CNS SG 28 дугаар хурал (П.Ганбаатар, Э.Энхболд)

2024/08/08




Холбоотой мэдээ

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТЕХНОЛОГИЙН АЛБА 2023 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/25

Мэдээллийн аюулгүй байдал, технологийн алба нь ИНЕГ-ын даргын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар ИНЕГ-ын “Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны дотоод журам”-ыг баталж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөн ажиллаж байна. Тус алба 2023 онд нийт 15 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 91.3 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаны дарга Г.Цэвээнгэрэл танилцууллаа. Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албанаас 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал: -        “Буянт-Ухаа” ОУНБ болон Мэдээллийн аюулгүй байдал, технологийн алба хоорондын харилцан ажиллагааны зохицуулалтын журмыг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн баталсан. -        НУТА болон Мэдээллийн аюулгүй байдал, технологийн алба хоорондын харилцан ажиллагааны зохицуулалтын журмыг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шинэчлэн баталсан. -        ИНҮТ-ийн даргын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр “Ионжуулагч цацраг хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга, баталгаажуулалт хийх гэрээ” баталгаажсан. -        ИНҮТ-ийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр “нью Улаанбаатар интернэйшнл айрпорт” ХХК-д рентген цацрагийн 2 ширхэг тоног төхөөрөмж шилжүүлэх гэрээ хийсэн. -        ИНҮТ болон харьяа салбар, нэгжүүдийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээллийн систем, программ хангамжуудын нарийвчилсан судалгааг хийж,  холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах зорилгоор судалгаа ба эдийн засгийн үр ашгийн тооцооллын жишиг маягтуудыг боловсруулсан. -        Нийтийн үйлчилгээний сүлжээний орчинд байршиж буй сүлжээний болон сервер тоног төхөөрөмж, “Буянт-Ухаа” ОУНБ-ын барилга байгууламж, хамгаалагдсан болон хориотой бүсүүдэд суурилуулагдсан камерын хяналтын систем, тэдгээрийн дагалдах тоног төхөөрөмжүүдэд батлагдсан хуваарийн дагуу 1, 2, 3, 4 дүгээр улирлын техник үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. -        ИНЕГ, ИНҮТ болон түүний харьяа алба салбарын ажилтнуудад мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг сайжруулах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын сургалтууд зохион байгуулсан байна. ИНЕГ-ын даргын зүгээс ИНЕГ-ын вэбсайт, дотоод мэдээллийн IMCAA систем болон Цахим НААХЗА системийн хөгжүүлэлтэд анхаарах зэрэг үүрэг чиглэл өглөө.

БНСУ-ЫН “AERO K AIRLINES” КОМПАНИД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
2024/05/01

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас БНСУ-ын агаарын ачаа тээвэрлэгч “AERO K AIRLINES” компанид ИНД-129-ийн шаардлагад нийцүүлэн гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгосныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа өнөөдөр тус компанийн удирдлагуудад гардуулж, амжилт хүслээ. Ингэснээр “AERO K AIRLINES” компани А320 маягийн агаарын хөлгөөр Чеонгжу-Улаанбаатар-Чеонгжу чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж байгаа бөгөөд хоёр орны хоорондын  агаарын харилцаа болон харилцан ашигтай арилжааны үйл ажиллагааг улам өргөжүүлэх ач холбогдолтой юм. ИНД-129 буюу “Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт” нь 28 хоногт Монгол Улсад хоёроос дээш хөөрөлт, буулт үйлдэх, эсвэл 365 хоногт наймаас дээш хөөрөлт, буулт үйлдэх хуулийн этгээдэд гэрчилгээ олгох дүрэм юм.

СИНГАПУРЫН НИСЭХИЙН АКАДЕМИД ЗОХИОГДСОН НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЖИЛТНЫ ТАЙЛАН
2023/11/30

Сингапур улсын нисэхийн академиас 2019 оны 3 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулсан Нисэхийн мэдээллийн үйлчилгээ-Нисэхийн мэдээллийн менежмент сэдэвт сургалтад Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Х.Одхүү амжилттай хамрагдаад ирлээ. Тус сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг Сингапур улсын засгийн газраас санхүүжүүлсэн. Тус сургалтын зорилго нь олон улсын агаарын навигацийн төлөвлөгөө(GANP), Нисэхийн системийг үе шаттайгаар хөгжүүлэх төлөвлөгөө(ASBU)-ний хүрээнд хийгдэх Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжих ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд болон зохион байгуулалтын талаар суралцах, нисэхийн мэдээллийн менежментийг эх орондоо хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгтэй болоход оршиж байсан.Сургалт нь дараах сэдвийн хүрээнд явагдсан.Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын үүрэг, хариуцлага.Нисэхийн мэдээллийн менежментийн түлхүүр ойлголтууд.ICAO-ын Нисэхийн хөдөлгөөний менежмент (ATM) концепц, Нисэхийн системийг үе шаттай хөгжүүлэх төлөвлөгөө (ASBU)-нд нисэхийн мэдээллийн менежментийн үүрэг, оролцоо.Нисэхийн мэдээллийн үйлчилгээний зохицуулалт, зохицуулалтын хөндлөнгийн хяналт.Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай нөхцөлүүд.Систем даяарх мэдээллийн менежмент (SWIM)-тэй хэрхэн холбогдох тухай.Энэхүү сургалтад хамрагдсанаар Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний бодлогод нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжихэд шаардлагатай үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдлэг мэдээлэлтэй болсон.