АНУ-ын ЗГ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлалын үеэр (Г.Батбаяр)

2024/08/08




Холбоотой мэдээ

ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ БУЯНТ-УХАА ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ РУУ ШИЛЖҮҮЛНЭ
2024/01/09

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт өнөөдөр /2024.01.09/ Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзлаа. Уулзалтаар Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх талаар тодорхой санал солилцов. Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлах зорилт үр дүнгээ өгч, нислэгийн тоо, давтамж 2-3 дахин нэмэгдэж 2023 онд 1 сая 750 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүллээ. Чингис хаан Олон Улсын нисэх буудал бол Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг. Иргэдийн зүгээс бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш удаан хүлээгддэг гэсэн санал, гомдол их ирж байна. 2024 онд бид 2 сая 200 мянган зорчигч хүлээж авах зорилт тавьсан. Тиймээс бүртгэлийн цэгийг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, хүндрэл, чирэгдэл багатай байлгах зайлшгүй шаардлага тулгарч байна. Хоёрдугаарт, орон нутагт гурван чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 оны долдугаар сараас есөн чиглэлд нислэг үйлддэг болсон. Өнгөрсөн онд 400 мянган зорчигч орон нутгийн нислэгээр үйлчлүүлснээс Оюутолгойн захиалгат нислэг 340 мянга, үлдсэн 60 мянган зорчигч нь орон нутаг руу ниссэн байна. Орон нутгийн нислэгээр өндөр настан, нярай, бага насны хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их үйлчлүүлдэг. Тиймээс Чингис хаан Олон Улсын нисэх буудал одоо 1 сая 600 мянган зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүртэл иргэдийнхээ эрх ашиг, ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж, Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудал руу орон нутгийн нислэгээ шилжүүлэх саналтай байна.Мөн орон нутгийн нислэгийг шилжүүлснээр та бүхэнд эдийн засгийн хохирол учруулахгүй байх бүхий л арга хэмжээг авна гэдгийг онцлон хэллээ. Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефуми Манай зүгээс ачаа тээвэр хүлээн авах туузан дамжуургыг өргөтгөж, зай талбайг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийсэн. Цаашид ч төлөвлөгөөний дагуу ажлууд хийнэ. Бүртгэлийн цэг 16 байсныг хоёроор нэмэгдүүлсэн. 2024 оны тавдугаар сар гэхэд нийт 20 бүртгэлийн цэгтэй болно. Мөн орон нутгийн нисэх буудлын бүртгэлийн цэгийг олон улсын нислэгт ашиглах боломжийг судалж, холбогдох албаныхантай уулзаж байгаа. Үйлчилгээний чанараа сайжруулж, төрийн болон хувийн хэвшлийн авиа компанийн бүх хүнийг ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатай, соёлтой байлгахад анхаарч байна хэмээн байр сууриа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг ойрын хугацаанд авна гэдгийг тохиролцлоо.  

НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2023/11/17

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд  өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Нисэхийн сургалтын төвийн багш нарт шагнал гардууллаа.Тодруулбал, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, Аэродромын албаны дарга С.Булганцэрэн, Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн Б.Амарсайхан нарыг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, НБҮГ-ын Газрын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Уянгыг Боловсрол, Шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ХЭЛТЭС ТАЙЛАНГАА ТАВИЛАА
2023/12/19

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс нь 2020 онд анх байгуулагдаж өдгөө 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хэлтэсийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 96,8% биелэлттэй, Зам, тээврийн хөгжлийн сайдын “Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 2019 оны 253 дугаар тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт 100%, ИНҮТ-ийн ХАБЭА-н орон тооны бус зөвлөлийн даргаар “ХАБЭА-н сарын аян – 2023” арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөний биелэлт нь 100% болжээ. ХАБЭАХ-ээс зохион байгуулдаг нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан ажилтны тоо 2022 онд 848 байсан бол энэ онд 1327 болж өссөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад давхардсан тоогоор нийт 3389 ажилтанг хамруулжээ. Мөн 2023 онд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод орсон нийт 26 мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус хэлтэсээс Иргэний нисэхийн үндэсний төвийн хэмжээнд хүнд нөхцөлд ажилладаг 30 ажлын байрны 161 ажилтан, хортой нөхцөлд ажилладаг 32 ажлын байрны 566 ажилтан байдаг талаар тайландаа тусгажээ. Монгол улсын Шадар сайдын 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 35 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын  ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулилтад ИНҮТ-ийн гамшгаас хамгаалах штабын 5 бүрэлдэхүүн, ИНЕГ-ын 1 ажилтан оролцож гэрчилгээжсэн байна. ХАБЭАХ-ийн тайлангийн төгсгөлд удирдлагуудын зүгээс 2024 оны төсвийн саналаа тодорхой гаргаж өгөх мөн гамшигаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчилж, батлуулах шаардлагатай. Ажлын төлөвлөгөөгөө батлуулах үедээ холбогдох ажилтнуудад мэдээллээ бүрэн өгч байхад анхаарах, хуулийн дагуу авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдийн талаар мэдээллийг бэлтгэн ирүүлэх шаардлагатай гэлээ. Түүнчлэн хэвийн бус нөхцөлд ажилтнуудын орон тоог оруулах бус хэвийн бус нөхцөлөөс гаргах арга хэмжээ авах нь тус хэлтэсийн зорилго гэдгийг санууллаа.