“ТОРГОНЫ ЗАМ-2024” ОЛОН УЛСЫН БАРТААТ ЗАМЫН АВТО РАЛЛИ УРАЛДААНЫ ЗАХИРАЛ В.Г.ЧАГИН ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ТАЛАРХАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

2024/09/06

Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам-2024” /Silk Way Rally/ олон улсын бартаат замын авто ралли уралдаан 2024 оны 07 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд манай улсад амжилттай болж өндөрлөсөн.

Бартаат замын тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийн энэхүү уралдааныг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа юм.  Монгол орны нутаг дэвсгэрийг дамнан хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан энэ удаагийн уралдаан нь ОХУ-ын Томск хотоос эхэлж, Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтрэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн газар нутгийг дайрч, Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд барианд орох маршрутаар нийт 5500 орчим км замыг туулахаар зохион байгуулагдсан юм.

Уралдаан зохион байгуулахтай холбоотойгоор ИНЕГ, ИНҮТ-өөс ИНҮТ-ийн ҮҮГ-ын дарга Г.Мөнгөнхуягаар ахлуулсан ажлын хэсэг гарч, уралдааны зохион байгуулалтад амжилттай оролцож ажилласан. Ажлын хэсгийн зүгээс улсын хилээр нэвтрэн орох, гарах нислэг, дотоодод нислэг үйлдэх хүсэлтийг “Silk way rally компаниас холбогдох формын дагуу гаргуулан авч, нислэгийн зөвшөөрлийг олгох, уралдааны явцад агаарын хөлгүүд, нисдэг тэрэгний нислэг үйлдэх маршрутын дагуу агаарын зайг бүсчлэн хязгаарлалттай бүсээр тогтоож, холбогдох NOTAM мэдээг зарлуулах, уралдааны үеийн нислэгийн дэлгэрэнгүй төлөвлөлтийг гаргуулан авч, үйл ажиллагааны төлөвлөлтөд ашиглах зэргээр зохион байгуулалтад амжилттай оролцон ажилласан байна.

Мөн уралдааны нислэгийн үйл ажиллагааг зохион байгуулах штабБуянт-Ухаа ОУНБ-д байрлан ажиллаж, 2024 оны 07 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд тус нисэх буудалд олон улсын нислэгийн үйл ажиллагааг зохион байгуулж, уралдааны зохион байгуулагч, оролцогчдын нийт 400 орчим зорчигчийг ОХУ-ын Москва, Новосибирск, Бегишево нисэх буудал руу тээвэрлэсэн байна.

“Торгоны зам-2024олон улсын бартаат замын авто ралли уралдааныг зохион байгуулахад хамтран ажиллаж, амжилттай ажилласанд талархал илэрхийлж, тус уралдааны захирал ноён В.Г.Чагин ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, ИНҮТ-ийн ҮҮГ-ын дарга Г.Мөнгөнхуяг, НХНАА-ны Ерөнхий инженер Б.Цогоо нарт талархал хүргүүллээ.

“Торгоны зам-2024” уралдаанд 278 тээврийн хэрэгсэл, оролцогч сонирхогч 752 хүн Монгол Улсад ирсэн бөгөөд уралдаанд 30 орны 111 тээврийн хэрэгсэл уралдаж оролцжээ. Монгол Улсаас тус уралдааны нислэгийн ажиллагаанд Геосан, Skyjet компанийн 2 агаарын хөлөг, 3 нисдэг тэрэг оролцсон. Харин ОХУ-аас 1 агаарын хөлөг, 2 нисдэг тэрэг оролцсон байна.















Холбоотой мэдээ

AVIATION WEEKLY LIV
2023/12/26

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн 2023 оны отгон дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсад 16 мэргэжилтэн бэлтгэнэ- Зам, Тээврийн Хөгжлийн Сайдын нэрэмжит тэтгэлгийг 97 оюутанд гардууллаа- ИНЕГ “Төв Азийн орнуудын ҮЭ-ийн шилдэг хамтын гэрээ”-ний алтан цом хүртлээ- ИНЕГ-ын дэргэдэх Эцэг Эхийн Зөвлөл Хан-Уул Дүүргийн шилдэг эцэг эхийн зөвлөлөөр шалгарчээ- Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга ажилтнууддаа шинэчилсэн бүтэц, орон тоогоо танилцууллаа- “Нислэгийн Яриа-2023” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа- ИНҮТ-ийн алба нэгжүүд 2023 оны ажлаа тайлагнаж байна- Ээлжит мэдээллийн цаг “Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр зохион байгуулагдлаа зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

НЭМСЗА-НЫ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН Б.ПҮРЭВТОГТОХ АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА
2024/01/03

Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны Хоол үйлдвэрлэлийн мэргэжилтэн Балбарын Пүрэвтогтохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтангадас одонгоор шагнасныг өнөөдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга, удирдлагууд гардуулан өглөө. Б.Пүрэвтогтох нь улсад 30 жил, иргэний нисэхийн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байж, хамт олноо манлайлан, төрийн дээд одонгоор шагнагдсанд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.