“МЕНТОРШИП-2024” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024/08/30
“Мэдлэг
туршлагыг өвлүүлж, тогтвортой хөгжилд хөтөлнө” уриатай
“Менторшип-2024” хөтөлбөр нь
ИНЕГ-ын даргын тушаалаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар
сарын 30-ны өдөр хүртэл 3
сарын хугацаанд амжилттай хэрэгжиж,
өнөөдөр хаалтаа хийлээ.
Тус
хөтөлбөрт ИНЕГ, ИНҮТ,
түүний харьяа, салбар нэгжээс нийт 20 оролцогч сонгогдож, 10 ментор буюу чиглүүлэгч, 10 ментий буюу
суралцагч хамрагдсан юм.
Өнөөдөр оролцогчид өнгөрсөн 3 сарын хугацаанд хийж бүтээсэн ажлаа бусдадаа тайлагнан, амжилт бүтээлээ хуваалцаж, шилдгүүдээ тодруулснаар хөтөлбөр өндөрлөж байна.
“Менторшип-2024” хөтөлбөрийн шилдэг оролцогч хосоор ИНҮТ-ийн
НХҮА-ны Сургалт дадлагын хэсгийн Ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагч, ментор Т.Амарзаяа, ИНҮТ-ийн Хамтын
ажиллагааны хэлтсийн
Хамтын ажиллагааны мэргэжилтэн, ментий
Н.Өлзийжаргал нар шалгарч
ИНЕГ-ын дарга, удирдлагуудаас шагналаа гардлаа. Мөн хөтөлбөрт амжилттай оролцсон нийт оролцогчдод талархал
гардуулав.
Хөтөлбөрийн менторууд өөрийн
хариуцсан ментийгийн ур чадвар, сонирхол, ямар чиглэлээр сурч хөгжихийг хүсэж
байгаа зэргийг тодорхойлсны үндсэн дээр цаашдын зорилгоо тодорхойлоход нь тусалж,
нөөц бололцоогоор ханган, зааж зөвлөсөн. Өнөөдөр ментийнүүд хөтөлбөрийн
хугацаанд хувь хүний хувьд болон мэдлэг, ур чадварын хувьд хөгжиж, олон ахиц дэвшил
гарсан талаар хэлсэн юм.
Ажилтнуудыг мэргэжлийн ур чадвар болон хувь
хүний түвшинд
сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх, байнга сурч хөгжих хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх,
ажилтнуудын залгамж халааг бэлтгэх, байгууллагын дотоод соёл зэрэг хандлагыг
бий болгох зорилгын хүрээнд нэгдэж, хөтөлбөртөө
цаг зав, сэтгэл зүтгэл гарган, 3 сарын туршид шинийг мэдэж, суралцах хүсэл
эрмэлзэл дүүрэн байж, хөтөлбөрөө амжилттай өндөрлүүлсэн оролцогчдод ИНЕГ-ын
дарга Ч.Мөнхтуяа баяр хүргэж, цаашид ч бие биеэсээ тасралтгүй суралцан,
амжилтаа үргэлжлүүлэхийг хүслээ. Мөн хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан
зохицуулалтын багийнханд баяр хүргэв.
“Менторшип” хөтөлбөрийг цаашид уламжлал болгон зохион
байгуулж, жил ирэх бүр хамрах хүрээ болон үр дүнг нь нэмэгдүүлж ажиллахыг
ИНЕГ-ын удирдлагууд хэллээ.