Олон улсын дроны бага хурал 2024 (Ч.Мөнхтуяа, Г.Батбаяр)

2024/08/08




Холбоотой мэдээ

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ИНЕГ, ИНҮТ-ИЙН АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ОРЛОО
2023/12/05

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” гэж заасан байдаг. Энэ дагуу өнөөдөр Авлигатай тэмцэх газраас Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн ХАСХОМ гаргадаг албан тушаалтнуудад сургалт орлоо. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Р.Төрбулаг, н.Баярцэцэг, Д.Золжаргал нар хүрэлцэн ирж, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, АТГ-ын үйл ажиллагааны талаар болон авлигын эсрэг хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Сургалтад ИНЕГ, ИНҮТ-ийн дарга удирдлагууд, ХАСХОМ гаргах үүрэг бүхийн албан тушаалтнууд болон ажилтнууд хамрагдлаа. Сургалтын төгсгөлд албан хаагчдын сонирхсон асуултад АТГ-ын ажилтнууд хариулт мэдээлэл өглөө.  

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫНХАН СИСТЕМИЙН АВАРГЫН ЦОМЫН ТӨЛӨӨ СПОРТЫН 7 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА
2024/05/09

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Системийн аварга шалгаруулах спортын тэмцээн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шатрын төрлөөр эхэлсэн. Спортын 7 төрөлт тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.05.09/ Нисэхийн спорт цогцолборт амжилттай боллоо.Системийн аваргын цомын төлөөх тус тэмцээнд ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжүүд, агаарын тээвэрлэгчид болон нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч нийт 28 байгууллагын 900 гаруй тамирчин оролцож байна.Нээлтийн эхэнд ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр нар баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфуми, тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Лхагвадорж Системийн аваргын шилжин явах цомыг албан ёсоор хүлээлгэн өгч байрлуулав.ИНҮТ-ийн дэргэдэх “THE FALCONS” хамтлагийн хөгжимчин, ГТҮШХА-ны Дэд бүтэц, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Д.Батзоригийн үг, ая “Нисэхийн тамирчид” дууг тус хамтлаг нээлтийн үеэр дуулж, анх удаа олны хүртээл болголоо. Мөн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн уралдаанд удаа дараа амжилттай оролцож, 2024 онд Хан-Уул дүүрэг болон Нийслэлийн аварга багаар тодорч, улсын уралдаанд оролцох эрхийн эзэд болсон Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн харьяа “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийн бяцхан сурагчид гимнастикийн үзүүлбэрээрээ тамирчин ах эгч нартаа бэлэг барьсан юм.Тэмцээний эхний өдрөөс буюу 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд шатар, ширээний теннис, дартс, усанд сэлэлтийн тэмцээн явагдаж, шилдгүүдээ тодруулсан. Харин одоо сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөгийн тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд 5 дугаар сарын 22-ны өдөр өндөрлөнө.Иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн ажиллагааг сайжруулах зорилготой тус тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “МИАТ” ТӨХК ажиллаж байна.Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

ГТҮШХА-НЫ АЖИЛДАА АМЖИЛТ ГАРГАСАН АЖИЛТНУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
2024/12/30

Улиран одож буй 2024 онд Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны хамт олны хувьд ажлын амжилтаар дүүрэн байж өмнө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн байна.Шинэ оны босгон дээр тус албаны нэр бүхий ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнажээ. Тухайлбал эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Техник үйлчилгээ, засварын хэсгийн дарга Г.Сосорбарам, Захиргаа, хүний нөөцийн хэсгийн дарга Ц.Цэрмаа, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Ш.Энхбат нарыг Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-оор, Ерөнхий инженер Б.Гантулга, Технологи, газрын үйлчилгээний хэсгийн дарга С.Буяндэлгэрэх, Шатахуун хангалтын хэсгийн дарга Б.Цэрэнбат нарыг “Хөдөлмөрийн хүндэт медалиар, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Б.Алтангэрэлийг Зам, тээврийн яамны “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр, Техник үйлчилгээ, засварын хэсгийн техникийн тоо бүртгэлийн мэргэжилтэн Х.Саяхатыг ИНЕГ-ын Жуух бичгээр, Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Н.Энхсайханыг ИНЕГ-ын Баярын бичгээр тус тус шагнагдлаа. Шагнал хүртсэн тус албаны нийт ажилтнуудад халуун баяр хүргэж, ажлын улам их амжилт хүсэн ерөөе.