”Зорт Эйр” ХХК-ийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийх (Х.Эвсанаа)

2024/08/08




Холбоотой мэдээ

ИНҮТ “БУЯНТ-УХАА” ОУНБ-ЫН АЭРОДРОМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРХЛЭХ ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШЛЭЭ
2024/04/08

Иргэний нисэхийн үндэсний төв нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн бэлтгэл ажил, тус төвийн зохион байгуулалтын бүтцэд тус тус нийцүүлэн хариуцлагын төвийг нэгтгэх, иргэний нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх зорилгоор 2024 онд ИНД-139, ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175 дүрмүүдээр гэрчилгээ эзэмших зорилт тавин ажиллаж байгаа.Тэгвэл энэхүү зорилтын хүрээнд Иргэний нисэхийн үндэсний төв ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт”-ийн дагуу гэрчилгээ эзэмших хүсэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлж, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас гэрчилгээжүүлэлтийн үзлэг шалгалт, зохион байгуулан, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аэродромын үйл ажиллагааг эрхлэх гэрчилгээг гардуулан өглөө.

AVIATION WEEKLY LXVII
2024/04/09

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд: Байгууллагын соёлыг ажилтан бүр нэгдэж бий болгоно- Оношилгоо, хэмжил зүйн лаборатори үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа- Хятад инженерүүдийн бүтээсэн шинэ хөлгийн анхны туршилт амжилттай боллоо- Нисгэгчгүй “нисдэг такси” үйлчилж эхэлнэ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

“СИТА” КОМПАНИАС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХИЛИЙН ХЯНАЛТЫН СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛТ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦСОН АЖЛЫН ТАЙЛАН
2023/11/30

Олон улсын нисэх буудлын зорчигчийн урсгалыг эрчимжүүлэх ачааллыг бууруулах, зорчигчийн мэдээллийн системийг сайжруулснаар нисэхийн аюулгүй байдлыг хангах, террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих систем, аяллын цахим системийн талаар дэвшилтэт технологийг танилцуулах зорилго бүхий СИТА компаниас зохион байгуулсан Олон улсын дээд хэмжээний уулзалт Сингапур улсад зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөн 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 09-ний өдрүүдэд оролцсон. Дээрх уулзалтаар “СИТА” компани нь дараах асуудлуудыг хөндөн дэвшилтэт технологийг танилцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэх дараах арга замын талаар танилцуулсан. Үүнд:Ойрын ирээдүйд дэлхий нийтэд хэрэгжүүлж эхлэх цахим хилийн хяналтын системүүд, улс орнуудын аюулгүй байдлыг хангах, заналхийллийг бууруулах талаар хэрэгжүүлж буй шийдлүүд болон СИТА компанийн дэвшилтэт технологийг хэрэгжүүлж буй улс орнуудын туршлага, API/PNR өгөгдлийг хиймэл оюун ухаантай хослуулан хэрхэн үр дүнтэй, саадгүй, аюулгүй хилийн хяналтын системийг хэрэгжүүлж буй талаар туршлага;Австралийн Зорчигчийн мэдээллийн системийн хэрэгжилт, туршлага, цахим виза олгох Зорчигчийн мэдээллийн системтэй хэрхэн холбогдох талаар туршлага, мэдээллийн системийг үе шаттай шинэчлэн сайжруулах, Зорчигчийн мэдээллийн системийг цар тахлын үед хэрхэн ашигласан талаар туршлага;СИТА компанийн хамгаалалтын түвшин өндөр, аюулгүй, саадгүй аялалыг олгох цахим аяллыг дэмжих хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх талаар туршлага;Малдив улсын хилийн удирдлага, зохион байгуулалт, газар нутгийн байршлын онцлогоос шалтгаалан хилийн хяналтыг хэрхэн тогтоож буй талаар туршлага, Зорчигчийн мэдээллийн нэгжийг байгуулах талаар туршлага, зорчигчийн мэдээллийг хүлээн авах хэрэгжүүлэх үүрэг бүхий Малдивийн Гаалийн байгууллагын туршлага;Ямайка улсын хилийн хяналтын хялбаршуулах, хилийн аюулгүй байдлыг хангах, хилийн хяналтыг цахимжуулах үйл ажиллагааны талаар туршлага;Шинэ Зеланд улсын Ковидын үед зорчигчийн мэдээллийг хэрхэн ашиглаж цар тахлын тархалтыг бууруулах төлөвлөлтийг хэрхэн хийсэн талаар туршлага,БНСУ-ын хилийн хяналтад ашиглаж буй зорчигчийн мэдээллийн системийг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлж буй талаар туршлага, 2024 оноос хэрэгжиж эхлэх цахим хилийн хяналтын систем, зорчигч хилийн хяналтаар нэвтрэх автомат гарц, цахим визний талаар, 2025 оноос бүртгэлийн цэг, аюулгүй үзлэгийэ цэг болон хилийн хяналтын цэгийг бүрэн цахимжуулах, түүнийг хэрхэн үе шаттай хэрэгжүүлэх талаар туршлага;Цахим аялал хөгжүүлэлтийн хувьсал, цар тахлын дараах агаарын тээврийн сэргэлт болон дэд бүтцийн хөгжлийг хурдасгах үндэслэл, Сита компанийн саадгүй аялал хөтөлбөрийн хэрэгжүүлэх талаар танилцуулга, зорчигчийг тодорхойлоход хилийн хяналтын ажилтан болон цахим нүүр таних системийн давуу тал, харьцуулалт, хүний биометрикийг хилийн хяналтад ашиглан үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх талаар, цахим гадаад паспортын хувьсал болон түүнийг хилийн ухаалаг гарцад ашиглах;Цахим хилийн хяналтын ирээдүйн төлөвлөлт, аялалын бичиг баримтын цахим баталгаажуулалтыг байршлаас хамаарахгүй хийх талаар төлөвлөлт.Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсоноор олон улсын нисэх буудалд зорчигчийн урсгалыг эрчимжүүлж, улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх орчин үеийн дижитал шийдлүүдийг судалж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох туршлага судалсан бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Хавсралт 9-ын хүрээнд нисэх буудлын хилийн хяналтын удирдлагыг сайжруулах, түүнийг агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх чухал ач холбогдлын талаар болон бусад улсын хилийн хяналтыг тогтоох, хамгаалалтын түвшин өндөр, аюулгүй, саадгүй аяллыг дэмжих туршлагын талаар хуваалцсан үр ашигтай уулзалт байлаа.ТАНИЛЦСАН:АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА                                                               Г.БАТБАЯРТАЙЛАН БОЛОВСРУУЛСАН:АГААРЫН НАВИГАЦИ, НИСЭХ БУУДЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА                             Ч.ОДГЭРЭЛ