн Радио холбооны тасгийнРадио холбооны Ахлах инженерЭнхбатДаваасамбуу2022.05.062025.05.06100Холбооны хэсийн Радио холбооны тасгийнРадио холбооны Ахлах инженерБавууОчирсүх2021.04.202024.04.20101Техникийн төлөвлөлт, инженерингийн хэсэгАхлах технологич инженерБаатархүүНаранмандах2022.05.062025.05.06102Техникийн төлөвлөлт, инженерингийн хэсэгТехнологич инженерСамданОтгонбаяр2022.05.062025.05.06103Шуурхай ажиллагааны хэсэгЭэлжийн ахлагч инженерБэхболотЕрнар2022.04.142025.04.14104Шуурхай ажиллагааны хэсэгАхлагч инженерНүрдэвСэргэлэндаш2022.05.242025.05.24НИСЛЭГИЙН ЖУРАМ БОЛОВСРУУЛАЛТЫНАЛБА105Нислэгийн журам зохиох хэсэгХэсгийн даргаМаньбадарБайгал2021.04.202024.04.20ГЭРЭЛ, СУУЛТ, ЦАХИЛГААН ХАНГАЛТЫН АЛБА106Гэрэл суулт, цахилгаан хангалтыналбаДаргаЖаргалБатбаяр2022.05.062025.05.06107Захиргааны ахлахмэргэжилтэнБямбаЦолмонтуяа2022.03.292025.03.29108Цахилгаан хангалтын хэсэгАхлах инженерЦэдэнсодномБатмөнх2022.05.062025.05.06НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА109Нислэгийн төлөвлөлт, зөвшөөрлийн хэсэгДаргаГалхүүМөнгөлдэй2022.05.062025.05.06ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА110Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаДаргаБатааАмартүвшин2022.02.152025.02.15111Худалдан авах ажиллагааны тасагДаргаЛхагваГанбат2021.05.112024.05.11112Худалдан авах ажиллагааны тасагАхлахмэргэжилтэнГалт-ОчирНаранчимэг2023.02.092026.02.09113Худалдан авах ажиллагааны тасагМэргэжилтэнБалдоржСумъяажав2022.08.112025.08.11114Худалдан авах ажиллагааны тасагМэргэжилтэнЧулуунбаатарГанзориг2022.02.152025.02.15115Худалдан авах ажиллагааны тасагМэргэжилтэнБатжаргалМөнхбаатар2020.08.202023.08.20116Худалдан авах ажиллагааны тасагМэргэжилтэнЭнхбатЭнхжин2021.12.022024.12.02117Худалдан авах ажиллагааны тасагМэргэжилтэнОчгэрэлТэмүгэ2023.01.172026.01.17118Төлөвлөлт, гүйцэтгэлийн тасагАхлах инженерБямбаОюунчимэг2022.01.312025.01.31119Төлөвлөлт, гүйцэтгэлийн тасагМэргэжилтэнГэмгүйХишигдэлгэр2021.05.112024.05.11120Төлөвлөлт, гүйцэтгэлийн тасагИнженерХалиунРэнцэнпил2022.05.062025.05.06

“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

Өнөөдөр буюу 2023 оны 12-р сарын 19-ний өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжүүд 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад тайлагналаа. Тайлангийн хурлыг эхлүүлж “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2023 оны ажлын тайлангаа тавьсан юм. Тус нисэх буудал энэ онд нийт 8 зорилтын хүрээнд 44 арга хэмжээ төлөвлөж 2023 оны IV улирлын байдлаар хэрэгжилт 98,6% байна. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2023 онд бага оврын агаарын хөлгийн нийт 2074 нислэг үйлдсэнээс орон нутгийн 2003 нислэгт нийт 2781 зорчигч, Олон улсын 71 нислэг, 2031 зорчигч тээвэрлэжээ. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 4205 нислэгт нөөц нисэх буудлаар сонгогдон ажилласан байна. Мөн 69 удаагийн чиглэсэн үзлэг шалгалт хийж, 2 удаагийн түргэн цугларалт зохион байгуулсан байна. Нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөхөн хангалтаар сэлгэн ажиллах ажилтны хөрвөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээг 2023 оны 7 дугаар сарын 6, 7 өдөр зохион байгуулжээ. “BU AIRSHOW” 2023 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Тайлангийн дараагаар удирдлагууд асуулт асууж, санал дүгнэлтээ хэллээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тайлангийн төгсгөлд тус нисэх буудлын хамт олныг ирэх 2024 оны төлөвлөгөөндөө үр ашигаа сайжруулах ажлаа сайн төлөвлөж, нисэх буудлын бүх үйлчилгээ, мэдээлэл цахимжсан байх шаардлагатайг хэлээд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гадны томоохон байгууллагуудаас туршлага судлан үйлчилгээндээ нэвтрүүлэх шаардлагатайг дурьдлаа.