“Мэдлэг
туршлагыг өвлүүлж, тогтвортой хөгжилд хөтөлнө” уриатай
“Менторшип-2024” хөтөлбөр нь
ИНЕГ-ын даргын тушаалаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар
сарын 30-ны өдөр хүртэл 3
сарын хугацаанд амжилттай хэрэгжиж,
өнөөдөр хаалтаа хийлээ.
Тус
хөтөлбөрт ИНЕГ, ИНҮТ,
түүний харьяа, салбар нэгжээс нийт 20 оролцогч сонгогдож, 10 ментор буюу чиглүүлэгч, 10 ментий буюу
суралцагч хамрагдсан юм.
Өнөөдөр оролцогчид өнгөрсөн 3 сарын хугацаанд хийж бүтээсэн ажлаа бусдадаа тайлагнан, амжилт бүтээлээ хуваалцаж, шилдгүүдээ тодруулснаар хөтөлбөр өндөрлөж байна.
“Менторшип-2024” хөтөлбөрийн шилдэг оролцогч хосоор ИНҮТ-ийн
НХҮА-ны Сургалт дадлагын хэсгийн Ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагч, ментор Т.Амарзаяа, ИНҮТ-ийн Хамтын
ажиллагааны хэлтсийн
Хамтын ажиллагааны мэргэжилтэн, ментий
Н.Өлзийжаргал нар шалгарч
ИНЕГ-ын дарга, удирдлагуудаас шагналаа гардлаа. Мөн хөтөлбөрт амжилттай оролцсон нийт оролцогчдод талархал
гардуулав.
Хөтөлбөрийн менторууд өөрийн
хариуцсан ментийгийн ур чадвар, сонирхол, ямар чиглэлээр сурч хөгжихийг хүсэж
байгаа зэргийг тодорхойлсны үндсэн дээр цаашдын зорилгоо тодорхойлоход нь тусалж,
нөөц бололцоогоор ханган, зааж зөвлөсөн. Өнөөдөр ментийнүүд хөтөлбөрийн
хугацаанд хувь хүний хувьд болон мэдлэг, ур чадварын хувьд хөгжиж, олон ахиц дэвшил
гарсан талаар хэлсэн юм.
Ажилтнуудыг мэргэжлийн ур чадвар болон хувь
хүний түвшинд
сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх, байнга сурч хөгжих хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх,
ажилтнуудын залгамж халааг бэлтгэх, байгууллагын дотоод соёл зэрэг хандлагыг
бий болгох зорилгын хүрээнд нэгдэж, хөтөлбөртөө
цаг зав, сэтгэл зүтгэл гарган, 3 сарын туршид шинийг мэдэж, суралцах хүсэл
эрмэлзэл дүүрэн байж, хөтөлбөрөө амжилттай өндөрлүүлсэн оролцогчдод ИНЕГ-ын
дарга Ч.Мөнхтуяа баяр хүргэж, цаашид ч бие биеэсээ тасралтгүй суралцан,
амжилтаа үргэлжлүүлэхийг хүслээ. Мөн хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан
зохицуулалтын багийнханд баяр хүргэв.
“Менторшип” хөтөлбөрийг цаашид уламжлал болгон зохион
байгуулж, жил ирэх бүр хамрах хүрээ болон үр дүнг нь нэмэгдүүлж ажиллахыг
ИНЕГ-ын удирдлагууд хэллээ.
ЗТХЯ-наас батлан ирүүлсэн удирдамж, төлөвлөгөөний дагуу “Удирдлагын манлайлал-ажилтны эрүүл мэнд” сарын аян 2023 оны 12 дугаар сарын 05-наас 2024 оны нэгдүгээр сарын 05-ны өдрүүдэд иргэний нисэхийн салбарт үргэлжилж байна.Сарын аянд ИНЕГ, ИНҮТ, түүний салбар нэгжүүд “НУБИЭ” ХХК, “МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК болон агаарын тээврийн компаниуд нэгдсэн төлөвлөгөөний дагуу оролцож байгаа бөгөөд тайлангаа нэгтгэн ЗТХЯ-нд хүргүүлэх юм.Сарын аяны хийгдэх ажлын төлөвлөгөөний хүрээнд ”Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр “Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв”-ийн захирал С.Дуламсүрэн иргэний нисэхийн салбарын хүрээнд зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-т оролцож мэдээлэл өгсөн бол ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран салбарын ажилчдын хүүхдүүдийнхээ дунд “Ажил амьдралын тэнцвэр-хүүхдийн нүдээр” гар зургийн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд 24 хүүхэд бүтээлээ ирүүлснээс уралдааны сэдэвтэй нийцэж буй байдал, зургийн ур чадвар, агуулга илэрхийлсэн байдал зэрэг үзүүлэлтээр мэргэжлийн зургийн багш нар дүгнэж байр эзлүүлсэн байна.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн үйл явдал, мэдээ мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэж байна.Энэ удаагийн дугаараас та бүхэн:- Жил бүрийн 12 дугаар сарын 7-ны өдөр Олон улсын Иргэний нисэхийн өдөр тохиодог. Энэ жил өнгөрөгч пүрэв гарагт тохиолоо.- Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа.- ЗТХ-ийн сайд Бямбацогт: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг одоо ч, цаашид ч зөвхөн нисэх буудлын зориулалтаар нь ашиглана.- ОХУ-тай нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа.- ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга П.Ганболд ИНҮТ-ийн гэрчилгээжүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.- Шатар сонирхогчдын ХУД-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 12 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд Ажлын албаны Хууль эрх зүй, олон нийттэй харилцах хэлтэс Нийслэлийн шатрын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.- “Аюулгүй байдалд удирдлагын манлайлал-ажилтны эрүүл мэнд” сэдэвт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян явагдаж эхэллээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.