ИНЕГ-ын Ёс зүйн зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороотой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан төрийн албан хаагчийн ёс зүйн тухай ойлголт, хэм хэмжээ, хуулийн үйлчлэлд хамаарах болон байгууллагын ёс зүйн дүрмийн зохицуулалт, ёс зүйн дэд хороо байгуулах, түүний ажиллах журам, ёс зүйн зөрчлийн мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх, ажилтан албан хаагчид ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэний нисэхийн салбарынханд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хурлын танхимд зохион байгуулсан сургалтад Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв түүний харьяа салбар, нэгжийн 150 ажилтан танхимаар, орон нутгийн нисэх буудлын болон бусад алба, нэгжүүдийн 100 орчим ажилтан цахимаар хамрагдлаа. ИНЕГ-аас цаашид Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, Ёс зүйн дэд хороог байгуулах, хуульд заасны дагуу нийт ажилтнуудын олонхын дэмжлэг авсан хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажиллуулах санал хураалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс нийтийн тээврийн Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явж эхэлнэ. Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой.НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн энэ долоо хоногийн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү. Өнөөдрийн дугаараас та: - Монгол Улс, АНЭУ хооронд харилцан визгүй зорчих, шууд нислэг үйлдэх санамж бичиг байгууллаа - ИНЕГ-ын дарга Казахстан Улсын нисэхийн захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа - Авлигатай Тэмцэх Газраас ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад сургалт орлоо - ОХУ-тай нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа - “Нисэх буудлын аюулгүй байдал” сэдэвт сургалтад ИНҮТ-ийн 20 ажилтан амжилттай хамрагдлаа - Нисэх дартс зөвлөлөөс самбар бэлэглэлээ - Хүннү Эйр ХХК Бээжин чиглэлд хуваарьт нислэг үйлдэж эхэллээ - Аэромонголиа ХХК Tapatrip-тэй хамтран ажиллах гэрээ үзэглэлээ - Луис Филипп Де Оливейра ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ - Virgin Atlantic компани анх удаа эко түлш ашиглан нислэг үйлдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.