МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 99 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2024/05/24
Монгол
Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн
өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний
харьяа салбар нэгжийн нийт хамт олон баярын хурлаа хийж, ололт амжилтаа
хэлэлцэн, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон
салбарын шагнал гардууллаа. Тус арга хэмжээнд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга С.Батболд болон ИНЕГ-ын үе үеийн дарга, удирдлагуудын төлөөлөл оролцов.
ИНЕГ-ын
дарга Ч.Мөнхтуяа иргэний нисэхийн салбарын нийт хамт олондоо баярын мэнд
хүргээд “Бид 99 жилийн ойгоо ололт амжилт арвин угтаж байна. Тухайлбал,
өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Иргэний нисэхийн тухай хуулиа шинэчлэн
батлуулж, олон улсын 3 гэрээ, конвенцод нэгдэн орлоо. Мөн 5 улстай агаарын харилцааны
хэлэлцээр байгуулж, 3 улстай нислэгийн багтаамж, давтамжаа нэмэгдүүллээ. Орон нутгийн
нислэгийг сэргээж, тийзийн үнийг бууруулсан. Мөн олон улс болон орон нутагт
нислэг үйлдэх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлсэн гээд амжилт арвинтай сайхан жил
байлаа. Энэ бүгд салбарын нийт хамт олон та бүхний минь хүч хөдөлмөр гэдгийг
онцлон хэлмээр байна” гэлээ.
Нисэх
хүчний 99 жилийн ойн хүрээнд Иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр
бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлсан
ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор Нисэхийн сургалтын төвийн
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багшлах мэргэжилтэн Б.Амарсайхан,
Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ашиглалтын инженер
Л.Энхбаатар, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны нийтийн
тээврийн жолооч Ц.Энхболд нарыг шагнаж урамшууллаа.
Иргэний
агаарын тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр НААХЗА-ны Агаарын навигацийн
хяналтын хэлтсийн Хэрэглэлийн нислэгийн журам хариуцсан нисэхийн аюулгүй
ажиллагааны хяналтын байцаагч Ю.Золзаяа, ИНҮТ-ийн СЭЗТГ-ын эдийн засагч
Д.Баярбаясгалан, ИНЕГ-ын өндөр настан Л.Батцэцэг нарын 20 хүнийг, Авто
тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр ИНЕГ-ын өндөр настан Д.Баярхүүг, “Онц
тээвэрчин” хүндэт тэмдгээр МИАТ ТӨХК-ийн жолооч З.Наранбаатарыг тус тус шагналаа.
ЗТХЯ-ны
“Жуух бичиг”-ээр ИНҮТ-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний газрын Эдийн засгийн
төлөвлөлт, судалгаа хариуцсан эдийн засагч Л.Цэнгэлбаяр, НХНАА-ны Шуурхай
ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер Б.Ернар, ББАА-ны Дулаан сантехник,
агааржуулалтын хэсгийн хөргөлтийн инженер Н.Цогбаяр нарын 10 хүнийг, ИНЕГ-ын “Жуух
бичиг”-ээр ИНЕГ-ын БХХ-ийн Аюулгүй байдал, хялбаршуулалт хариуцсан мэргэжилтэн
П.Золзаяа, ИНҮТ-ийн ХНУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Хүсэлт нарын 18 хүнийг, ИНЕГ-ын
“Баярын бичиг”-ээр ИНЕГ-ын ГХАХ-ийн Агаарын тээврийн статистик хариуцсан
мэргэжилтэн С.Эрхэмбаяр, “Жаргалант” сэргээн засах амралтын тогооч
Н.Мягмарсүрэн нарын 18 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.