ИНД-145-ын дагуу аудит шалгалт хийх (Н.Баярсайхан)

2024/08/08




Холбоотой мэдээ

АНУ-РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ХОЁР ДАХЬ БОИНГ 787-9 DREAMLINER “МӨНХ ХААН” АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА
2024/04/25

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр /2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали улс руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг байна. БОИНГ 787-9 Dreamliner нь аэродинамикийн технологийн дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй агаарын хөлөг. Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт нь В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан. Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай. Зорчигчийн тав тухын хувьд В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай зэрэг олон давуу талтай юм.

АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ДУЛААН САНТЕХНИКИЙН АЛБА АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн 2023 оны тайлангийн хурал үргэлжилж байна. Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн алба үндсэн 64, гэрээт 38 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус алба нь цэвэрлэгээ үйлчилгээ, гадна тохижилт, барилга захиалагчийн хяналт, барилга засвар, аюулгүй байдлын хамгаалалт, ариутгал, халдваргүйтгэл, мэрэгчгүйтгэл чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ИНЕГ, ИНҮТ болон тэдгээрийн харьяа нийт 27 барилга байгууламжийн дулаан сантехник, агааржуулалт салхивч, хөргөлтийн систем, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангаж, ашиглалт үйлчилгээг 24 цагаар хариуцан ажилладаг. 2023 оны жилийн эцсийн байдлаар IMCAA- гаар 99, утсаар 115 нийт 214 дуудлагыг барагдуулжээ. Тус алба нь 2023 онд нийт 26 ажил төлөвлөж одоогийн байдлаар гүйцэтгэлийн хэрэгжилт нь 98,4%-тай байна. Цаашид тус албанаас хариуцан ажиллах ажлын цар хүрээ, обьектын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор орон тоо нэмэгдүүлэх, агааржуулалтын болон хөргөлтийн системийн тоног төхөөрөмжүүдийг хэсэгчлэн шинэчлэх, ажлын хэрэгцээнд жижиг оврын эксковатор худалдан авах, ААБЗХ-т зориулалтын суурин тоног төхөөрөмжийг суурилуулж захиалгат болон төлбөртэй засвар үйлчилгээг хийх, ДСАХ-ийн үндсэн чиг үүргийн хүрээнд төлбөртэй ажил үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа талаараа тайлангийнхаа төгсгөлд хэллээ.