Агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн ажлын хэсгийн Цаг уурын дэд хэсгийн 28 дугаар хурал (Д.Маасүрэн)

2024/08/08




Холбоотой мэдээ

КУВЕЙТ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ, ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ
2025/01/20

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Кувейт Улсын Засгийн газрыг төлөөлж, тус улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар энэ сарын 19-ний өдөр Эль-Кувейт хотноо гарын үсэг зурлаа. Энэ онд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй бөгөөд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.    ​Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх агаад Монгол Улсын хувьд цаашид Булангийн орнууд төдийгүй Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах, мөн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн эргэлтийг ихэсгэх, тэр дундаа Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын логистикийн асуудлыг хөнгөвчлөх, экспортыг илүү тогтмол болгох эдийн засгийн чухал ач холбогдолтой. Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейт Улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар албан ёсны хоёр талын уулзалт хийлээ. Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Зам, тээврийн салбар эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс, суурь болж байдгийг тэмдэглэж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  ​​ ​Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Кувейт Эйрвэйс болон Аль-Жазийра агаарын тээврийн компанитай энэ асуудлаар шуурхай уулзалт хийж, ойрын хугацаанд боломжийг судалж, хариу мэдэгдэхээр боллоо. Мөн хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах асуудлаар кувейтийн талын холбогдох байгууллагатай нягт холбоотой ажиллаж байгаагаа мэдэгдлээ. ​​​​​​​ ​ 

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АГААРЫН ТЭЭВРЭЭР 53.801 ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛЛЭЭ
2024/07/18

Улсын их баяр наадмын амралт буюу 2024 оны долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд агаарын тээврээр 53.801 зорчигч үйлчлүүллээ.Тодруулбал, олон улсад 45.344, орон нутгийн нислэгээр 8.457 зорчигч үйлчлүүллээ.Олон улсад нийт 307 нислэг үйлдсэнээс МИАТ ТӨХК 21.535, Хүннү Эйр ХХК 3.470, Аэро Монголиа ХХК 2.089 зорчигчийг тээвэрлэсэн байна.Зам, тээврийн яам 2024 онд агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 1 сая 51 мянган зорчигчийг тээвэрлээд байна.

ХҮЧИРХЭГ ААВЫН ОРОЛЦОО ХҮЧИРХЭГ ГЭР БҮЛИЙГ БҮТЭЭДЭГ
2024/12/04

“Амьдралын төлөөх аавууд” аян, хөдөлгөөнөөс ИНЕГ-ын ажилтнуудад аавын хүмүүжлийн арга барилын талаар мэдээлэл өглөө.Сүүлийн үед нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан гэр бүл салалт ихэссэн бөгөөд аавгүйдлийн улмаас үүсдэг нөлөөллийн талаар тус байгууллагаас судалгаа хийсэн байна. Тухайлбал, Аавгүй өссөн хүүхдүүд сэтгэл хөдлөл болон зан авирын асуудал ихээр гаргадаг ба хөвгүүдийн хувьд ажилгүйдэл, гэмт хэрэгт холбогдох нь их байдаг байна. Судалгаагаар удаан хугацаагаар хоригдох ял авсан өсвөр үеийнхний 70 хувь нь аавгүй өссөн байдаг байна. Мөн аавгүй хүүхдүүдийн дунд сургуулиас завсардах байдал 2 дахин их байдаг, аавгүй өссөн охидуудын хувьд 3 дахин их ганц бие ээж болдог судалгаа гарчээ. “Хүүхэд дуугаа хураагаад, ярилцахаа болих нь олон хүчин зүйл нөлөөлж болно. Харин энэ нь удаан хугацаагаар үргэлжлэх нь амьдралд нь сөргөөр нөлөөлж болох юм. Тиймээс аав хүнийхээ хувьд тэдний хийх дуртай зүйлд нь оролцож, бага багаар харилцах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Хамтдаа ярилцах нь бүх асуудлын шийдэл болохгүй ч сэтгэлээ тайвшруулах боломжтой болдог гэдгийг хүүхэд тань ойлгох юм. Амьдралын төлөөх аавууд та бол хүүхдийнхээ хамгийн сайн харилцагч байх боломжтой юм” гэдгийг Амьдралын төлөөх аавууд аян, хөдөлгөөний зохицуулагч, ICAN олон улсын аавуудын сургалтын мастер багш Ч.Гансүх мэдээлэлдээ онцоллоо. “Бидэнд байгаа үнэ цэнтэй цаг бол хайртай хүмүүстэйгээ хэр их цаг гаргахаас шалтгаалдаг. Бидний ажиллаж, хөдөлмөрлөж байгаа цагууд үнэндээ гэр бүлийнхээ хүмүүсийг аз жаргалтай болгохыг хичээж байгаагаас үүдэлтэй. Гэвч заримдаа энэ их хичээл зүтгэлдээ хэт автаад хамтдаа цагийг өнгөрөөхөө умартдаг. Аавтайгаа хамт байх хугацаа дэндүү бага байсан гэдгээ бид яг аавынхаа насанд ирэх үедээ анзаардаг. Өнөөдөр хүүхэддээ цаг гаргах хамгийн тохиромжтой цаг гэдгийг өнөөдөр л бид өөртөө сануулах хэрэгтэй. Аавын гаргасан сайхан цаг, тэр хором мөч бүхэн биднийг аз жаргалтай болгож байсныг бид ойлгодог. Тэгвэл бид хүүхдүүддээ хэзээ хамгийн сүүлд дурсамж үлдээхээр гайхалтай цагийг гаргасан бэ? Өнөөдөр, одоо л тэр цагийг бид гаргаж чадна. Хүүхдүүд маань бидэнд цаг гаргаасай гэж хэлээгүй ч сэтгэлдээ цаг гаргаасай гэж хүлээж байгаа гэдгийг мөн тэрбээр аавуудад санууллаа.