Нисэх буудлын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг БНХАУ-ын “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүдийг ИНЕГ-ын дарга, удирдлагууд хүлээн авч уулзлаа. “ROC Aviation” компанийн төлөөлөл 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл манай улсад ажиллах юм.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Энэ удаагийн дугаараас та:- БНСУ-ын “AERO K AIRLINES” компанид гэрчилгээ олголоо- Изинис Эйрвэйз ХХК “IATA”-ны гэрчилгээ авлаа- Орон нутгийн нисэх буудлын ажилтнууд туршлага солилцож байна- Үйлдвэрчний эвлэлийн хороодтой уулзалт хийлээ- М Банк иргэний нисэхийнхэнтэй хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж байна- Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аварцгаая өдөрлөгт 87 ажилтан оролцлоо- Системийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн төрөлд шилдэгээ тодрууллаа зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийг Хан-Уул дүүргийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулсан байна. Өнөөдөр “Батламж”-ийг ИНЕГ ын дарга Ч.Мөнхтуяа, зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Замбуулин нарт Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд гардуулан өглөө. Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэгдэн байгуулагдаж, олон талт ажил арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, 2023 онд ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс гаргасан санаачилгын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар 0-16 хүртэл насны хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн, тухайн насны хүүхэд өвчилсөн тохиолдолд 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлүүлсэн, ажилтнуудын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан уралдаан тэмцээн болон ОУ-ын олимпиадад оролцсон хүүхдүүдэд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар ИНҮТ Байгалийн түүхийн музейтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, 2023 оныг дуустал тус музейг гэр бүлээрээ үнэ төлбөргүй үзэх боломжийг салбарын ажилтнууддаа олгосон, ИНЕГ БНСУ-ын ХАНСЕО их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудын ахлах ангийн 8 сурагчийг тус улсад зохион байгуулагдсан “МОНГОЛ-СОЛОНГОС СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-т хамруулсан гэх мэт оновчтой томоохон ажил арга хэмжээнүүд нь гол шалгуур үзүүлэлт болсныг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд онцоллоо. Иргэний нисэхийн ерөнхий газар дэргэдээ Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийг байгуулан ажиллуулж, ажилтнуудын хүүхдүүд болон ойр орчмын төрийн байгууллага, оршин суугчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгааг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хэллээ.
Стандарт хэмжил зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн С/08 дугаар тушаалаар MNS 6409:2024 – “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” стандарт шинэчлэгдэн батлагдаж, улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдлээ. Уг стандартыг шинэчлэн баталснаар Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт хэрэглэгддэг Чикагогийн конвенцын Annex-ын нэр томьёо болон ICAO Doc 8400-ийн товчлолыг нэгдсэн нэг утгаар ойлгож, тодорхойлох боломжтой болж байгаа юм. Энэхүү стандартыг иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлж байгаа төрийн өмчит болон хувийн хэвшлийн бүх байгууллага, энэ чиглэлээр сургалт, судалгаа, сурталчилгаа хийх газрууд Чикагогийн конвенцын Хавсралтуудтай холбоотой баримт бичгийг орчуулж, хэрэглэхэд ашиглана. Уг стандартад иргэний нисэхийн 1130 гаруй товчлол, 1011 тодорхойлолт багтсан болно. MNS 6409:2024 – “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” стандартыг ЭНД дарж үзнэ үү.