Дэлхийн агаарын зай-2024 (Ч.Одгэрэл, Э.Төрбаяр)

2024/08/08




Холбоотой мэдээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/25

Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба өнөөдрийн байдлаар 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтмол хэвийн явуулах зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд худалдан авах ажиллагааг Чанартай, үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 81 тушаалын төслийг боловсруулж, Үнэлгээний хороо байгуулсан байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу Худалдан авах ажиллагааг tender.gov.mn цахим системээр дамжуулан давхардсан тоогоор 133 удаа зохион байгуулж, мөн тус хуулийн дагуу тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй нийт 51 гэрээ байгуулсан байна. Он дамжин хэрэгжиж байгаа 30 төсөл арга хэмжээг хүлээн авч, хэрэгжилтийг бүрэн хангуулжээ. Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал: 1.     1. “Арабын эдийн засгийн кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” Багц-2 аэродром ажил гүйцэтгэх 293 дугаартай гэрээ”-т ажлуудын техник технологийн хяналт хэрэгжүүлэх“Захиалагчийн зөвлөх үйлчилгээний техник технологийн хяналт хэрэгжүүлэх ажлын хэсэг”-ийг хангуулан хяналт тавин төсөл арга хэмжээг 2023 11 сарын 23-24-нд комисс ажиллаж 100% хүлээн авсан. 2.    2. Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.3-т заасан  Баян-Өлгий аймгийн Өлгий суман дахь “Өлгий” нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлын тендерийг нээлттэй зарлаж 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  ЗТХЯ/202301008 гэрээ байгуулан 2024 оны 12 сарын 30-нд дуусахаар гэрээг амжилттай байгуулсан. 3.     3. "Гурвансайхан" нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвас, явгалах замын ээлжит засвар /Өмнөговь, Даланзадгад төв сум/ гүйцэтгэх гэрээ байгуулан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Тус албанаас дараах саналуудыг гаргалаа. Тухайлбал, 1.     Үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн тушаалаар баталсан цалингийн сүлжлээр олгож байгаа. Тиймээс хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын тушаалтай уялдуулж, журам боловсруулж, батлуулах. 2.     Төлөвлөлт, төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолт,  ажлын даалгавар, ажлын тоо хэмжээг нарийн тодорхой гаргаж, сургалт, суурилуулалт, хүлээн авах цаг хугацааны уялдаа холбоог тодорхой болгох нэн шаардлагатайг хэллээ. 

“ХУВЬ ХҮНИЙ ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЖЛЫН ТАЙЛАН
2023/11/30

2021 оны 08 дугаар сарын 02 өдөрСургалтад хамрагдсан хугацаа:2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрүүдэд.Сургалтад хамрагдсан ажилтан:Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн даргa бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч А.Амарболд.Сургалт зохион байгуулагдсан газар:“Сингапурын Нисэхийн Академи (Singapore Aviation Academy)”-аас цахимаар зохион байгуулсан.Сургалтын хугацаанд танилцаж, судалсан сэдвүүд:Хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо сургалтын хүрээнд дараах сэдвүүдээр суралцсан. Үүнд:Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг, үйл ажиллагааг тодорхойлох;Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн зохицуулалтын тогтолцоог тодорхойлох, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн  шаардлагыг тодорхойлно;Үнэмлэх, гэрчилгээний боловсруулалт, хэлний мэдлэгийн шаардлага, Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн шалгалтын зарчим, шаардлагыг тодорхойлох,Нислэгийн болон нислэгийн бусад багийн үнэмлэх олгох журам боловсруулах, хэрэгжүүлэх,Нислэгийн багийн зөвшөөрлийг баталгаажуулах, хөрвүүлэх журмыг боловсруулах, хэрэгжүүлэх,Эрүүл мэндийн шалгагчийг томилох, эрүүл мэндийн үнэлгээний явцыг тодорхойлох,Нисэхийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх үйл явцыг тодорхойлох,Дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд авах албадлагыг тодорхойлох.Дээрх сэдвүүдээр амжилттай суралцаж гэрчилгээ авсан болно.Гарсан үр дүн:Энэхүү сургалтад хамрагдсанаар Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн нэгж дээр хувь хүний тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог үр дүнтэй бий болгох үндсэн ойлголт, зарчмууд, хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог удирдахад чухал мэдлэг, хандлагыг эзэмшсэн, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын байнгын хяналтын аргачлал (USOAP CMA)-ынþХувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлт (PEL)-ийн асуулгуудад (PQs) хариулах туршлагыг олж авснаас гадна амжилттай суралцаж гэрчилгээжсэнээр АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-аас хийгдэх Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ (IASA)-нд хамрагдах ажлын хүрээнд байцаагчийн сургалт, дадлагын хөтөлбөрийн дагуу заавал хамрагдах сургалтын асуулгыг хаах боломжтой болсон.Хавсралт:ГэрчилгээТАЙЛАН БИЧСЭН:          НААХЗА-НЫ ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГA БӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                                 А.АМАРБОЛД

НИСЭХИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН ШАТ БОЛОН СЭРГЭЭХ СУРГАЛТЫН ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2023/12/05

Иргэний нисэхийн залуучуудын холбоо, AUA Language center хамтран Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулж буй нисэхийн салбарын залуучуудад зориулсан англи хэлний анхан шат болон сэргээх сургалтын хоёрдугаар ээлжийн бүртгэл явагдаж байна. Жич: ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнууд сургалтанд хамрагдах тохиолдолд 100% цалинтай чөлөө, үр дүнгийн 40%-ийн урамшуулал олгогдоно. Хугацаа: 2023.12.02-2023.12.28 Анги: -Beginners group (анхан суралцагчдад зориулсан анги) - Refresh training group (дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй суралцагчдад зориулсан анги) Дэлгэрэнгүй мэдээллийг 88025092, 80031614 дугааруудаас авна уу.