2024-2025 оны өвлийн улирлын олон улс болон орон нутгийн хуваарьт нислэгийн
цагийн хуваарь батлах Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн
зөвлөл”-ийн 2 дугаар
хурал 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр
боллоо.
Хурлаар гадаад болон дотоодын
агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, өвлийн улирлын
хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2025
оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд баталлаа.
Өвлийн улирлын хугацаанд олон
улсын нислэгт нийт 13 агаарын тээвэрлэгчийн 4866 нислэг төлөвлөсөн нь 2019
онтой харьцуулахад 49.8 хувиар,
2023 онтой харьцуулахад 7.1 хувиар
өссөн байна.
2024-2025 оны өвлийн улиралд
шинээр Хо Ши Минь, Ордос, Санья, Хайнан болон Прага чиглэлүүдийн нислэг нэмэгджээ. Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ”
ТӨХК 8 чиглэлд 660 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
МИАТ ТӨХК Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатар хотоор дамжих транзит зах зээлийг хөгжүүлэх, бойжуулах зорилгоор "ТРАНЗИТ МОНГОЛИА" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ЗТХЯ, БОАЖЯ, ИНЕГ, Гадаадын иргэн харьяатын газар, агаарын тээвэрлэгчид, хил, гааль, зочид буудал, аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож транзит цогц үйлчилгээг бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудлаар ярилцлаа. Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Мөнхтамир “МИАТ ТӨХК болон олон улсын агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниуд хамтран, хоорондын нислэгээ уялдуулснаар транзит нислэгийн үйлчилгээнээс орлого нэмэгдэж, бусад төрлийн бизнесүүд хөгжих боломжтой. Монгол Улсын агаарын тээврийн зах зээл хумигдмал, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Жишээ нь улирлаас шалтгаалж агаарын зорчих урсгал тогтмол биш. Үүнийг тэнцвэржүүлэх зорилгоор өвөл Баруун Европ-Зүүн өмнөд Азийн хооронд чиглэх зорчигчдыг транзит нислэгээр хүлээн авах, цаашлаад шинээр нээх АНУ руу хийх шууд нислэгийг холбовол үйл ажиллагааг жилийн дөрвөн улирлын турш тэнцвэртэй байлгаж, агаарын тээврийн салбараа хөгжүүлэх шинэ боломж нээгдэнэ. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт суудлын тоо хүрдэггүй байсныг шийдэж, зочид буудал, бусад үйлчилгээний улирлын хамаарал нь буурах, эдийн засаг тэр хэмжээгээр тэлэх боломжтой. Нэг үгээр бид өөрт байгаа хязгаарлагдмал зах зээлд өрсөлдөх биш Монголын агаарын тээврийн компаниуд хамтраад дэлхийн агаарын тээврийн салбарт өрсөлдөх боломж нээгдэнэ. Ингэснээр үйл ажиллагаагаа тэлж, тэр хэмжээгээр онгоцны тоог хүссэнээрээ нэмэх боломж бүрдэнэ” хэмээв.
Өнөөдөр буюу 2023 оны 12-р сарын 19-ний өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжүүд 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад тайлагналаа. Тайлангийн хурлыг эхлүүлж “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2023 оны ажлын тайлангаа тавьсан юм. Тус нисэх буудал энэ онд нийт 8 зорилтын хүрээнд 44 арга хэмжээ төлөвлөж 2023 оны IV улирлын байдлаар хэрэгжилт 98,6% байна. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2023 онд бага оврын агаарын хөлгийн нийт 2074 нислэг үйлдсэнээс орон нутгийн 2003 нислэгт нийт 2781 зорчигч, Олон улсын 71 нислэг, 2031 зорчигч тээвэрлэжээ. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 4205 нислэгт нөөц нисэх буудлаар сонгогдон ажилласан байна. Мөн 69 удаагийн чиглэсэн үзлэг шалгалт хийж, 2 удаагийн түргэн цугларалт зохион байгуулсан байна. Нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөхөн хангалтаар сэлгэн ажиллах ажилтны хөрвөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээг 2023 оны 7 дугаар сарын 6, 7 өдөр зохион байгуулжээ. “BU AIRSHOW” 2023 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Тайлангийн дараагаар удирдлагууд асуулт асууж, санал дүгнэлтээ хэллээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тайлангийн төгсгөлд тус нисэх буудлын хамт олныг ирэх 2024 оны төлөвлөгөөндөө үр ашигаа сайжруулах ажлаа сайн төлөвлөж, нисэх буудлын бүх үйлчилгээ, мэдээлэл цахимжсан байх шаардлагатайг хэлээд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гадны томоохон байгууллагуудаас туршлага судлан үйлчилгээндээ нэвтрүүлэх шаардлагатайг дурьдлаа.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Агаарын тээврийн удирдах байгууллагуудын төлөөлөгчид хоёр улс хоорондын Агаарын харилцааны тухай уулзалт хэлэлцээ БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд боллоо. Хугацаа Чиглэл Өмнөх Өөрчлөлт БНСУ-ын газар нутаг дээрх орон нутгийн нисэх буудал (жилээр) Улаанбаатар – Бусан 1 нислэгт 200 суудал / 7 хоногт 6 нислэг 7 хоногт 9 нислэг Суудлын хязгаарлалтгүй Улаанбаатар – Дэгү Улаанбаатар – Чонжү Улаанбаатар – Муан 3 цэг, 1 нислэгт 200 суудлаас бага / 7 хоногт 3 нислэг 5 цэг 7 хоногийн 15 нислэг Суудлын хязгаарлалтгүй Монгол Улсын газар нутаг дээрх орон нутгийн нисэх буудал (жилээр) - - 5 цэг 7 хоногийн 15 нислэг Суудлын хязгаарлалтгүй Өвлийн улирал (10 – 5 сар) Улаанбаатар – Инчеон 7 хоногийн 3,350 суудал / 7 хоногт 12 нислэг Өмнөхтэй адил Зуны улирал (6 – 9 сар) 7 хоногийн 6,000 суудал / 7 хоногт 22 нислэг Өмнөхтэй адил Уулзалт хэлэлцээний үр дүнд Монгол Улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Улаанбаатар–Бусан чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногийн 9 удаагийн давтамжтай нислэг үйлдэх мөн Инчеон, Гимпо, Бусан зэрэг хотуудаас бусад БНСУ-ын газар нутаг дээрх орон нутгийн 5 чиглэлд суудлын хязгаарлалтгүй, долоо хоногийн нийт 15 удаагийн давтамжтай нислэг үйлдэх боломжтой боллоо. Мөн хоёр улсын агаарын тээврийн удирдах байгууллагуудын хооронд өмнө хийгдсэн уулзалтуудаар Монгол–Солонгос хоорондын нислэгийн давтамж, суудлын багтаамжтай уяж тооцдог байсныг халж, Улаанбаатар–Сөүлээс бусад чиглэлд дан давтамжаар тооцох нөхцөлийг бүрдүүлснээр Монгол–Солонгосын хоорондох агаарын хэлэлцээр илүү нээлттэй болж, хоёр улсын хоорондын эдийн засаг, аялал жуулчлалын түншлэлд өндөр ач холбогдол үзүүлэхээр байна. Монгол Улсын төлөөлөгчдийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгчдийг Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Шим Жиёон ахлан ажиллалаа. Монгол Улсын Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.