Агаарын хөлгийг Монгол Улсад бүртгэх, үзлэг шалгалт хийх (Ж.Бадрал)

2024/08/08




Холбоотой мэдээ

ИНҮТ “БУЯНТ-УХАА” ОУНБ-ЫН АЭРОДРОМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРХЛЭХ ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШЛЭЭ
2024/04/08

Иргэний нисэхийн үндэсний төв нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн бэлтгэл ажил, тус төвийн зохион байгуулалтын бүтцэд тус тус нийцүүлэн хариуцлагын төвийг нэгтгэх, иргэний нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх зорилгоор 2024 онд ИНД-139, ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175 дүрмүүдээр гэрчилгээ эзэмших зорилт тавин ажиллаж байгаа.Тэгвэл энэхүү зорилтын хүрээнд Иргэний нисэхийн үндэсний төв ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт”-ийн дагуу гэрчилгээ эзэмших хүсэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлж, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас гэрчилгээжүүлэлтийн үзлэг шалгалт, зохион байгуулан, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аэродромын үйл ажиллагааг эрхлэх гэрчилгээг гардуулан өглөө.

AVIATION WEEKLY L
2023/12/05

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн үйл явдлын болон бусад мэдээ мэдээллээс тоймлон хүргэдэг “Aviation weekly”-ийн шинэ дугаарыг хүргэж байна. Өнөөдрийн дугаараас та: – Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар Э.Төрбаяр, АНҮГ-ын даргаар Н.Батсайхан томилогдон ажлаа хүлээн авлаа – Монгол – АНУ-ын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд санал солилцлоо – Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай агаарын тээвэрлэгч Аэромонголиа ХХК хоёр дахь “Airbus 319-115” агаарын хөлгөө хүлээн авлаа – 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1 сая 582 мянга 745 зорчигч тээвэрлэжээ болон бусад мэдээ мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

АНУ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД “AUDIT AND INSPECTION TECHNIQUES” СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
2024/04/17

Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа /Transportation Security Administration/-наас ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нисэхийн аюулгүй байдлын хяналтын байцаагч нар болон Иргэний нисэхийн үндэсний төв, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, агаарын тээвэрлэгчийн дотоод хяналт хариуцсан ажилтнуудад зориулсан “Audit and Inspection Techniques” сургалт семинарыг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотноо  зохион байгуулж эхэллээ.   Уг сургалт 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд сургалтаар Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцын Хавсралт 17 “Нисэхийн аюулгүй байдал”-д заасан стандарт шаардлагын үр дүнтэй хэрэгжилтийг бататгахад иргэний нисэхийн аюулгүй байдлын чанарын хяналтын үндсэн үйл ажиллагаа болох аудит, үзлэг шалгалт, сорилтын талаар оролцогчдын онолын мэдлэг, ур чадварыг практик дадлагатай хослуулан дээшлүүлэх, туршлага судлахад чиглэгдсэн онцлог ач холбогдолтой юм.