ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАГ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2024/12/06
Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний
эвлэлүүдийн холбооноос зохион байгуулсан “Эв нэгдэл” шилжин явах цомын төлөөх спортын
4 төрөлт тэмцээнд иргэний нисэхийн баг тэргүүн байр эзэлж, “Шилжин явах цом”-ын
эзэн боллоо.
Тус тэмцээний шатрын төрөлд НХНАА-ны холбооны инженер У.Гэрэлт
мөнгөн медаль хүртсэн бол ширээний теннисний төрөлд МТХ-ийн инженер Д.Ган-Өлзий мөнгөн медаль, НХНАА-ний холбооны инженер Т.Оюунтуул
алтан
медаль хүртлээ.
Дартсын
төрөлд ЗХАГ-ын ажилтан М.Цэндсүрэн, МТХ-ийн сүлжээний ахлах инженер Э.Батболд, инженер
Т.Гантулга, мэдээллийн технологийн инженер Б.Буянхүү, НУТА-ны нислэгийн бүртгэл
гүйцэтгэлийн оператор С.Энхзул нар багаараа алтан медаль хүртжээ.
Сагсан
бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс НХНАА-ны холбооны инженер Ш.Энх-Оргил,
ГТҮШХА-ны жолооч Д.Давааням, НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн, биеийн
тамирын арга зүйч мэргэжилтэн О.Жамуха, Т.Наранбат, НАБХА-ны ажилтан С.Батболд,
Г.Өлзийбаяр, АГСА-ны ажилтан Б.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг мөнгөн медаль, “Буянт-Ухаа” ОУНБ-ын
мэргэжилтэн Д.Ариунзаяа, ИНЕГ-ын Улсын байцаагч Я.Нансалмаа, НАБХА-ны үзлэгийн
шалгагч Г.Сайнзаяа, ГТҮШХА-ны мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, тээвэр зохицуулагч
С.Булган, ИНҮТ-ийн мэргэжилтэн О.Болортуяа, Дулаан сангийн инженер С.Ившин,
Г.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг алтан медаль хүртсэн байна. Ингээд
нийлбэр дүнгээр НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн ахлагчтай иргэний нисэхийн
баг 1-р байр эзлэн “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.
Мөн эмэгтэй
сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор ГТҮШХА-ны тээвэр зохицуулагч С.Булган шалгарсан
бол ГТҮШХА-ны ҮЭХ-ны дарга Н.Даариймаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.