3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2024/09/17

Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа салбар нэгжүүд болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилтнуудын дундах 3х3 Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 20 баг, эмэгтэй 4 баг хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Тэмцээний дүнгээр:

Эрэгтэй:

1-р байр НУБИЭ

2-р байр НАБХА

3-р байр НХНАА

Эмэгтэй:

1-р байр ИНҮТ

2-р байр НУБИЭ баг шалгарлаа.








Холбоотой мэдээ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
2024/01/29

Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг өнөөдөр /2024.01.25/ баталлаа.2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ.Тодруулбал, агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Мөн БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн агаарын хөлгийн тоог 4-өөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна.Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна.Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулна. Авто замын салбарт, долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба өнөөдөр /2023.12.19/ ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад 2023 оны жилийн эцсийн тайлангаа тавилаа. НАБХА нь 2023 онд нийт 7 зорилт, 33 арга хэмжээ төлөвлөж жилийн эцсийн байдлаар хэрэгжилт нь 95,3%-тай байна. Түүнчлэн тус албанаас 2023 онд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын сэл цэгийг тодорхойлох судалгааг нисэх буудлын хашаа хамгаалалт, нэвтрэх цэг постуудад ИАТЦХ, “НУБИЭ” ХХК-тай хамтран хийж, 5 эрсдэлтэй цэгийг тодорхойлж, 3 эрсдэлтэй цэгийг засаж залруулсан байна. Мөн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын сул цэгийг тодорхойлох судалгааг нисэх буудлын хашаа хамгаалалт, нэвтрэх цэг постуудад ИАТЦХ, БУОУНБ-тай хамтран хийж 7 эрсдэлтэй цэгийг тодорхойлон засаж залруулах арга хэмжээг авч ажиллажээ. Тус албанаас 2023 онд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалттай бүсэд онцгой үүргийн 48, тусгай үүргийн 95, түргэний 261 нислэг, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалттай бүсэд онцгой үүргийн 29, тусгай үүргийн 260, түргэний 76 нислэгт хамгаалалтын үйлчилгээ үзүүлжээ. Аюулгүй байдлын үзлэг шалгалтаар 64,547хориглосон эд зүйлсийг илрүүлэн хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлэн, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тус алба нь Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний нэр томьёо, цар хүрээг оновчтой тодорхойлж, хууль эрх зүйн бодлогын баримт бичигт тусгуулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлснээр Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь анх удаа хуульчлагджээ. Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын нисэхийн аюулгүй байдлын аудитын хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлалын хүрээнд Монгол Улсад хийх аудит шалгалтад 2023.10.10-ны өдрөөс 2023.10.20-ны өдрийн хооронд амжилттай хамрагдсан байна. Тус албаны тайлангийн төгсгөлд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа үндсэн үйл ажиллагаагаа байнга хянаж ажиллах мөн цаашид аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр үр ашигаа нэмэгдүүлэх, бизнес чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг судлан, хэрэгжүүлэх чиглэл өглөө.