Сургалтын байгууллагад үзлэг шалгалт хийх (Б.Тулга)

2024/08/08




Холбоотой мэдээ

ИНЕГ АНУ-ЫН ХОЛБООНЫ НИСЭХИЙН ЗАХИРГААНЫ IASA АУДИТ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ КОМПАНИТАЙ ХОЁР ДАХЬ ЦАХИМ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
2024/04/25

АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай  хоёр дахь цахим уулзалтаа 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. “The Wicks Group Consulting” компани нь IASA аудитын тодорхой үе шатууд болон шаардлагуудын зааврыг танилцуулан, IASA зөвлөх үйлчилгээний төслийн нийт хэрэгжих хугацаа, эхний ээлжийн шаардлагатай баримт бичгийн жагсаалт, ажлын хэсэг, цахимаар явагдах хугацаа болон биечлэн үзлэг шалгалтын хуваарийг хэлэлцэн тохирлоо. “The Wicks Group Consulting” компани нь цахим болон биечлэн үзлэг шалгалт хийх бөгөөд энэ сарын 25-ны өдөр төслийн нарийвчилсан ажлын төлөвлөгөө, шаардлагатай баримт бичгүүдийн жагсаалт, цагийн хуваарь зэргийг бэлтгэн ИНЕГ-т хүргүүлэхээр боллоо. Мөн ИНЕГ-аас ирсэн үндсэн баримт бичгүүдийн нарийвчилсан дүгнэлтийг хийж, үл нийцлүүдийг арилгах төлөвлөгөөг боловсруулан бэлтгэнэ. Цаашид IASA зөвлөх үйлчилгээний төслийн цахим уулзалтууд хэлэлцсэн хуваарийн дагуу долоо хоног бүр зохион байгуулагдах бөгөөд биечлэн үзлэг шалгалтын үеэр “The Wicks Group Consulting” компани нь ИНЕГ-ын байцаагчдын IASA аудитад хамрагдах бэлтгэлийг ханган ажиллах юм. Уулзалтад ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга П.Ганболд, Гадаад хамтын ажиллагааны хэтсийн дарга Г.Батбаяр, Aюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны дарга С.Ерханат, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э. Төрбаяр, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Билгүүдэй, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун, Ахлах байцаагч Ч.Дарьсүрэн, Aхлах байцаагч Г.Ганхуяг, Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч Д.Мөнгөнхүү, Байцаагч Б.Тулга, АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны консул Г.Алтанхундага мөн “The Wicks Group Consulting” группийн Гүйцэтгэх захирал Глен Викс, Дэд ерөнхийлөгч Катя Граймс, Дэд захирал Лори Викс болон зөвлөхүүд оролцов.     

ATR72-212A МАЯГИЙН 0773 ҮЙЛДВЭРИЙН ДУГААРТАЙ АГААРЫН ХӨЛӨГТ ЭКСПОРТЫН НТЧ-ЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, МОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ, 0930 ҮЙЛДВЭРИЙН ДУГААРТАЙ АГААРЫН ХӨЛГИЙГ МОНГОЛ УЛСАД БҮРТГЭХ ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЙЛАН
2023/11/30

“Хүннү Эйр” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн А-22/135 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн удирдамжийн хүрээнд ATR72-212A маягийн JU-8802 бүртгэлийн дугаартай 0773 үйлдвэрлэгчийн дугаартай агаарын хөлгийн түрээсийн гэрээ дууссан тул дээрх агаарын хөлгийн эзэмшигч болох “Nordic Aviation Services Pte. Ltd” компанид хүлээлгэн өгч экспортын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, Монгол Улсын бүртгэлээс хасах ажлыг Герман улсын Мюнхенгладбах хотод ИНД-47-ын дагуу дараах байдлаар гүйцэтгэсэн болно.ИНД-21 L Бүлэгт заасан шаардлагуудын хүрээнд үзлэг шалгалтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд холбогдох шаардлагуудыг хангаж байгаа тул 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Экспортын НТЧ-ын гэрчилгээ олгосон болно. /Холбогдох баримт бичгүүдийг агаарын хөлгийн хувийн хэрэгт хавсаргав/.Бүртгэлээс хасаж буй агаарын хөлөг болон хөдөлгүүрээс таних пайз (Name Plate)-ыг хураан авсан бөгөөд улсын бүртгэлийн JU-8802 дугаарыг арилгуулсан болно. /ИНД-47.119/Агаарын хөлгийн эзэмшигч нь тухайн агаарын хөлгийг Монгол улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасны дагуу JU-8802 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын бүртгэлээс хассан гэрчилгээ олгосон болно. /Холбогдох баримт бичгүүдийг агаарын хөлгийн хувийн хэрэгт хавсаргав/. ИНД-47.67.а2/Мөн тус компаниас үйл ажиллагаандаа шинээр авч ашиглах гэж буй #0930 үйлдвэрлэгчийн дугаартай ATR72-212A маягийн агаарын хөлгийг Монгол Улсад бүртгүүлэх хүсэлт ирүүлсний дагуу Серби улсын Белград хотод байрлаж буй ОХУ-ын “Крас Авиа” компаний эзэмшлийн агаарын хөлөгт Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйл, ИНД-47 холбогдох шаардлагууд болон ИНЕГ-ын дэд даргын баталсан Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.7, 3.9-д заасны дагуу “MCAA/SSC-AW-15. Checklist for the certificate of aircraft registration” шалгах хуудас ашиглан үзлэг шалгалтын ажлуудыг дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:-Өргөдөл гаргагч нь тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн эсэхийг худалдах, худалдан авах гэрээ болон бусад холбогдох материалыг үндэслэн тодорхойлсон, /ИНД-47.53.а/-ИНЕГ-047/01 маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөснийг хянасан, /ИНД-47.53.б/-Агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн дугаарыг нотлох баримтыг хянасан, /ИНД-47.53.в/-Таних тэмдэг, будган зураглалд тавигдах шаардлагын дагуу хянасан, /ИНД-47/-Үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийг нөөцөлсөн болон байрлуулсныг хянасан, /ИНД-47.103/-Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, түүний өгөгдөхүүний дагуу хянасан, /НТЧХ-ийн заавар 3.2.3/-Агаарын хөлгийн осол зөрчлийн мэдэгдэл (Aircraft accident, incident statement)-ийг хянасан, /НТЧХ-ийн заавар 3.2.3/-Өмнөх бүртгэгч улсын бүртгэлийн гэрчилгээ (Registration certificate), /НТЧХ-ийн заавар 3.2.3/-Өмнөх бүртгэгч улсын НТЧ-ын гэрчилгээ (C of A), /ИНД-21/-Өмнөх бүртгэгч улсын экспортын НТЧ-ын гэрчилгээ (Export C of A), /ИНД-21/-Өмнөх бүртгэгч улсын улсын бүртгэлээс хассан гэрчилгээ (Deregistration certificate), /ИНД-21/-Сүүлийн их засвар “ C check” ажлын багц, task card-ыг хянасан,-Загварын өөрчлөлтийн бүртгэл тэмдэглэлийг хянасан,-Хатуу цагтай эд ангиудын бүртгэл тэмдэглэлийг хянасан,-Бүх хэсгийг хамарсан цахилгааны монтажийн дүн шинжилгээний тайланг хянасан,-Жин балансын тайланг хянасан,-Нислэгт тэнцэх чадварын удирдамж (AD)-уудын гүйцэтгэлийг хянасан,-Зүүн болон баруун хөдөлгүүр суурилуулсны дараах үзлэг шалгалтын тайланг хянасан,-Агаарын хөлгийн биет үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн,-Агаарын хөлгийн шалгах нислэгийн тайланг хянасан,Дээрх бичиг баримтуудыг хянаж агаарын хөлөгт биет үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн бөгөөд ATR72-212A маягийн MSN 0930 үйлдвэрлэгчийн дугаартай агаарын хөлөг нь ИНД-47-ын шаардлагуудыг хангаж байгаа тул 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр JU-1804 улсын бүртгэлийн дугаартай олгож бүртгэлийн гэрчилгээ олгосон.JU-1804 бүртгэлийн дугаартай ATR72-212A маягийн агаарын хөлөг нь ИНД-21-ийн шаардлагуудыг хангаж байгаа тул 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Радио холбооны болон дуу чимээний гэрчилгээ олгосон.Мөн тус агаарын хөлөг нь ИНД-21-ийн шаардлагуудыг хангаж байгаа тул 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгосон болно.Хавсралт материал: Гэрчилгээ, байцаагчийн дүгнэлт, холбогдох бичиг баримтуудТАЙЛАН ГАРГАСАН:НТЧ-ЫН ХЭЛТСИЙН АХЛАХ БАЙЦААГЧ                                                /Г.ГАНХУЯГ/НТЧ-ЫН ХЭЛТСИЙН АХЛАХ БАЙЦААГЧ                                                /П.ГАНЗОРИГ/

“AVIATION PHOTO NEWS” XXVIII
2024/05/06

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Завхан аймаг дахь “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон оролцлоо.“ОТГОНТЭНГЭР" НИСЭХ БУУДАЛ“Отгонтэнгэр” нисэх буудлынхаа арвин түүхээс бидэнтэй хуваалцаж, өөрийгөө болон хамт олноо танилцуулаач? Таныг аавынхаа үргэлжлэл болон нисэх буудлаа удирдаж яваа гэж сонслоо.Д.Алтан-Уул/Дарга/Д.Алтан-Уул миний бие 1987 онд ажлын гараагаа нисэхийн салбараас эхэлж, өнөөг хүртэл 37 дахь жилдээ ажиллаж байна. Миний аав Дамбийн Даваа 1983-1991 онд Завхан аймгийн нисэх буудлын даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа төвийн урд дэнжид АН-24, АН-26, АН-2 онгоцнууд буухад хүндрэлтэй, өндөр уулын завсраар зөвхөн нэг талын суулт хөөрөлт үйлддэг нислэгийн зурвастай байсныг 1987 онд анх санаачлан Завхан аймгийн нисэх буудлын нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн төвөөс 32 км-ийн зайтай Донойн хөндий гэдэг газар Аэродром шинээр барих ажлыг удирдан, нисэх буудлын хэд хэдэн жижиг объектыг барьж байгуулсан түүхтэй.Би аавын үргэлжлэл болон нисэх буудлын даргаар 2017 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд Завхан аймгийн нисэх буудлын 2860х30метр хөөрч буух зурвас,  300х15 метр явгалах зам, тоосгүйжилтийн талбай, тормозлох зурвас, 5400у/м үерийн ус зайлуулах сувгийн ажлыг “Хурдны зам” ХХК гүйцэтгэж, улмаар Улсын комисс 2019 оны 8 дугаар сард хүлээн авсан. Хөөрч буух зурвасын нээлтийн ёслол 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болж анхны зочин ERJ-145 агаарын хөлөг, Аэро-Монголиа ХХК-ийн Гавьяат нисгэгч, нутгийн хүү С.Гантөмөр даргатай нисэх баг амжилттай газардсан түүхэн үйл явдал болж байлаа.Завхан аймгийн нисэх буудал нь 1956 оны 6 дугаар сард Улиастай хотоос 32 км-ийн зайд орших Алдархаан сумын нутаг, Донойн хөндийд 3 гэртэй, 5 орон тоотой байгуулагдаж, даргаар нь Амгалангийн Дорж ажиллаж байсан түүхтэй. УБ-Завханы хооронд Ан-2 онгоцоор долоо хоногт 1-2 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн үүргийг гүйцэтгэж байгаад 1958 оны 9 дүгээр сард аймгийн төв Улиастай хотын урд дэнжид шилжин төвлөрч, Ил-14 онгоц хүлээн авч үйлчилдэг болжээ. 1959 оноос нисэх буудлын эрхлэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагчаар С.Сүрэндорж, 1963 оноос Нисэх буудлын даргаар Ө.Жагварал томилогдон, өөрийн биеэр нислэгийн хөдөлгөөнийг удирдахын зэрэгцээ “АН-2” онгоцоор орон нутгийн шуудан тээврийн үүргийг гүйцэтгэж, нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж байснаас гадна төлөвлөгөөт зорилтыг бүх үзүүлэлтээр нь биелүүлэн, Агаарын харилцааны газрын социалист уралдаанд түрүүлсэн амжилтыг үзүүлж байсан байна.1961-1986 он хүртэл орон нутгийн шуудан тээврийн суурь тавигдаж, аймгийн төвөөс 125-335 км алслагдсан 16 суманд Ан-2 онгоцоор 5 өдөрт 2-3 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн болон тусгай үүргийн нислэг хийж, 1964 оноос УБ-Завхан-УБ-ын чиглэлд Ан-24, Ан-26, Фокер-50, Ми-8, SAAB-340B зэрэг маркын онгоц, нисдэг тэрэг 7 хоногийн 7 өдөрт нь зорчигч шуудан тээврийн үүргийг гүйцэтгэж, жилдээ 12 мянган зорчигч, 140 тн ачаа тээш тээвэрлэж, 233,8 мян. тн.км-ийн үүрэг гүйцэтгэж, 1670,5 мян төгрөгийн ашигтай ажиллаж байжээ.1999 онд Сансрын холбооны тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдож, МИАТ, ТАС, Блю Скай, Тэнгэрийн улаач зэрэг компаниудын агаарын хөлөг нислэг үйлдэж эхэлсэн. 1987-1994 онд Донойн хөндийд Ан-24, Ан-26, Ан-30 онгоц хүлээн авч байгаад 1994-2002 онд аймгийн төвийн урд дэнжид шилжиж очсон.2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламж, 2006 онд Ургамал суманд сансрын холбооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Олон улсын өнгөрөлтийн цэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2010 онд AFTN -ийн хоёр дахь сүлжээ ашиглалтад орсны зэрэгцээ 2009 онд Улиастай хот Нисэх буудлыг холбосон шилэн кабель татах ажлыг гүйцэтгэж орчин үеийн техник технологийг ашиглах боломжоор хангагдсан нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар тогтоолоор манай нисэх буудлыг “Отгонтэнгэр” нисэх буудал хэмээн нэрлэсэн. Одоо манай нисэх буудал үндсэн 36, гэрээт 2 ажилтантай, Нислэгийн хөдөлгөөн техник хангалтын хэсэг, Аэродром газрын үйлчилгээний хэсэг, Нисэхийн аюулгүйн хамгаалалтын хэсэг, Захиргаа аж ахуйн хэсэг гэсэн бүтэц зохион байгуулалтын 4 нэгжтэйгээр нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай ханган ажиллаж байна.Он гарсаар нислэгийн ачаалал их байв уу? Долоо хоногт хэдэн нислэг үйлдэгдэж байна вэ? Б.Мөрөнбаяр/Нислэгийн хөдөлгөөний удирдагч/Манай нисэх буудал 7 хоногт 2 нислэгтэй. МИАТ ТӨХК-ийн CRJ200 агаарын хөлөг тогтмол нислэг үйлдэж байна. 2024 оны 4 дүгээр сарын байдлаар 35 удаагийн нислэгт процесдурын нислэг хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээлэл болон тусгай тоноглолтой автомашин, тоног төхөөрөмжүүдээр газрын хангалт үйлчилгээг үзүүлж, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллалаа. 2024 он гарснаас хойш үйлдэгдсэн 35 удаагийн нислэгийн УБ-Завхан чиглэлийн 986 зорчигч, Завхан-УБ чиглэлийн 1024 зорчигч, бусад үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ая тух, аюулгүй байдлыг ханган үйлчилсэн.2024 оны 5 дугаар сараас том оврын CRJ700 агаарын хөлөг нислэг үйлдсэнээр тийзийн үнэ буурах, зорчигч урсгал нэмэгдэх, улмаар нислэгийн давтамж нэмэгдэх бүрэн боломжтой.Манай аймгийн хувьд байгалийн цогцолборт газрууд болох Хар нуур, Отгонтэнгэр хайрхан, Мухартын гол гэх мэт чиглэлд аялал жуулчлалын нислэгийн тоо зуны улиралд эрс нэмэгддэг. Мөн Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөн, газрын үйлчилгээ үзүүлж ажилладаг. 2023 оны зуны нислэгийн оргил ачааллын үед 7 хоногт 15-20 нислэгт нислэгийн хөдөлгөөн, газрын үйлчилгээ үзүүлж ажилласан. Дээрх тоо 2024 оны зуны нислэгийн үед 2 дахин нэмэгдэх хандлагатай байна.Цаашид бид нисэх буудлын үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарч, зорчигч үйлчлүүлэгчдийн аюулгүй, тав тухтай байдлыг хангасан нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.Удахгүй зуны нислэгийн оргил ачааллын үе эхэлнэ. Нисэх буудлын барилга байгууламжийн засвар арчлалтаас эхлээд бэлтгэл ажил их байдаг байх? П.Баярбат/Аэродромын инженер/Завхан аймаг дахь Отгонтэнгэр нисэх буудалд зуны улиралд нислэгийн ачаалал их байдаг. Учир нь амралт зугаалгын энэ үед байгалийн үзэсгэлэн бүрдсэн тус бүс нутагт гадаадын болон дотоодын иргэд аялал жуулчлалын чиглэлээр бага оврын онгоц, нисдэг тэрэг хөлөглөн олноороо ирдэг. Отгонтэнгэр нисэх буудлын аэродром 2019 онд ашиглалтад орсон харьцангуй шинэ зурвас, талбай бөгөөд засвар арчлалтын ажлыг жил бүрийн хавар 5-6 сард хийж, ашиглалтын хугацааг уртасган, аюулгүй ажиллагааг ханган ажилладаг. 05 дугаар сарын 1-нээс эхлэн барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулан засвар үйлчилгээ хийж, хог хаягдал бусад цэвэрлэгээний давтамжийг нэмэгдүүлэн, машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийж, нислэгийн бэлэн байдлыг ханган ажилладаг. Нийт ажилтнуудын ээлжийн амралт, нөхөн хангалтын ажилтнуудын ажлын цагийг уян хатан зохицуулж, ажлын ачааллыг хэт нэмэгдүүлэхгүй байх талаар анхаарч, зорчигчдод зориулсан худалдаа үйлчилгээ, түргэн хоолны газрын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг 90 хувь хангасан байна.Хэдхэн хоногийн өмнө Баруун бүсийн Зам, тээврийн салбарынхан чуулж, зөвлөлдлөө. Энэхүү зөвлөгөөнд та бүхэн ямар асуудлыг дэвшүүлж оролцов? Зөвлөгөөний үр дүнгийн талаар? П.Мөнхтөр/Агаарын хөлгийн техникч/Баруун бүсийн тулгуур төв Ховд хотноо 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Зам, тээврийн салбарын баруун бүсийн зөвлөгөөн, спортын олон төрөлт тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тус зөвлөгөөнд орон нутгийн нисэх буудлуудын ажилтан, албан хаагчдад хамгийн ихээр тулгамдаж буй цалин хөлсний нэмэгдэл, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн зөв, оновчтой шийдвэрлүүлэх талаар асуудлыг дэвшүүлж, цаашид МУ-ын ЗГ, ЗТХЯ-аас Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого, чиг хандлага, хөгжлийн талаар анхаарч ажиллах талаар санал солилцлоо. Мөн спортын олон төрөлт тэмцээний эмэгтэй шатрын төрөлд манай АБҮШалгагч, заал зохион байгуулагч О.Налжирмаа “Алтан медаль”, 3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд багаа ахлан оролцож “Мөнгөн медаль” хүртсэндээ баяртай байна.Мөн байгууллага хамт олноос ажилдаа амжилт гаргаж, идэвх зүтгэлээр тэргүүлж ажилласан Хамгаалалтын ажилтан Г.Дүнчин “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Агаарын хөлгийн техникч П.Мөнхтөр миний бие ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа. Эдгээр шагнагдсан хүмүүстээ халуун баяр хүргэе. Энэ мөчийг ашиглаад удахгүй болох Монгол улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойн баярыг мэндийг нисэх буудлынхаа хамт олон, үе үеийн ахмад буурлууд, иргэний нисэхийн салбар, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилтан, албан хаагчдадаа болон иргэний нисэхийн байгууллагаар үйлчлүүлдэг эрхэм зорчигч, үйлчлүүлэгчдэдээ хүргэе. Та нараараа маш их бахархаж, баярлаж байгаагаа илэрхийлье.Танай хамт олны 2024 онд өмнөө тавьсан зорилго хэр ахицтай явж байна вэ? Он гарсаар хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа дурдвал? Д.Алтан-Уул/Нисэх буудлын дарга/2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор нисэх буудлын үйлчилгээ сайжрахад ахиц гарч, нисэх буудалд тээш хадгалах, мэдээллийн цэгийн үйлчилгээ, жуулчны мэдээллийн төвийн үйл ажиллагааг сурталчлан, үйлчилгээнд шаардлагатай мэдээллүүдийг цахим орчинд байршуулах, хаягжуулах зэрэг ажлууд хийгдсэнээр зочид буудал, тээвэр, аялал жуулчны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна.Манай хамт олон 2024 онд өнгөрсөн оныхоо хийж бүтээсэн ололт амжилтаа улам бататгаж, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай хангах нэг үндсэн зорилт болох хөөрч буух хучилттай зурвасын будган тэмдэглэгээг сайжруулах,  эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, мастик гагнаас хийх мөн шөнийн нислэгийн гэрэл суултын системийг ашиглалтад оруулах  бэлтгэл ажлыг хангах, орон нутгийн зорчигчдод хөнгөлөлттэй тийзээр үйлчлэх нислэгийг үргэлжлүүлэн явуулахаар аймаг орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах, зочид буудал, тээвэр, худалдаа, жуулчны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах санал гаргах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.Орон нутгийн бусад нисэх буудлуудаас “Отгонтэнгэр” нисэх буудлын ялгарах онцлог гэвэл? Ц.Мөнгөнтулга/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч/Завхан аймаг нь Монгол улсын эртний түүхт хотуудын нэг. Аялал жуулчлалын бүс нутаг нь унаган төрхөө харьцангуй хадгалж үлдсэн говь, хангай, тал хээр хосолсон, нүүдэлчдийн соёлын түүхэн бичиг, дурсгал олонтой тул аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, эдийн засгийн эргэлтэд оруулж, аялагчдын сэтгэлийг татах нөөц, боломж, давуу тал ихтэй. 2023 онд зорин ирсэн жуулчдын тоо өмнөх онтой харьцуулахад 42 хувиар нэмэгдсэн бөгөөд цаашид дотоодын болон гадаадын жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай судалгаа хийгдсэн байдаг.“АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн нисэх буудлуудаас “Отгонтэнгэр” нисэх буудлыг 4C зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий олон улсын нисэх буудал болгон өргөтгөхөөр тусгагдсан нь манай нисэх буудлын хувьд аялал жуулчлал, гадаад худалдаа, олон улсын худалдааг дэмжих томоохон бүтээн байгуулалт болно гэж харж байгаа.Нисэхийн салбарт, тэр дундаа үүх түүх арвинтай орон нутагтаа ажиллахад бахархах зүйл олон байдаг байх? Энэ талаар? Ч.Сүхтөмөр/Технологийн жолооч, нярав/Би Завхан аймгийн нисэх буудалдаа 1989 онд жолоочоор орж, 1999 оноос аж ахуйн нярвын ажлыг хавсран хийж, өнөөг хүртэл тасралтгүй 35 жил ажиллаж байна. Нисэхийн салбарт, тэр дундаа орон нутагтаа он удаан жил ажиллахад бусдад тусалж, зорчигч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг ханган, түргэн шуурхай, хоёргүй сэтгэлээр тэдний сэтгэлд хүртэл ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байж, амьдралынхаа ихэнх хугацаа, залуу насаа зориулж, нисэхээрээ овоглогдон яваадаа бахархаж явдаг. Байгууллагынхаа нэр хүнд, өнгө зүсэд нэмэр болж, шинэ залуу хүүхдүүдэд түшиг тулгуур, зөв үлгэр дуурайлалтай ажиллаж амьдрахыг байнга бодож явдаг. Намайг ажиллах хугацаанд манай байгууллага ажил төрөл, нэр хүндээр тэргүүлж байсныг олон сонсож байснаас дундаас доош үнэлгээ авч байсныг би санадаггүй юм. 1976 онд "Социалист хөдөлмөрийн буудал", 1983 онд "Осол зөрчил, хоцрогдолгүй хамт олон" гэрчилгээ авч, аймгийн үйлчилгээний байгууллага дотроос 1-р байр, 1996 онд аймгуудын нисэх буудлаас Тэргүүн байр, 2010 онд Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 85 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг угтаж ИНЕГ-аас зарласан болзолт уралдаанд орон нутгийн нисэх буудлуудаас 1-р байрт шалгарсан амжилт үзүүлж байсан.  Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 м-т өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай. Эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулынхаа нэр дор “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон минь нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай ханган ажиллаж байна.Та нисэх буудалдаа хэдэн жил ажиллаж байна вэ? Нисэхийн салбартай хэрхэн ажил амьдралаа холбож байв? Р.Вангүрмаа/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч (Хүний нөөц,албан хэрэг хөтлөлт)/Би Завхан аймгийн нисэх буудлын аюулгүй байдлын шалгагч, бичиг хэргийн эрхлэгчээр 2004 онд анх ажилд орж байсан. 2004 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр НИСЭХ гэх том айлын хаалгыг татан орж ирэхэд сэтгэлд нэг л дотно, дулаахан уур амьсгал мэдрэгдэж билээ. Хоногийн газрыг хоромхон хугацаанд туулах боломжийг олгогч тэнгэрлэг хамт олны нэг нь байж, зориод ирсэн хэн бүхнийг сэтгэл өөдрөг аялах эхлэлийг тавьж өгнө гэж бодохоор бахархалтай сайхан санагдаж байсан. Энэ цаг мөчөөс нисэхийн хэмээн овоглогдож, өөрийн мэдэх чадах бүхнээ ажилдаа зориулах чин хүсэл эрмэлзэлтэйгээр ажлын гараагаа эхэлснээр өдгөө 20 жилийг ардаа үджээ.Ажилд орох хүсэлт гаргахаар Доной нисэх буудлыг зорин ирсэн тэрхүү 2004 оны 3 дугаар сарын 5-ны өдөр манай нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга ашиглалтад орж, миний бие барилга хүлээн авах ёслолд ч мөн оролцож амжсан.Жаргал зовлонгийн аль нь ч тохиосон үргэлж хажууд минь байж, тусалж дэмжиж чаддаг сайхан хамт олонтой болсондоо би өөрийгөө азтайд тооцдог.  Баяр баясал, саад бэрхшээлээр дүүрэн энэ хорвоод гуниг өвөртлөн алхах өдөр цөөнгүй байсан, тэр үед ажлын цагаа тэсэн ядан хүлээж, гуниг гутрал минь тэмүүлсэн сэтгэлээр солигдож, би чинь бүхнээ хуваалцах ийм сайхан хамт олонтой, өөрт ногдсон ажилтай хүн шүү дээ гэсэн бодол намайг аз жаргалтай болгодог. Ингээд бодохоор амьдралын минь нэг хэсэг, гэр бүл яахын аргагүй “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон минь юм даа.Зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ая тухтай байдлыг тэдний аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхтэй хослуулан ажиллахад нисэх буудлын бүх ажилтнуудын үүрэг оролцоо чухал. Отгонтэнгэр нисэх буудлаас гавьяаныхаа амралтад гарсан Ш.Авирмэд, Л.Мягмаржав, В.Жамган Н.Баян, Г.Мөнхчулуун, Д.Жинжигмаа гээд цааш үргэлжилбэл уртаас урт дараалал үүсгэх ах эгч нараасаа үлгэр дуурайлал авч, тэднээсээ суралцаж, тэднийхээ үргэлжлэл болон нисэх буудлынхаа хөгжлийн түүчээнд шинийг санаачлан, сайхан хамт олонтойгоо ирээдүйг хамтран бүтээж байгаадаа бахархаж явдаг.Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон та бүхэндээ баярлалаа. Ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.