НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН БҮТЭЭХ “ТЭНГЭР ГАЗРЫН ХЯЗГААРТ” ОАУСК-НЫ МОТОР ДУУГАРЛАА

2024/09/09

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Номадиа Пикчерс Продюсинг” ХХК-тай хамтран бүтээх, нисэхийн салбарын тухай өгүүлэх “Тэнгэр газрын хязгаарт” олон ангит уран сайхны киноны зураг авалт өнөөдөр эхэлж, мотор дуугарлаа.

Орчин үеийн залуусын хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, амьдралын талаар үзэгчдийн таашаалд нийцэх, сонирхолтой олон ангит кино бүтээл туурвих зорилгоор бүтээж байгаа энэхүү кинонд нисэхийн салбарт ажилладаг залуусын тухай өгүүлнэ. Үүгээрээ Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан нисэхийн салбарын ажил мэргэжлүүдийн онцлог, ач холбогдол, үнэ цэнийг үзэгч, олон нийт, залууст таниулан, үнэн зөвөөр ойлгуулах, агаарын тээврээр зорчигчдын мэдлэгийг дээшлүүлэх давхар ач холбогдол агуулсан гэдгийг кино багийнхан онцолсон. Төрөл жанрын хувьд романтик комеди, романтик драм, гэр бүлийн драм, драм хэлбэртэй 16 ангит кино байх юм.

Кино багийн нийт уран бүтээлчдэдээ амжилт хүсье.




Холбоотой мэдээ

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АГААРЫН ТЭЭВРЭЭР 53.801 ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛЛЭЭ
2024/07/18

Улсын их баяр наадмын амралт буюу 2024 оны долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд агаарын тээврээр 53.801 зорчигч үйлчлүүллээ.Тодруулбал, олон улсад 45.344, орон нутгийн нислэгээр 8.457 зорчигч үйлчлүүллээ.Олон улсад нийт 307 нислэг үйлдсэнээс МИАТ ТӨХК 21.535, Хүннү Эйр ХХК 3.470, Аэро Монголиа ХХК 2.089 зорчигчийг тээвэрлэсэн байна.Зам, тээврийн яам 2024 онд агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 1 сая 51 мянган зорчигчийг тээвэрлээд байна.

“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” ОЛОН УЛСЫН ФОРУМ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2023/11/15

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Чөлөөт агаарын зай” олон улсын форум хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд үргэлжилж байна. Өнөөдрийн форумд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын төлөөлөгчид, гадны улс орнуудын агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөл болон Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын хамт олон оролцож байна. Форумын эхэнд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа үг хэлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.   Форумын 2 дахь өдөр дараах илтгэлүүд танилцуулагдлаа.   Илтгэл 1 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн тодорхойлолт, үйл ажиллагааны талаарх ерөнхий ойлголт, хандлага” Илтгэгч: Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн нислэгийн хөдөлгөөний менежментийн мэргэжилтэн Хюк Жин Квон Илтгэл 2 Сэдэв: “Европын нислэгийн үйл ажиллагааны шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний менежментийн систем” Илтгэгч: Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын агаарын зайн зохион байгуулалтын газрын дарга Тодоров Тихомир  Илтгэл 3 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн менежмент ба нислэгийн удирдагчдын сургалт, хөгжил” Илтгэгч: Индонези улсын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын Агаарын навигацийн төлөвлөлт, хөгжлийн газрын дэд дарга Сетио Анггоро Илтгэл 4 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн нислэгийн төлөвлөлт ба үйл ажиллагаа” Илтгэгч: Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Хойд Азийн бүсийн төвийн нислэгийн аюулгүй ажиллагааны менежер Бин Хү Илтгэл 5 Сэдэв: ”Чөлөөт агаарын зайд ашиглагдах техник технологийн шийдэл”Илтгэгч: Испани Улсын агаарын навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “INDRA” компанийн төлөөлөгч Жан Чи