AVAITION PHOTO NEWS XXXI

2024/09/16

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Шатахуун хангалтын албаны хамт олон оролцлоо.

“ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА”

 

Шатахуун хангалтын алба үүсэн байгуулагдсан цагаасаа хойш хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулаач?

 

Г.Баттулга

/Дарга/

2021 оноос Чингис хаан олон улсын нисэх буудалд дотоод болон гадаадын бүх төрлийн агаарын хөлөгт зөвхөн манай алба шатахууны сумлагаа хийж байгаа бөгөөд 2022 онд 34693 тн, 2023 онд 55816 тн, 2024 оны эхний 7 сарын байдлаар 37768 тн шатахуун сумлаад байна.


Таны ажлын онцлог. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

 

П.Болдбаатар

/Ээлжийн инженер/

Ээлж хүлээж авснаар өдөр тутмын ажил маань эхэлдэг. Үүнээс шатахуун хадгалах савны чанарын тунадаслагаа, шатахуун хүлээн авах, сумлагч автомашинд ачилт хийх, агаарын хөлгийн сумлагаа хийх гидрант системийн технологийн шугамын хаалтуудыг шалгах, гидрант системийн доод цэгийн тундаслагаа, технологийн худгийн үзлэг гэх мэт, технологийн үзлэг шалгалтыг өдөр тутамдаа хийдэг. Ажил мэргэжлийн онцлог гэвэл манай Шатахуун хангалтын алба нь Монгол улсад нэвтэрсэн гидрант системтэй. Үүгээр онгоц сумлах технологийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажилладаг.


Та хэдэн жил ажиллаж байна вэ? Ажилдаа сэтгэл ханамж хэр байдаг бол?

 

Д.Цолмон

/Ахлах инженер химич/

Би агаарын хөлгийн шатахууны чанарыг хянах салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Аюулгүй нислэгийн чухал хэсэг болох шатахууны чанарыг хянадаг лабораторийн чадварлаг инженер химичид болон нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг лаборатори болон бусад хэсгийн инженерүүд, ШХА-ны нийт ажилчдаараа  маш их бахархаж, сэтгэл хангалуун ажилладаг. Дашрамд, лабораторийн инженер химичид маань ажилдаа хичээнгүй, хариуцлагатай хандаж, чадварлаг баг болон ажилладагт баярлаж явдгаа илэрхийлье.


Манай улсад анх удаа агаарын хөлгийг гидрант системээр цэнэглэж байгаа. Энэ ажлын давуу талаас танилцуулаач?

 

У.Амгалан

/Ерөнхий инженер/

Гидрант систем нь шатахууны агуулахаас “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоол буюу перрон талбай руу 1920 метр урт, 40 см диаметртэй хос гидрант шугам хоолой, агаарын хөлөг сумлах 14 ширхэг гидрант хавхалга, технологийн 4 худаг, өндөр даралтаас хамгаалах гидроамортизатор, гидрантын 4 насос, шүүр-сеператор, зэврэлтээс хамгаалах катодын төхөөрөмж зэргээс бүрддэг цогц систем юм. Энэ системийн давуу тал нь 1000 галлон /мин буюу 3785 литр/ мин урсгалын хурдаар 3 агаарын хөлгийг нэгэн зэрэг сумлах хүчин чадалтай.


Та мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаардаг бол. Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

 

Б.Батбаяр

/Сав тоног төхөөрөмжийн инженер/

Гидрант систем нь бүрэн автомат, өмнө нь Монголд байгаагүй технологи. Нисэхийн аюулгүй байдалтай шууд холбоотой учраас бэлэн байдал болон ажиллагааны шаардлага өндөр байдаг. Энэ системийн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэгчийн заавар, ашиглалтын гарын авлагыг судлалж ойлгох, ашиглалтын бэлэн байдлыг хангах нь мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжтой болгодог.


Ажил болоод хамт олныхоо талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

Б.Цогт-очир

/Ээлжийн систем хянагч оператор/

Намайг Б.Цогт-Очир гэдэг. Би 2022оны 05 сараас хойш Шатахуун ханалтын алба-нд Ээлжийн систем хянагч-оператор-оор ажиллаж байна. Манай хамт олон нь маш халуун дулаан уур амьсгал дор ажил үүргээ гүйцэтгэн, үргэлж нэг нэгнийгээ дэмжин ажилладаг ба ажилд анх орсон цагаас минь хойш тусалж дэмжсээр өдийг хүрсэнд нь ажлын хамт олондоо талархаж явдаг шүү.


Нисэхийн салбарын ажлын онцлогийн талаар таны бодол. Та энэ салбарын юугаар бахархдаг вэ?

 

Ч.Бат-эрдэнэ

/Цахилгааны инженер

Иргэний нисэхийн салбар бол Монгол улсын хамгийн чухал, тээврийн салбар дотроо хамгийн том салбар юм. Шинэ нисэх буудал дахь шатахуун хангалтын алба нь Улсын хэмжээндээ анхдагч тоног төхөөрөмж, автомашинууд ажиллуулж нутагшуулж байгаагаараа онцлог юм. 24 цаг тасралтгүй нислэг үйлдвэрлэлийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг онцгой салбар. Энэ ч утгаараа энэхүү хариуцлагатай ажлыг найдвартай хангаж ажилладаг инженер техникийн ажилтнууд Иргэний нисэхийн үе үеийн нийт ажилтан албан хаагчдаар бахархдаг.

 


Хөшгийн хөндий өвөлдөө нэлээд хүйтэн газар. Өвлийн тасхийсэн хүйтэнд гадаа онгоц цэнэглэх хүнд ажил нь мэдээж. Шантрах үе гарах уу?

 

Ц.Дагва

/Цэнэглэгч машины жолооч-оператор/

Хөшгийн хөндий маань салхи ихтэй өвлийн -40 орчим хэмийн хүйтэнд сумлагаа явуулахад онгоцны адаптарт цэнэглэх хошуу ороход хүндрэлтэй, сальник хөлдөж шатахуун шүүрч бие болон хувцас, бээлий норох үеүд байдаг. -40 хэмийн хүйтэнд шатахуунаар норсон бээлий гар хайрдаг хөлдөөж байсан удаатай. Бидний ажил норсон хувцас бээлийгээ сольж ирээд сумлагаа хийнэ гэсэн асуудал байхгүй цагийн юм цагтаа, аюулгүй байдлаа хангаад сумлагаагаа дуусгасны дараа буцаж байгууллага руугаа орж байж хувцасаа сольдог. Бээлий норох үзэгдэл бол байнга учир машиныхаа паар нь дээр бээлийгээ тавин хатаагаад дараагийн сумлагаандаа ордог үеч байгаа. Бидний ажил хүнд үедээ хүнд сайхан үедээ ч сайхан. Би энэ алба, энэ ажилдаа дуртай. Шантрах үе байдаг ч албаны маань хамт ажилдаг хүмүүс их урам өгдөг дөө.

 


Шатахуун хадгалалт, түгээлт онцгой хариуцлагатай ажил. Хяналт, шалгалт их ирэх үү? Давтамж нь ямар байдаг бол?

 

Д.Цогтгэрэл

/Чанарын мэргэжилтэн/

Хяналт шалгалт их ирдэг учир нь JIG-1, JIG-2 гэх мэт олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрддөг болохоор хөндлөнгийн аудит /гаднын авиакомпани, IFQP/ шалгалт 2022 онд 12 удаа, 2023 онд 10 удаа, 2024 оны 8 дугаар сарын байдлаар 8 удаагийн ирсэн байгаа. Жилд дунджаар 10 удаа, улиралд тутам 2-3 удаагийн давтамжтай аудит шалгалтад хамрагдаж байна.


Боловсон хүчний хүрэлцээ хангамж хэр байгаа вэ? Ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөсөн онцлог ажлууд юу байна?

 

Г.Төмөрсүх

/Захиргааны хэсгийн дарга/

Манай албаны суурь  бүтэц бол Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд бууж, хөөрөх агаарын хөлөгт шатахуун сумлагааны  үйлчилгээ үзүүлэх Шатахуун хангамжийн байгууламжийг ажиллуулах зорилготой үүсэн байгуулагдаж байсан. 2020 оны 5 дугаар сард 39 хүний бүрэлдэхүүнтэй бүтэц батлагдаж, бүх ажилтнуудыг сонгон шалгаруулалтын журмаар шалгаж, ажилд томилж байсан. Тухайн үeд тус салбар нэгжийн анхны даргаар томилогдож байсан хүний хувьд хэлэхэд маш чадварлаг,мэргэжлийн хамт олон бүрдсэн гэж бодож явдаг. Хүний нөөцийн хүрэлцээ, хангамжийн талаар хэлэхэд нислэгийн эрчимжилт, ажлын ачаалал нэмэгдсэнээс шалтгаалж, шат дараатайгаар орон тоо нэмэгдэж, одоогоор 47 хүний бүтэц, орон тоотойгоор ажиллаж байна. 

Цаашид нислэгийн тоо 2019 оны түвшинд хүрч, агаарын хөлөгт үзүүлэх сумлагааны тоо ихэссэн нөхцөлд ээлжийн хуваариар ажилладаг сумлагч болон цэнэглэгч машины жолооч-опeраторуудын орон тоог нэн тэргүүнд нэмэх шаардлагатай гэж үздэг. Өнөөдрийн байдлаар ч гэсэн маш ачаалалтай ажиллаж байгаа. Нийт ажилтнууд дотоодын сургалтын байгууллагууд болон Иргэний нисэхийн сургалтын төвийн сургалтад албаны сургалтын төлөвлөгөөний дагуу хамрагддаг. Мөн албаны дотоод сургалт Үйл ажиллагааны зааврын дагуу байнга явагдаж байдаг. Сүүлийн үeд ашиглалтын хугацаанаас шалтгаалж, сумлагч, цэнэглэгч машины тусгай хэрэглэлүүд, багаж, тоног төхөөрөмжүүд дээр эвдрэл, гэмтэл гарч, гаднын мэргэжилтэн өндөр зардлаар урьж авчрах тохиолдлууд гарч байна. Миний бодлоор энд ажиллаж байгаа инжeнeр тeхникийн ажилтнуудаа гадаад улсууд руу одоо ашиглагдаж байгаа машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн сургалтад тодорхой үe шаттайгаар явуулж сургавал байгууллагын төсөвт хэмнэлттэй, үр дүнтэй байх болов уу гэж бодож явдаг даа.


“Aviation photo news”-ийн 31 дэх дугаарт оролцсон Шатахуун хангалтын албаны хамт олондоо баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. 

Холбоотой мэдээ

“MONGOLIA-CHINA CNS/ATM COORDINATION MEETING” АЖЛЫН УУЛЗАЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Иргэний нисэхийн ерөнхий газар ба БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо (ATMB/CAAC) хооронд Агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг дүгнэх, өргөжүүлэх зорилготой “MONGOLIA-CHINA CNS/ATM COORDINATION MEETING” ажлын уулзалтыг 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 06-ний өдрүүдэд БНХАУ-ын Шиан хотод амжилттай зохион байгууллаа.Батлагдсан удирдамжийн дагуу уулзалтаар хэлэлцэх асуудлын сэдэв, төлөвлөгөө, харилцан ажиллагааны гэрээнүүдийн төслийг боловсруулж холбогдох албан тушаалтнуудаас санал авах, хэлэлцүүлэх, Хятадын талд урьдчилан явуулж зөвшилцөх зэргээр бэлтгэл ажлыг ханган ажилласан.Зураг 1. Ажлын уулзалтад оролцсон Монгол Улс, БНХАУ-ын төлөөлөгчидАжлын уулзалтад БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоог төлөөлж дэд дарга Вен Шүзенг тэргүүтэй 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс оролцсон.Ажлын уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.1. Агаарын навигацийн үйлчилгээний өнөөгийн байдалИНЕГ нь агаарын навигацийн бодлого, үйлчилгээний хүрээн дэх одоогийн ахиц дэвшил, хэрэгжүүлэлтийн ажлыг танилцуулсан.2. Бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүдийн хооронд өгөгдөл солилцох AIDC, ATN/AMHS Inter-Operability (IOT)  холболтИНЕГ нь ATN/AMHS Inter-Operability (IOT)  болон AIDC (ATS Inter-facility Data-link communication ) тестийн үр дүн талаар танилцуулга хийн техникийн шийдлийн талаар санал солилцож дараах үр дүнд хүрсэн. Үүнд:ATN/AMHS Inter-Operability (IOT) тест дуусаж 2 талд бага зэргийн алдаа гарсан ч дараагийн шатны тестыг хийхэд нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн. Дараагийн шатны POT (Pre-Operation Test )-ыг БНХАУ-ын тал 2020 онд хийж дуусгахыг санал болгосон. Монголын талаас POT (Pre-Operation Test )-ыг 2019 онд бүрэн хийж дуусган алдаа гарсан тохиолдолд программ хангамжийн үйлдвэрлэгчтэй 2020 онд хамтрач ажиллая гэсэн санал тавьсаны дагуу БНХАУ-ын тал 2019 онд тестыг хийж дуусгахыг зөвшөөрсөн.Улаанбаатар-Бээжин нислэгийн хөдөлгөөн удирдлага төвүүдийн хооронд удирдлага шилжүүлэх систем AIDC-ын туршилт холболтын ажлын 1-р шатанд гарсан алдаа засагдсан тул Монголын талаас тус ажлыг AFTN-ээр үргэлжлүүлэх саналыг тавихад БНХАУ-ын тал тус саналыг хүлээн авч 2019 оны 10 дугаар сараас үргэлжлүүлэн AFTN холболтоор хийхээр тохиролцсон.Бээжингийн AIDC тестийг ATMB зүгээс 9-р сард хийж дуусгахаар санал тусгасан бөгөөд уг тест шалгалт дууссаны дараа Ланжоу болон УБ-ын ACC хооронд AIDC тест шалгалтыг эхлүүлэхээр болов.Хоёр талаас энэ асуудлыг хариуцсан хүмүүсийн томилж уулзалтын тэмдэглэлд тусгасан.CRV-ын хувьд 2 тал санал солилцож PCCW Global компаниас авах зурвасын хэмжээг “Package A”-ээр сонгон 2020-оноос холболт үүсгэхээр болсон. Цаашид хэрэгцээ шаардлагаа үндсэлэн зурвасыг тухай бүрд нь нэмэгдүүлж явахаар болсон.3. Нислэгийн хөдөлгөөний урсгалын менежментИНЕГ нь Нислэгийн хөдөлгөөний урсгалын менежментийн талаар танилцуулга хийн цаашид Нислэгийн урсгал, төлөвлөлтийн талаарх мэдээллүүдийг харилцан хурдан шуурхай солилцох талаар мэдээлэл өгсөн бөгөөд талууд энэ тал дээр цаашид хамтран ажиллахаар тохиролцсон болно. Энэхүү мэдээллийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартын дагуу хйих саналаа илэрхийлсэн болно. Мөн олон улсын ерөнхий зориулалтын нислэгийн зөвшөөрөл олгоход тавигддаг шаардлагын талаар харилцан мэдээлэл солилцсон болно.НУТМ-ийг хэрэгжүүлэхэд хөрш улсууд болох ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын талуудын оролцоо чухал бөгөөд энэ тал дээр хамтран ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд анхны хамтарсан уулзалтыг Бээжин хотод зохион байгуулсан болно. Энэхүү ажлын хүрээнд санамж бичиг байгуулах шаардлагатай байгаа бөгөөд ОХУ-ын талаас хариу хүлээж буй бөгөөд энэхүү хариуг иртэл түр хүлээж байхаар тохиролцсон болно.Цаашид хамтран Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх нэгдсэн флатформ ашиглах боломж бий талаар БНХАУ-ын талаас танилцуулга хийсэн ба мөн Нислэгийн хөдөлгөөний урсгалын менежментийн шинэ төвийг Бээжин хотод барьж байгуулж буй бөгөөд энэхүү ажлын хүрээнд нэгдсэн систем ашиглаж болох талаар санлыг танилцуулсныг ИНЕГ бүрэн дэмжиж байгааг илэрхийлсэн.4. Шинэ агаарын хаалгаИНЕГ нь тус агаарын хаалга нээх асуудал нь 2016 оны 10 дугаар сараас хойш 2 жилийн хугацаанд хоёр улсын төрийн байгууллагуудын бүх түвшинд яригдаж байгааг онцлон тэмдэглээд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан чухал ажил байгаа тул хоёр талаас бэлтгэл ажлыг түргэвчилж, агаарын хаалга нээх хугацааг яаралтай товлох саналтай байгааг мэдэгдсэн. Мөн ИНЕГ нь Монгол Улсын баруун талд, Говь-Алтай аймгийн Алтай сумын орчим агаарын хаалга нээх бэлтгэл ажлын хүрээнд дэд бүтэцийг сайжруулах ажлыг эхэлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлсэн.Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо нь БНХАУ-ын талаас санал болгосон агаарын хаалгыг ажил хэрэг болгох бэлтгэл ажлыг хангахад ИНЕГ нь хичээл зүтгэл гаргаж байгаад талархал илэрхийлсэн. Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо нь байгууллагын дотоод хэлтэс, газруудын хүрээнд энэ асуудал зөвшөөрөгдсөн ба энэ оны эцэс гэхэд агаарын хаалгыг нээх талаар тодорхой хариу өгөх боломжтой болно гэж цохон тэмдэглэсэн. Мөн асуудлыг түргэвчлэх талаар боломжтой бүх арга хэмжээг авах болно гэж мэдэгдсэн.Зураг 2. Төлөөлөгчдийн ахлагчид хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулж байгаа нь5. Сансрын холбооны тоног төхөөрөмжийн шинэчлэлӨнгөрсөн жилийн 2 талын уулзалтаар Улаанбаатар болон Бээжингийн сансрын холбооны төхөөрөмж хэт хуучирсан 24 жил ашиглагдаж байгаа тул шинэчлэх 3-н төрлийн шийдлийг танилцуулж байсан. Үүнд :Сансрын холбоог татан буулгаж дан ганц шилэн кабелиар холбогдох. – /Найдвартай ажиллагаа буурах тул 2 тал тус шийдлийг алгассан. /УБ болон Бээжин сансрын холбоог бүхэлд нь шинэчлэл хийж ашиглах. Энэ үед БНХАУ-ын бусад НХУ-ын төвүүд рүү шууд холбогдох боломжтой болох хувилбар юм.  Гэвч зардал төсөв их шаардах учир эдийн засгийн тооцоог харахаар болсон/УБ болон Бээжин сансрын холбоог хэсэгчлэн өргөтгөл хийж ашиглах. Энэ үед БНХАУ-ын бусад НХУ-ын төвүүд рүү Бээжингээр дамжуулан холбогдох.Дээрхи 3  хувилбараас 3 дахь хувилбар нь өртөг зардал бага мөн хурдан хийх боломжтой байсан тул Бээжингийн АТМВ  мэргэжилтэнгүүд зөвшилцөн техникийн тодорхойлолтыг ирүүлсэний дагуу Монголын тал IP based Satellite modem-ы төсөв зардалыг батлуулан, худалдан авах ажлыг зохион байгуулж 10 сард нийлэгдэхээр гэрээ хийгдсэн талаар танилцуулсан. Үүний дагуу 2  тал сансарын холбооны шинэ холболт хийх ажлыг 2019 оны 11 сард эхлүүлэхээр тохиролцов.6. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний одоогийн байдал, хязгаарлалтИНЕГ нь Улаанбаатар Бүсийн НХУ-н төвийн талаарх мэдээлэл болон БНХАУ-н Бээжин НХУТ-ээс тавьж буй хязгаарлалтын судалгааг танилцуулж хоёр тал хүндрэлтэй асуудлыг харилцан шийдвэрлэх талаар хэлэлцсэн.НХМТ нь танилцуулгатай танилцаад нислэгийн эрчимжилт хурдацтай өсөж байгаа болон Бээжин НМР-д 5 үндсэн чиглэлээс ирдэг нислэгт аль болох тэнцвэртэй хязгаарлалт тогтоох зарчим баримталдаг тухай дурдаад хязгаарлалтыг AFTN болон шууд утсаар шуурхай мэдэгдэж байхаар мэдээлсэн. Гурван улсын хамтарсан нислэгийн урсгалын менежментийн ажлын хэсэг байгуулагдах үед хязгаарлалтын мэдээг харилцан солилцох талаар хоёр тал тохиролцсон.ИНЕГ нь Улаанбаатар Бүсийн НХУ-н төвийн талаарх мэдээлэл болон БНХАУ-н Бээжин НХУТ-ээс тавьж буй хязгаарлалтын судалгааг болон гэрээний заалт хэрэгжээгүй зарим тохиолдлын талаарх мэдээллийг танилцуулж хоёр тал хүндрэлтэй асуудлыг харилцан шийдвэрлэх талаар хэлэлцсэн.Мөн Бээжин НХУТ-өөс системийн шинэчлэл хийгдсэн дахин алдаатай мэдээлэл илгээгдэхгүй байх талаар болон POLHO цэгт тавьж буй хязгаарлалт нь  Бээжин хотын шинэ аэропорт DAXING /ZBAD/ -ийн үйл ажиллагаа эхлэхэд багасах талаар мэдэгдсэн.7. Нисэхийн цаг уурНисэхийн цаг уурын төвийн мэргэжилтэн нь Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд үзүүлж байгаа нисэхийн цаг уурын  үйлчилгээний танилцуулгыг танилцуулж харилцан хэлэлцүүлэг явагдсан.8. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хоорондын харилцан ажиллагааны гэрээИНЕГ-ын зүгээс хоёр улсын хооронд байгуулсан харилцан ажиллагааны гэрээнүүдэд орж байгаа төслийг бэлтгэсэнийг танилцуулсан. БНХАУ-ын Бээжин, Ланжоу, Хөх хот, Өрөмч, Хайлаар НХУТ-тэй хийсэн бүсийн төвүүдийн гэрээнүүдэд орж буй өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн.   Үүний дагуу нислэг хөдөлгөөн удирдах төвүүдийн шууд холбооны сансарын холбооны тоног төхөөрөмжүүд хэт хуучран гэмтэл саатал их гарч байгаа тул улс хоорондын IDD утсан харилцааг нэмж хэлэлцэн хэрхэн холбогдох талаар ярилцаж телефон дугааруудыг тодорхой болгон гэрээнд шинэчлэл хийлээ.НХМТ-оос POLHO, INTIK, MORIT цэг орчимоор тойрч байгаа нислэгийн мэдээллийг шуурхай мэдээллэх, Улаанбаатар НХУТ-өөс бэлтгэл аэродромд нисэх нислэгийн EST болон CPL мэдээг Бээжин НХУТ-д илгээх, Бээжин НХУТ-ийн нөөц АFTN хаяг ZBACZQZ хаяг өөрчлөгдсөн, шаардлагатай тохиолдолд  зөвшилцийн мэдээг хоёр талын ерөнхий нислэгийн удирдагч нар гэрээнд тусгагдсан утсаар хийж байх санал гаргаж манай талаас тус саналыг хүлээн авч гэрээнд тусгасан.Ланжоу НХУТ-өөс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс MORIT цэгээр манай агаарын зайд нэвтрэх агаарын хөлгийг баруун талд 5nm зайд шилжүүлэн өгч байх хүсэлт гаргаж энэ тухай хэлэлцэн гэрээнд 5nm–аас  бага зайд Улаанбаатар НХУТ-д шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээнд тусгасан.Ажлын уулзалт нь харилцан ойлголцсон, нөхөрсөг байдалд болж өнгөрлөө.Дараагийн ажлын уулзалтыг 2020 онд Монгол улсад зохион байгуулахаар тохирсон болно.

ИНЕГ-ЫН ДАРГЫН БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ
2024/07/10

Та бүхэн дэлгэр зуны наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай.