ИНЕГ-ын даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн
А/299 тоот тушаалаар ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн бүрдэлдэхүүнийг
шинэчлэн баталж, тус зөвлөлийн даргаар ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын
хэлтсийн дарга Д.Хатанбаатарыг томилсон.
Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Эцэг эхийн зөвлөлийн
даргаар ажилласан ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Амарбаясгалан
зөвлөлийн тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт болон холбогдох
баримт бичгүүдийг зөвлөлийн шинэ даргад хүлээлгэн өгч, өнгөрсөн хугацаанд авч
хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулан, зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд ажлын амжилт
хүслээ.
ИНЕГ-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/53
тоот тушаалаар ИНЕГ-ын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн,
ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгаланг тус зөвлөлийн
даргаар, ХАГ-ын ахлах мэргэжилтэн Н.Замбуулинг зөвлөлийн нарийн бичгийн даргаар,
харин зөвлөлийн гишүүдээр ИНЕГ-ын ДАА-ны аудитор А.Мөнх-Эрдэнэ, ЗУГ-ын
Э.Золзаяа, ИНҮТ-ийн ЗХНГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Зулцэцэг, СЭЗТГ-ын ахлах
нягтлан бодогч Т.Саранчимэг, БУОУНБ-ын Аэродромын хэсгийн дарга С.Булганцэрэн,
НХҮА-ны захиргааны ахлах М.Тамир, АБХА-ны үзлэгийн шалгагч О.Билэгтөр, МАБТА-ны
мэргэжилтэн Д.Мөнгөнбаяр нарыг томилж байсан юм.
Эцэг эхийн зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан зөвлөлийн
гишүүдийнхээ хамтаар 2023 онд:
-
Зөвлөлийн
санаачилгаар байгууллагын ажилтны 0-16 насны хүүхдийн төрсөн өдрөөр болон
тухайн насны хүүхэд өвчилсөн тохиолдолд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор
шийдвэрлүүлсэн нь ажилтнуудын талархлыг хүлээсэн ажил болсон.
-
“Монгол-Солонгос
соёлын солилцооны хөтөлбөр”-т ИНЕГ, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудын хүүхдүүдээс
ахлах ангийн 8 сурагчийг хамруулсан.
-
“Нисэх
миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдааныг байгууллагын ажилтнуудын
хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгуулсан.
-
Мөн “Ажил
амьдралын тэнцвэр - хүүхдийн нүдээр” сэдэвт гар зургийн
уралдааныг ИНЕГ, түүний харьяа салбар нэгжээс гадна МИАТ ТӨХК, “НУБИЭ”
ХХК, Агаарын тээврийн компаниудын ажилтнуудын хүүхдүүдийн дунд 3 насны
ангиллаар амжилттай зохион байгуулсан.
-
Байгалийн
түүхийн музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, байгууллагын
ажилтнуудыг гэр бүлийн хамт тус музейг үнэ төлбөргүй үзэх ажлын зохион
байгуулж, ажилтнууд гэр бүлээрээ амралт, чөлөөт уагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг
олгосон.
-
Байгууллагын
Хөдөлмөрийн дотоод журмын 5.6.9-д заагдсан байсан “Ажил үүргээ гүйцэтгэж
байхдаа насанд хүрээгүй хүүхдээ ажлын байран дээр дагуулж ирэхгүй байх” гэсэн
заалтыг тус журмаас хасуулсан нь бага насны хүүхэдтэй ажилтнуудад уян хатан
шийдвэр болсон.
-
SIMOC буюу “Singapore international math Olympiad challenge” ОУ-ын олимпиадад оролцсон ажилтны хүүхдэд байгууллагаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх
зэрэг олон талт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж иржээ.
Харин 2024 онд:
-
Нийслэлийн
250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгт хүүхдээ хамруулдаг
ажилтнуудад зориулан цаг бүртгэлийн системийн худалдан авалтын захиалгыг
холбогдох нэгжид өгч, төхөөрөмжийг тус цэцэрлэгт байршуулсан. Ингэснээр хүүхдээ хүргэж өгөхдөө
ажлын цагаа бүртгүүлэх боломжтой болж, ажилтнууд болон хүүхдүүдийн аюулгүй
байдлыг хангахад чиглэсэн ажилтнуудын талархлыг хүлээсэн ажил болсон.
-
Нисэхийн спортын цогцолборын үйлчилгээг
ажилтны гэр бүлийн гишүүдэд үнэ төлбөргүй болгох; ажилтан “Жаргалант” сэргээн засах амралтаар гэр бүлийн хамт 1
жилд 1 удаа /1 хоног/ үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болох гэсэн хоёр саналыг удирдлагуудад хүргүүлэн ажилласны үр дүнд ИНҮТ-ийн даргын 2024 оны 03
дугаар сарын 01-ний өдрийн А/33 дугаар тушаалаар ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа салбар, нэгжийн ажилтнуудын гэр
бүлийн гишүүд (эхнэр, нөхөр болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд)-д
Нисэхийн спорт цогцолбороос үзүүлж буй усан спорт, сургалтын үйлчилгээнд 50-70
хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх, ажилтны ЕБС-ийн хүүхдүүдийг сагсан бөмбөг, гар
бөмбөгийн дугуйланд үнэ төлбөргүй хамруулахаар шийдвэрлүүлсэн.
-
2024
оны 5 дугаар сард ИНҮТ-ийн ажилтны ҮЭ-ийн хороонд “Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх
хамтын гэрээ”-нд “Эх хүүхэд хамгааллын бодлого” гэсэн тусгай
хэсгийг оруулсан явдал нь тухайн хамтын гэрээний нэгэн шигтгээ болсон.
ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа, ажилтнууд
болон тэдгээрийн гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн бодлого шийдвэрийг үнэлж, Хан-Уул
дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс өнгөрсөн онд тус
зөвлөлийг Хан-Уул дүүргийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулсан нь
ИНЕГ-ын 2023 оны онцлох ажлаар нэрлэгдсэн юм.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал руу шилжүүлнэ- ХАСХОМ гаргах үүрэг бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалт боллоо- ИНҮТ-ийн менежер, хэлтсийн дарга нар томилогдлоо- ИНҮТ-ийн харьяа салбар нэгжийн бүтцийг шинэчлэн баталлаа- ГСЦХА-аас сайн үйлсийн аян зохион байгууллаа- БУОУНБ-д байрлах нэгжүүд зам талбайгаа цэвэрлэлээ- МИАТ ТӨХК Корэйн Эйрлайнс компанийн агаарын хөлөгт c хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлнэ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- ИНҮТ ИНД-173 дүрмээр гэрчилгээжсэн хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллага боллоо- “Airspace World 2024” дээд түвшний хуралд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр, БХХ-ийн дарга Ч.Одгэрэл нар оролцлоо- Стандарт, хэмжилзүйн газартай хамтран ажиллана- Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулилт хийв- Ээлжит “Мэдээллийн цаг”-аар гэр бүлийн боловсролын талаар мэдээлэл өглөө- МИАТ ТӨХК-ийн Boeing загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч Л.Номин эхний бие даасан нислэгээ үйлдлээ- “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК "Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэлтэй байгууллагаар шалгарлаа зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн албаны хамт олон чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын дагуу нэвтрүүлснээр 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр SFCS-ISO9001/2022-059 тоот гэрчилгээ хүлээн авсан.Нэг жилийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус албаны нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн үйл ажиллагаанд “Эс Эф Си Эс ХХК” аудитын байгууллагаар магадлан аудит хийлгэсэн ба чанарын менежментийн тогтолцоо нь ISO 9001:2015 стандартын шаардлага хангаж байна гэж амжилттай дүгнэгдлээ.